Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 22 July 2012

Үгүй үгүй үгүй

Ажилгүйдлийн тэтгэлэг авна гэдэг чинь их учир жанцантай юм байна.

14 хоног тутамд нэг анкет цахим хуудасаар дамжуулж бѳглѳж явуулна. Хамгийн эхний асуулт.

За хүүхээ ийш, тийшээ нүүсэн үү? Оршин суугаа хаяг чинь ѳѳрчлѳгдсѳн үү?  Дансны дугаараа ѳѳрчилсѳн үү ?  Үгүй ээ хѳ. Байдгынхаа баруун хаяанд хэвээрээ.

Дараагийн асуулт. За нѳхѳр минь ээ. Канадаас гараад алга болчоогүй биз? Үгүй дээ. Уг нь Монгол орчоод ирмэээээээээээээээээээээээээээээээээр л байна.

Гутгаар асуулт. Иш чи чинь одоо ямар нэгэн ѳѳр ажил тѳрѳл хийдэг юм байгаа биз дээ. Ингээл ажилгүй гэртээ сууж байдаг юм уу?  Юу ч олж хийж чадсангүй ээ хѳ.

Дѳрѳвдүгээр асуулт. Тэгээд ямар нэгэн ѳѳр орлого энэ тэр түрийвчинд чинь орж ирсэнгүй юу? Хэн надад дээшээ хараад хэвтэж байхад мѳнгѳ ѳгхѳв дээ хѳ.

Дараагийн асуулт. Чи ер нь гадуур ажил тѳрѳл хайдаг лүд үү хайдаггүй лүд үү? Үүрийн гэгээнээс үдшин бүрий хүртэл ажил хайсаар орой л нэг гэрийн бараа харж байна даа. Амьдрал ийм л байна.

Зургаадугаар асуулт. Маргааш ажил олдлоо гэхэд та ер нь ажиллахад бэлэн үү? Наагуур цаагуур сурж мураад байгаа юм биш биз? Үгүй дээ. Яг бэлэн гозойж байна.

За ингээд 5 үгүй 1 тийм гэсээр анкетийг бѳглѳж явуулсаны дараа, 3 хоногын дотор дансанд мѳнгѳ орж ирнэ.

Мѳн энэ асуултуудыг бѳглѳѳд дуусахад миний оршин суугаа газарт гарч байгаа ажилын заруудыг надад харуулдаг. Ийм ийм ажилын зар гарсан байна. Нѳхѳр минь дэнхуа энэ тэр цохиод жаахан бүтэлтэй бай мэдэв үү... гэх мэт.

Энэ тэтгэлэгээ хамгийн ихдээ 42 ширхэг долоо хоногын хугацаанд ѳгдѳг юм байна. Мѳнгѳн дүн бол тэгээд авч байсан цалингаасаа хамаарах юм байна. Бас дээд хязгаар гэж байдаг юм байна.

6 comments:

  1. manaih bol 3 sariin l mongo ogdog tee?

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Энд бараг 7 сарын мѳнгѳ ѳгѳѳд байгаа юм уу даа.

      Delete
  2. Gkk, ajilguidliinmungu ugdug shn ymoo. Bi end laboratoritoo ajillaad bgaa hirnee tsalngui 1jil, 1/3 tsalintai hagas ajil ajillaj baina sh dee, Ene olon jil surchaad yaamr dundaas n hayaltai bish tugsuhiin erhend yaah ch argagui guriigd l baina daa. Hun am ihtei gazar ajil olhod amargui bdg bolood urt hugatsaanii mungu ugdug blgui dee.

    ReplyDelete
    Replies
    1. Намайг бодвол том ажил бүтээж яваа хүн шүү дээ ѳѳрѳѳ.

      Ерѳнхийдѳѳ эндхийн нийгмийн хангамж сайн ш дээ. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй... гэх мэт. Явж явж нѳгѳѳ 55 хувийн татвар тѳлдѳгийн л шан харамж юм шиг байгаа юм.

      Гэхдээ энэ бол Кюбэк муж нь. Бусад муж нь яадаг юм бүү мэд. Муж бүр нь ѳѳр ѳѳр улс шиг сонин.

      Delete
  3. dansand $ guij orj ireel ajilgui ba gdg chin buun jargal biz dee :)) hed ch bsan, bogino ch bsan yadiin be :))

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Сайхан амраад л байжын даа. Тэгж байгаад л оволзоно доо оволзоно, хэ хэ хэ.

      Delete