Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 9 July 2012

Монгол явна гэдэг чинь...


За бүх юмны сиймхийгээр Монгол явчаад ирмээр л байна. Гэтэл бас нэг тактик байнаа.

Жуулчины улирал гээд билет бол дийлдэхээ больсон байна. Над шиг 6 онгоц сольж байж Улаанбаатарт буух хүнд бол нэг онгоц нь 1000 ам доллар болохоо дѳхжээ.

Тийм их мѳнгѳ банкинд байгаа байх гэж бодож байна.

Тэгээд түүний араас нь одоо бас нэг асуудал байна. Ѳглѳѳ хичээлдээ явдаг шигээ Монгол явлаа гээд явчихаж болохгүй нь байна ш дээ.

Нэгдүгээрт би гэдэг хүн гар хоосон байж чаддаггүй их маягтай. Хүнтэй уулзана. Юу ѳгѳх вэ гээд л бодчихно. Юу ѳгѳх гэсийн ѳѳрѳѳ л хүрээд очьё гэж болохгүй биз дээ.

Хоёрдугаарт би гэдэг эмэгтэй ах дүү нарынхаа бараг хамгийн том үеэлүүдийн нэг нь юм байна. Одоо нѳгѳѳ хѳѳрхѳн үеэл дүү нар чинь эгч Канадаас ирсэн гээд л догдолно биз дээ. Цагийн сайнд тэр хэдийгээ дагуулаал ах дүү нарынхаараа хэсдэг байлаа ш дээ.

Гэтэл би гэдэг хүн аав, ээжийн талаасаа ѳнѳрт ѳтгѳн хүн учираас 10, 20 гээд тогтохгүй нь ээ. Дээрээс нь нѳгѳѳ үеэлүүд чинь эхнэр аваад, нѳхѳрт гараад хүүхэдтэй болчихож. Эхнэрийнх нь хѳх нь хавдчихвал яахав ээ. Маамаануудад нь бас нэг ѳмд, хамд юу эсэв гээд л үржүүлхийн хүрдээр ѳсч ѳгнѳ дѳѳ.

Гуравдугаарт, 8,10 жилийнхэн, их сургуулийнхантайгаа уулзахгүй бол бас муухай. За тэгээд бас л хоосон гуяа ганзаглаад очино гэж үү дээ. Ангийн дарга ирсэн гээд сүртэй ш дээ тэд нар чинь.

Тэд бас дээрээс нь үржиж тѳлжѳѳд, бүр ихэрлээд ѳнѳр ѳтгѳн болсон сурагтай.

Дѳрѳвдүгээрт нь одоо хуучин ажилын хэд гурван найз нѳхѳдтэйгээ уулзалдахгүй бол муухай. Тэгээд бас л нѳгѳѳ улаан нүүрээ улалзуулаад очвол эвгүй ш дээ тийм биз дээ.

Тавдугаарт нь нѳгѳѳ сайхан хотын гудамжаар гараал алхаал папарицидуулна шүү дээ. Алхаал таньдаг хүн алхаал таньдаг хүн. Тэр болгоны асуултанд хариулна. Хүүе хаая уулзаж энэ тэр байя л даа гээд номчирхоно. Ядаж ганц Канадын чихэр байсан даа ч яахав дээ.

Зургаадугаарт нь хѳдѳѳ гэртээ очино. Саахалт айлынхан за тэдний охин ирж гэнэ гээд л орж гарна. Хүүхдүүдэд нь ядаж л атгаад ѳгѳх хэдэн чихэр авахгүй бол болохгүй.

Гэх мэтээр дээрээс нь нэмээд авга ах, эгч, нагац ах, эгч нараа оруулаад бодонгуут бүтэн жилээс эхэлж дараа жил Монгол явахаараа гэж бэлдэх нь байна ш дээ.

Би бол мэдээж нээх том юм авч чадахгүй. Ачааны үнэ ч дийлдэхгүй, дээрээс нь үнэтэй гэж жигтэйхэн. Гэхдээ бас нэг дурсгал болмоор, тэр хүнд хэрэгтэй тийм л зүйл байхад болно.

Ийм учираас ингээд Монгол явж амжихгүй нь ээ. Харин нэг санаа байна. Тэр бол ѳвѳл Монгол явах.

За яахав ойр дотны цѳѳн тооны ах дүү нар л ирсэн гэж мэднэ ш дээ. Яагаад вэ гэвэл гудамжаар битүү нүүр амаа боогоод явахаар хэн танихын. Хэн ч танихгүй ш дээ, Сайхан таньдаг хүмүүсийнхээ хажуугаар ѳнгѳрѳѳл ѳнгѳрѳѳл аайн.

Гэтэл зун бол үгүй юмаа. Нүдний шил зүүгээд ч баригдчихна ш дээ.

Ядаж манай эсрэг цонхонд багшийнх байдаг юм. Ирсэнийхээ маргааш л багшид папарицидуулна шүү дээ.

Тэгэхээр ид ес тачигнаж байхад шурхийчээд ирвэл бас  дажгүй санаа байгаа биз, даанч 21 хоног 6 онгоц сольж ѳчнѳѳн зардал гаргаад тухлаагүй байтал амралт дуусна шүү дээ.

8 comments:

  1. gkkk, h tiimee. Oirhon bgaa bidnuus ch bas iimerhuu shaltganaar yawj chadahgui l suuna. manai tal ug n tsomhoon, eej, eew, 3 duugee bayarlulchihval bolloo. Hadamuud gej oluulaa, hadam aav, eej, ah, egch, duu nar, bas tednii ger bul ur huuhed gd olon. Hadamuudiin hamaatnuud bas olon. Bugded n belegtei ochihgui bol bolohgui. Ach ohiniig n gargaj uguhuus tom beleg haana baina, biye huwaad ur udamiig n gargaad ugluu boloo shdee, uuneess tom beleg haana bainaa, xaxa. Bi bas uvuljin beldej bgd daraa jilees l ochino doo. Gadaadas irsen geheer mungunii mod tarij bgaad irsen ym shig sanadag humuus bas bainaa hmm

    ReplyDelete
    Replies
    1. Хадмуудынхаа зѳвхѳн нѳхрийнхѳѳ ах эгчид бэлэг авч болохгүй юу. Яг тѳрсѳн ах эгч нь бусад нь яахав дээ гэхгүй юу хэ хэ хэ.

      Тийн ш дээ. Ач охин чинь энэ байна гээд тэврээд очихгүй юу даа хѳ, хэ хэ хэ.

      БИ одоо дараа зун явна гээд л бодож байна. 01 сард билетаа авахаас эхлэнэ дээ.

      Аан зарим бас сонин ойлголттой хүмүүс байдаг шүү тээн.

      Delete
  2. за даа 6 ч бас минийхээс арай олон юм аа. би ч 4 дамжаад УБ-д буучихаад байгаа. Гэхдээ л ай бас л хол шүү. Одоо яааж явнаа гээд л халшираад байна. Тэр хүмүүс нэг бүрт наанаасаа бэлэг сэлт авна гэвэл ч хацүү юм байна даа. Би ч хүн болгонд авбал дийлдэхгүй гээд анхнаасаа авч очихгүй байсаар байгаад сургацоон. Хэн ч юм харахгүй хэн ч надаа авчирахгүй амар байдын хэхэ. Харин сүүлийн үед нас яваад тэр юм уу жаахануудад нь ядаж ганц ганц чихэр авдаг болоод байгаа кэкэ. бас зарим нэгүүдэд нь ирсэнээ ч дуулгахгүй чимээгүйхэн буцаад явчихна. Муухай байна уу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Канад дотроо явсаар байгаад таарч байгаа юм чинь. Том гэж юухэв.

      Манайхан ч бэлэг бас тэр бүр хардаггүй байлгүй дээ. Би гэж нэг маягтай хүн байнаа.

      Харин тиймээ хүүхэд баярлуулах чинь сайн шүү дээ тээн.

      За чи минь сайн яваад ирээрэй. Цѳм аваарай!

      Delete
  3. Bi bas daraa jil uzej tarah sanaa bgaa :)

    ReplyDelete
    Replies
    1. Эртнээс л энд тэндээс ганц 2 хямдарсан юм цуглуулж байхгүй бол гэнэт л явах болчихно шүү хѳ.

      Delete
  4. hotod taarval duugaraarai daa bi beleg en ter gehgui :)

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ дуугарнаа, хамтдаа караокэдноо за юу.

      Delete