Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 24 July 2012

Нэг уут = Нэг жил


Ноднин хуучин ажилын залуучууд ирэхдээ Ѳгѳѳжийн 2 уут еэвэн авчирч ѳгсѳн юм.

Ховорын юмыг тэгж замбараагүй идэхгүй ш дээ. Зѳвхѳн баярын үеэр эсвэл сэтгэл гэгэлзэж, гэрээ санасан үедээ гаргаж нэгийг иднэ.

Ингээд нэг жилийн дараа нэг уут еэвэн дууслаа. Одоо нэг уут үлдэж байна. Дараа жил болтол хүрэх нь ээ.

Нутгийн юм цаанаа л нэг амттай. Идэхэд ч урамтай. Яг еэвэн идэх агшиндаа янзын сайхан юм бодох бѳгѳѳд Хийморийн сав тавиулсан юм шиг сайхан болдог шүү дээ.

Хугацаа энэ тэр дуусна гэхгүй сайхан юмаа. Хугацаа дууссан байсан ч би тоохгүй ээ. Нутгийн юм, рашаан гээд л бодоод идчихвэл хор биш эм болно гэсэн үг.

Би мэт нь энэ хавиар Ѳгѳѳжийн еэвэнгээр занималдаж байхад Монриал хавьцаа үхэрийн борцоор занималдаж байна ш дээ.

Гаалиар хориотой борцыг яаж оруулж ирдэг юм бэ гэсэн чинь ундааны картонон саванд борцоо хийгээд хэд хэд давхарлаад скочдоод тэгээд оруулж ирдэг гэнэ шүү.

Гэхдээ ноднин надад Дорно-говь аймгаас ааруул ирсэн шүү дээ. Канад шуудангаар гүйгээл ороод ирсэн. Аая яааяаа ямар сайхан байсан гэж сананаа та минь ээ.

6 comments:

  1. пай чи минь яасан гүргэр бас аривч юм бээ? өчдөр маньд хоёр уут еэвэн ирсэн, гэхдээ өгөөжийх биш талх чихэрийх байсан санагдана. би чинь суурин дээр нь 2-3ыг хусна шд. юун нэг уутаар нэг жил барах бүтэн долоо ч хонодоггүй шд, ааруул ч бас ялгаагүи ямар их юм бэ гэжийтэл сар ч хүрэхгүй дуусчихдаг.

    ReplyDelete
    Replies
    1. Хаяанд нь байгаа чи тэгж тансаглахгүй ѳѳр яахав дээ.

      Энэ ертѳнцийн нѳгѳѳ хязгаарт чинь тийм сайхан юм байхгүй ш дээ хѳ.

      Би Сѳүл орохдоо Түндэмүний дэлгүүрт еэвэн, борц байгааг хараад аймаар шоконд орж байсы ш дээ ккккккк.

      Delete
  2. нээрээ ч тийм байх даа. мань ч байнга аваад байдаггүй юм оо, наадам цагаан сараар гээд жилд нэг хоёр удаа л гэр лүү хэлдийн, үэхэхэ. монголд байхад гурилан юманд дуртай байсан энд ирсээр тоохоо байсан шиг байн лээ, байвал нь идчээд байхгүй бол үгүйлэхчгүйм. манай энэ хотод бүр нэг жижиг дэлгүүр бий, тэнд гүрж ногоон цай , альпэн гоулд энтрүүс байгаа л харагддын, мань ямар тиймийм тоохым биш.

    ReplyDelete
    Replies
    1. Хаяанд нь байгаа юм чинь боломжоо бүү алдаж бай, хэ хэ хэ.

      Тэр Түндэмүний дэлгүүрт жирэмсэний тэстээс авхуулаад Dirol бохь хүртэл байдаг юм байлээ ш дээ тээн ккккк.

      Би Монриалын Карго явуулдаг хүнээс та Монголоос карго ирүүлэхгүй юм уу гэж асуусан чинь, Монголоос юу авчруулхын дандаа хориотой бараа гэсий ш дээ ва ха ха ха ха ха ха.

      Delete
  3. huurhunii , yeeven gamnaad neg negeer n haayaa idej bgaa chin barag nudend haragdahjeeshd hehehe

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ, харагдтал бичжээ. Ерѳнхийдѳѳ илүү дутуу юм хадгалахдаа сайн хүн байгаа юмаа бас кккккккк.

      Delete