Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 23 July 2012

Танилгүй бол хумсын чинээ

Аая яааяаа Монголд ажил олно гэдэг үнэхээр хэцүү бэрх болжээ.

Уг нь тэр ажилын заран дээр боловсрол, ажилын туршлага л хамгийн чухал баймаар. За яахав зарим хүнд ажилууд хүйс зааж болно.

Гэтэл бас нас тэр бүү хэл тарган, туранхай, царайлаг, ѳндѳр, гэрэлсэн, салаагүй ... гэх мэт заах юмаа.

Ѳчигдѳр танил эгч маань Монголоос залгаад бид 2 дундаа данхтай цай тавиад буу халж байгаатай адил ертѳнцийн долоон жорын юм ярив.

Танил эгч маань ажил хайгаад удаж гэнэ. Нас зааж байна, хэлний мэдлэг шаардаж байна, гадаад үзэмж харж байна гээд л гоочилсон л үг ѳгүүлбэр сонссон юм байх.

Заримдаа бас гайхмаар. Энэ их гадаад хэлтэй хүмүүсээр яах гэсэн болоо. Би бодохдоо гадаад хэл мэддэггүй хүн авна гэж зар ѳгмѳѳр санагддын. Яадын. Хэл сураагүй байгаа л биз. Заавал гадаадын байгууллагат ажиллах алба уу.

Хүн болгоноос хэлний мэдлэг шаардана гэж юу байсан юм. Гадаад хэл их сурсанаараа бас нэг муу тал нь ѳѳрийн соёл, харилцаагаа умартаж бусдыг даган баясах дадал эзэмшинэ гэсэн үг.

Яахав үнэхээр хэл хэрэгтэй газараа хэрэгтэй л биз. Гэтэл одоо хаа хамаагүй хүнээс нээх мундаг байгууллага болох гэж хэлний мэдлэг энэ тэр шаардаад байхаар нь гайхаад байдаг юм.

Хѳѳрхий минь аргаа барахдаа над уруу залгаж байгаа юм байх. Би одоо энэ холоос хэн үрүү залгаж юун ажил олж ѳгѳх билээ дээ.

Тэгээд ч нүүр харахаас нааш манайхан хѳдлѳх биш дээ. Дэмий л шѳнжин санаа зовж нааш цааш хѳрвѳѳлѳѳ.

Ѳѳртѳѳ ч ажил хайгаал, ѳрѳѳлд ч ажил хайгаад гадаад, дотоодын байгууллагын цахим хуудасыг элээж дуусч байна даа.

7 comments:

  1. нохойноосоо гинж нь гэдэг шиг хийх үүрэг ролиосоо хэтэрсэн шаардлага тавьдаг юм шиг байгаам дөө.

    ReplyDelete
    Replies
    1. Аан тиймээ, Заримдаа дэндүү их хэв маяг хѳѳх юмаа. Хэлбэрдэх гээд хэлбэрдэж чадахгүй, Тэгээд бас нѳгѳѳ бусдыг дуурайх гэж нэг
      м бас байнаа.

      Delete
  2. үнэн үнэн. гадаад хэлний мэдлэг огт шаардлагагүй албан тушаал дээр хүртэл шаардаад байх шиг байдын. бараг мода болсон байхаа хэхэ. харин тэр танилгүй бол ажил олддоггүй гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм оо. Монголд ажлын зараас их юм алга. Хүн ажилд авах гэж хайсан хүмүүс л байхын. Жишээ нь манай найз Барилгын материалын химич гэдэг хүнийг 3 сар хайж байна гэнэ. Одоогоор түүнээс гадна барилгын инженер, захиргааны ажилтан /англиар хальт ойлгодог байхад болно гэнэ/, нярав / хариуцлагатай байхад л болно гэсэн/ гэх мэт хүмүүсийг хайгаад надаас асуугаад байдаг би бас олоод өгчих юмсан гэж хайсан хүн л байна.

    ReplyDelete
    Replies
    1. Нээх гадаад хэл хэрэглэдэг юм шиг хэл шаардаад байхаар нь нээрээ гайхдаг юмаа. Тэгээд дээрээс нь одоо идүүлж, уулгадаг болсон гэнэ үү. Энэ чинь одоо юу вэ.

      Яахлаараа ингээл бүх үе, шатлалдаа хахуульд автчихдаг хорвоо вэ. Одоо чинь ийм болсон, хоолонд оруулах, дайлах энэ тэр гэнэ үү. Би яг саваад уналаа.

      Хүүшээ тэр ажилдаа тэгээд манай энэ танил эгчийг аваачээ гэсэн кккккк.

      Delete
    2. meedku eee bi ch ene yavaa nasandaa ajild oroh gej tsaraichilj uzeegui ee bolool bh shig bdiishd. bas aztai yum bol uu. tanai egch yamar ajil haigaadaigaaiin. nyarav onoodor neg hun avj genee ter ni yu boloh ni uu harna daa l gej bna.

      Delete
    3. Азтай л байна даа хэ хэ хэ. Худлаа худлаа чи нь бүр тасарцан, мундаг болохоор тэгж байхгүй юу даа.

      Манай энэ танил эгч нийгмийн ажилтан хийдэг юм. Ажил гарвал юмыг яаж мэдэх вэ дэнхуа цохиорой хѳ. Баярлалаа.

      Delete