Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 30 July 2012

Дэндэвтэйгээ хоёулаа хѳ


Улаан туг гэж, энэ Дэндэв ямар хѳѳрхѳн юм бэ хүүхнүүдээ.


Цэрэг гэхээр ногоон эрээн хувцаснаас ѳѳр тѳсѳѳлѳлгүй  надад энэ *Тусгай салаа* кино бүхэл бүтэн том ертѳнцийг мэдрүүллээ.

Тэр хэлэх гэсэн санаа, оноо энэ тэр нь ямар чамин юм бэ та минь. Энгийн жишээ* Жаажаа та дандаа гадаадаар ярих юм. Монголдоо байж Монголоор ярьж бай л даа!!!!!!!!


Дэндэв ямар мундаг дүрээ гаргаа вэ. Бас дуулна, жүжиглэнэ, авьяастай залуу юмаа.

Аягүй эвтэйхэнээр жинхэнэ Монгол эр хүн гэдэгийг үзүүлж дээ. Цаашлаад нѳхѳрлѳл, эв нэгдэл, итгэл, сэтгэл... гэх мэт ёстой бүгдийг сайхан үзүүлжээ.

Хоёрыг нь харин олж үзэж чадахгүй юм шиг байна. Монголд гарч дууссан л байлгүй.

Гэхдээ нэг нь бол үнэхээр тасархай, хол тасархай болжээ.

Ингээд Дэндэвийн шүтэн бишрэгч нэгээр нэмэгдлээ.

Улаан туг гэж,  нутгаа л их санаж байна даа.


4 comments:

  1. Ми найзаа, саяхан гарсан цагдаатай кино ч бас их гоё кино болсон шүү. Агуулга зорилгын хувьд арай өөр ч гэлээ, МН тв-хэн кино хийдэг болоод байгаа шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр нь юу гэдэг кино вэ хѳ. Завтай байгаа дээрээ үзээтхэе. Баярлалаа найзаа.

      Delete
  2. Харин нэр нь санаанд ордгүй ээ ккк, нэг цагдаатай л кино. Тусгай салаа ч гэгээлэг их хөөрхөн кино шүү. За байз Золжаргал билүү тэр найруулсан кино доо уул нь

    ReplyDelete
    Replies
    1. За байз юу юм болоо ккккк. Санаанд орохоороо хэлээрэй хѳ.

      Урд шѳнѳ Тусгай Салааг үргэлжлүүлж зүүдлээдэээ кккккккккккккк

      Delete