Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 21 July 2012

Орос-Англи толь бичиг


Орос-Англи толь бичиг хайгаад харайлгаж ѳгсѳѳѳн.

Ойр хавьд байгаа (АНУд) ард түмэн мину, зарах энэ тэр Орос-Англи толь бичиг байвал саваач.

Ингэхэд хэний зохиосон ямар Орос-Англи толь бичиг сайн байдаг юм бэ ард түмээн.

Амазон дээр хэдэн толь бичиг байнаа. Мэдэхгүй болохоор баахан эргдэлдэж байгаад л гарч ирлээ.

За тэгээд хэрэглэхээ больсон, илүү дутуу зарах толь бичиг байвал хэлээрэй.

Цахим толь бичиг хэрэглэх гэхээр нэг л нэг болохгүй юм. Манай багшийн хэлдэгээр хуудас энэ тэрийг нь эргүүлэх мэдрэмж дутаад байгаа юм байлгүй дээ.



5 comments:

  1. Oros siteuudiig sain haival Android utsan deer orsoos delhiin 50-aad hel ruu 2 tiish orchuuldag toli baina. Tsaasan tom tolinoos chanriin ogt yalgaagui halaasalj yavdgaaraa bur davuu. Bi utsandaa oros ba evropiin gol 6 helniihiig n suulgasan 40-60 myangan ugtei ih zugeer baina. Oros siteaas sain haigaad unegui tataj avch bolno. Android utasnii ih olon oros tolinuud baigaa.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү, сайн толь гэсэн үг үү, за судалнаа, Баярлалаа хѳ.

      Электрон толь бичигт ч бас муу зан зурчихаад л байгаа шүү дээ,

      Delete
  2. Bas android marketad angli oros unegui sain tolinuud ih bii tedniig sain heregle.

    ReplyDelete