Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 20 July 2012

Тариа тариа тариа


Бага байхад тариа хийлгүүлнэ гэдэг том шийтгэл байлаа шүү дээ.

Тэр одоо юуны эсрэг тариа юм бүү мэд нѳгѳѳ нэг зүүгээ улайсгадаг галтай тариа. 70, 80аад оныхэн хэд хэд хийлгэсэн байх.

Яагаав нѳгѳѳ мѳрѳн дээр жуп хийлгэдэг. Тарианы сургаар бараг л муужирч унадаг байлаа ш дээ.

Тэр чинь одоо 8 жил сурахад хэд хэд ч хийсэн юмб дээ. Гол нь дараа нь хот хүрээ ороод л ирсэн чинь хүмүүс дандаа 2 эсвэл 3 тарианы сорвитой байдаг юм.

Гэтэл надад 4 байдаг ш дээ. Хүмүүс гайхаад л яагаад 4 байдаг юм. Бараг л арын хаалгаар хийлгэсэн юм уу гэж асуух дѳхнѳ.

Тэгээд би яагаад 4 сорвитой вэ гэвэл дүүгийнхээ ѳмнѳѳс нэгийг хийлгэчихгүй юу даа ва ха ха ха ха.

Нэг удаагийн тариа хийнэ гээд л сургуулиараа яаваад л эмнэлэг дээр очдын. Тэгсэн чинь бага ч бил үү ангиас нь эхлээл хийгээл эхэлж байсан чинь манай дүүгийн ангийхан арзайгаал мѳрѳѳ хавчаал гараад л ирцгээж байна.

Дүү бас нэг 2 найзтайгаа ярзайгаал гараад ирсэн чинь багш нь за яв яв гэртээ харь. Ус ууж болохгүй шүү гээд л явуулчихдаг юм.

Манай анги орсон чинь манай дүү хийлгээгүй байж таараад эмч намайг 2 тариад хаядым даа ва ха ха ха ха.



За арай ч юу юм бэ. Ямар ч байсан манай дүү 2 найзтайгаа худлаа ярзайж гарч ирээд тарианаасаа мултарсан юм.

Би яагаад 4 сорвитой байдагынхаа учирыг олдоггүй ш дээ. Хүмүүс асуухаар нь дүүгийнхээ ѳмнѳѳс хийлгэсээн гээд хошигнодог юм.


6 comments:

  1. Надад бол ганц ч сорви байхгүй штэ. Ганц ч удаа тариа хийлгэж байгаагүй, вакацин ч хийлгэж байгаагүй, дал тариа ч хийлгээгүй балай байгаа биз? Одоо энэнээс болж байнга ханиад хүрдэг байх гэж хааяа боддог л юм ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тийм үү. Яагаад хийлгээгүй юм. Сургууль даяараа бүр багш манаж байгаад л хийлгэдэг байсы ш дээ. Тэр үед ханиад энэ тэртэй хүүхдүүдэд хийлгүүлдэггүй ч байл уу. Дэн дун гээд санаж байгаа юм ховор байнаа.

      Ямар ч байсан 4 сорвио л алдаршуулья ккккккккк.

      Delete
  2. Би бас хийлгээгүй, би одооч тариулхаас айдышд. Тэгээд бага ангид сургууль дзээр тариа хийж байхад нуугдаж байгаад оргож байлаа гэж.
    4н сорвитой хүн харагдуул чамайг биш байгаа гэж лавшруулж байяаа

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тийм үү хэ хэ хэ. Би бол ганц дүүгийнхээ биш нэлээд олон хүний ѳмнѳѳс хийлгэжээ дээ кккккккк.

      Шилбүүр шиг мѳрѳн дээр нь нѳгѳѳ 4 сорви нь багтаж яднаа бас кккккккк.

      Delete
  3. Ter galtai taria chni suryegiin vaccine shuu dee. Bi bas sorvigui shdee, eej bolohoor hiilgek bsn gd bdg ym, sur-lid bhd hiilgedeg l bsiin, gehdee sorvi uldeegui ee. Darhlaa togtooguin blgui suuld ih sur-lid orood suryee tussii shuu. Naidwartai darhlaa togtog, bas 1 udaagiin vaccine heden jiliin hugatsatai darhlaa togtoodog blhr olon davdalttai hiideg gej bsn, 4n sorvitoi ym chini uvduhguin bgaa biz dee, gkkk

    ReplyDelete
    Replies
    1. Аан за зѳв зѳв. Их учир жанцантай эд байх нь. Ямар ч байсан нэлээд хэд хоног хѳндвѳрлѳнѳ. Бас түүхий ус ууж болдоггүй л байсан юм. Харин манай ангийнхан 3 сорвитой би 4.

      Delete