Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 10 July 2012

Миний ѳмнѳѳс айраг уугаарай!



Гүүтэй айлын гүзээтэй охин Наадам болохоор айраг маш ихээр санах юм даа.

Болсон болоогүй хий, градустай ѳнгийн ус ууж байснаас айраг ууж байх нь хавь илүү дээр шүү найзууд минь.

Айргаа ууж, аарцаа дэлгэж, Айл хотлоороо сайхан наадаарай!

Наадмын ѳдѳр дуустал идье гээд 2 цаг түмпэн дүүрэн хуушуур хайрсан. Соёолонгийн тоосонд ингээл холоос орчвол бараг л наадамдлаа л гэсэн үг.

Memosa-гаа айраг ууж байна гэж бодоол уугаад байхаас.

Халж байнаа. Үнээр саун шиг л байна. Гадаа гарвал л боролчих гээд байна.

Тѳв цэнгэлдэхэд Наадмын Нээлт энэ тэр үзэх ч бас гоё шүү дээ. Хийморь сэргээд л явчихдаг юм.

Сумын Наадам уржигдар, ѳчигдѳр болоод ѳнгѳрчээ. Ах морь уяж аман хүзүүдээд сайхан наадацгаасан гэнэ.

Би хэзээ хамгийн сүүлд сумын наадам дээр очсоноо санах гээд чаддаггүй ээ. Дараа жил заавал очиноо.

Бүх хүмүүсийг таньдаг Наадам хамгийн гоё болдог юм ш дээ. Хэн түрүүлсэн ѳѳ баруун байрны Жагай.

Хэний морь түрүүлсэн Найдангийн хар гээд л сайхан шүү дээ.

Ингээд бүгдээрээ сайхан наадаарай! Дээлтэй Монгол наадамдаа оролцохоо мартаваа!


8 comments:

  1. hehe, bi ch unuudur huushuur hiih asar tom tuluvluj baital amjihgui boljaah shig baa. Manaih guu en ter baihgui ee, airag ch goyo shuu tee. Bi neg sumiin naadamd ochsiimaa, goyo sanagddiin. Sungaan deeree ail bur tavagtai ideetei irdiin bailaa shd. saihan naadaarai.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Сайхан наадаж байна уу. Би их хуушуур хийсээн. Манайд ирж ид хэ хэ хэ.

      Айраг ай даа сайхан шүү дээ.

      Сумын наадам хэлээд юүхэвэээ. Ёстой нэг сэтгэлийн цэнгэл эдлэнэ дээ.

      Delete
  2. ailiin huushuur iluu goyo bgaa daa, thanks. bi neeree huushuur hiih geel, oroi ireed. guril zuurtal shaal nyaltsgai. gurilaa hulduuguud mahaa huuraad idtsen. ingej naadlaa shd hehehe

    ReplyDelete
    Replies
    1. Гурилаа хѳргѳгчинд жаахан байлгаж байгаад элдээд байвал нялцгай энэ тэр хамаагүй болдын. Би ойрд их нялцгай зуурдаг болоод байгаа.

      Ѳнѳѳдѳр Бибимбам хийнэ. Ирж идээрэй.

      Мах хуурч идэх ч бас гого шүү дээ.

      Delete
  3. ee guigeel ochmoor baa, yamar goyo yum be, yah ve. medeed avii. gurilaa bur hulduugchduu hiitsen shd hehe

    ReplyDelete
    Replies
    1. Гүйгээд ирээ. Би угаасаа их хоол хийдийн. Ганц хүний хоол хийж чаддаггүй ш дээ. Гурил чинь нялцгай болчихвол зүгээр хѳргѳгчиндѳѳ хийгээл авч тасдаал бай. Тэгэхээр бараг сэрүүсч амжаагүй байхад нь элдээд авна гэсэн үг.

      Солонгос хүүхэн маань Бибимбаб хийхийг зааж ѳгсѳн юм. Хийх бүрдээ их дѳхүүлээд байгаа. Амтлагч энэ тэрийг нь бүгдий нь авсан.

      Delete
  4. Cham deer neg ochmoor l yum ba aa, iluu olon hool surj bgaarai, hehe

    ReplyDelete
  5. Дуртайяаа хүлээж авнаа.

    За сурнаа. үгүй ээ сурсанаа сайн баталгаажуулнаа.

    ReplyDelete