Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 4 July 2012

Улаан хорхойтон

Саяханыг хүртэл Монгол Бичигээс ѳѳр юманд хорхойсоол дурлаад, бодоод, зүүдлээд энэ тэр байсангүй ээ.

Тэгсэн нэг цүнх гараад ирсэн. Цүнх болгон нь ѳѳр ѳѳр сармагчингийн нэртэй. Сонголт энэ тэр бол байнаа байна.

Үүнийг хэн авч ѳгѳх бол доо гэхгүй юу

Ѳнгѳ, хийц, том, жижиг, үүрэх, барих маяг ... гэх мэтийг мэдэх бүр хорхой хѳдлѳѳд бүгдий нь (шулам болох гэж байгаа юм) авмаар санагдаад гар ам хѳдлѳѳд, ангалзаал байж байна.

Хүмүүс энэ одоо хүүхдийнх  ш дээ гэж боддог болов уу гээд санагдаад байдаг юм.

Надад тэр LV, Coach энэ тэр барьсанаас Kipling цүнхээ бариал явж байвал хамгийн их сэтгэлийн таашаал эдлэх гээд байна даа.

Одоо нэг үүрдэг, зүүдэг энэ тэр гээд түр хорхойгоо дарахаар авчихсан байгаа. Одоо нэг үүргэвч авчихвал нэг андаа болох гээд байна.

Оюутан надад яг таарна, авна даа чамайг


Гэхдээ энэ хорхой цагийн урсгалаар алга болчих болов уу гэж бас айх юмаа. Насан туршдаа байж байвал ямар гоё вэ.

Энэ хорхой хэр удаан хадгалах энэ тэрт хүн ѳѳрѳѳ нѳлѳѳлдѳг юм болов уу эсвэл цаг хугацаа, энэ ѳѳрчлѳлт, шинэчлэлт нѳлѳѳлдѳг юм болов уу.

Гэхдээ манай эндхийн дэлгүүрүүдээр дандаа нэг хэвийн яг адилханууд байна лээ. Америкт харин сонголт ихтэй байсан. Тэндээс ѳѳр загварыг авсан шүү.

Европ хавиар л их гоё гоё загвар хийцтэй нь байдаг байх гэж хардаад сууж байна.

Европ явахаараа (хэзээ явах хүүхэнб дээ хѳѳрхий) Kipling, Swatch хоёроор биеээ чимээд ирьеээ нээрээ.

6 comments:

  1. Replies
    1. Хамтдаа явьяаа хѳ. Ангар унгар гээл тээн,

      Delete
  2. hehe naadh chin jil yavahiin hireer gaigui daragdanaa :P miniih l lav arai l gaigui bolood bh shig bna hehe. gehdee kipling-iig neeh zuudelj husej bgaagui ee. zagvar, material ni neeh taalagdaad bdguiin. esguul torson nutagt ni haraagui bolhoor tegsen ch bj magadgui ee.

    ReplyDelete
    Replies
    1. Дарагдчихвал нэг брэндийн олон цүнхээ яанаа гээд л ирээдүйг бодож сууна хѳ. Би харин эд нарын загвар, материалд нь татагдды ш дээ. Илүү дутуу юмгүй, энгийн юм шиг хэ хэ хэ.

      Delete
  3. Zarim neg horhoi daragdana gej bhgui, usuud l bdiim bainaa. Bi bas ene tsunhnuudees 2-r onilchood l yawaad baigaa. SALE male zarlahaar n awahgui oyuutan, ger bultei bid met awahad arai unetei tusaad, bayajihaaraa gd hoishluulchihsn bgaa, gkk, bas neg dund zeregiin COACH awnaa, bayajihaaraa, xexe

    ReplyDelete
    Replies
    1. Баяр энэ тэрээр цѳм хямдарч байна уу. Эндхийхэн лав нээх авдаггүй юм билээ. Хѳѳрхѳн хямдарды ш дээ уг нь энд даанч сонголт муутай.

      За хурдан баяжих болтугай гэж ерѳѳеѳѳ хѳ.

      Delete