Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 9 February 2013

Уруулын будаг чинь чиний тухай хэлнэ

Асуугаад хайгаад байсан юмаа олчихлоо. Тэгсэн чинь хариулт нь үнэн саак ха ха ха ха ха.

Эндээс  өөрсдийгөө олоод аваарай.


Минийх болохоор Номер 3. Ингэсэн байнаа ва ха ха ха ха ха.


  • Амьдралаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг- Саяханаас л мэдлээ л дээ яг үнэндээ. 
  • Өөрийгөө хэзээ ч дорд үздэггүй- Энэ ёстой аймаар үнэн юмаа. Би чинь одоо чадна л гээд үсчээд байдаг хүүхэн шүү дээ ккккккккк. 
  • Ихэнхдээ зорьсон зорилгодоо хүрч чаддаг- За одо бүгдэд нь ч хүрээгүй байхаа. Гэхдээ бас муугүй зүүгдээстэй байдаг гэж ойлгож болно. 
  • Өөртөө хайртай- Энэ ямар үнэн юм бэ. Манай 8 жилийн биеийн тамирын багш хүртэл хэлдэг байсын. Аминдаа хайртай гэдэг нь гээл загнаал би турникэн доогуур сүлжиж явж чадахгүй лоймол царайлаал кккккккккк. 
  • Ой санамж сайн-Энэ чинь нөгөө багадаа хэдэн төрөл, янзын ишиг хурга хариулж явсан бэ. Гэртээ ирэхэд бүгдээрээ байна уу үгүй юу гээд малд нүдтэй хүүхдийн авьяасаас үлдсэн юм байгаан. 
  • Хүнд мөнгө өгөх дургүй-Энэ ёстой худлаа хэлчихжээ. Хүнд мөнгө зээлээд одоо авч  чадахгүй хэцүү  явна даа.
  • Өөрөөсөө мөнгө харамладаггүй-За хааяаадаа нээх зориг орж л байдгын. Хааяа бас хулчийчихсан л байдгы ш дээ. 
  • Гэрлэсэн бол зөвхөн нөхрийнхөө төлөө бус өөрийнхөө ч төлөө амьдарч чаддаг- Энэ одоо юу гэсэн үг юм бэ хэн мэдхэв. 
  • Секси- Ва ха ха ха ха ха аягүүүүүүүүүүүү амжихым уу даааааааааааааааааааа
  • Сексийн хамтрагчийг шилж авахдаа гаргуун- Ва ха ха ха ха энэ одоо юу гэж байгаам бэ? Гаргуун маргуун ч гэх шиг. Сексийн хамтрагч гэдэг чинь одоо ганцхан секси хийхэд хэрэгтэй гэсэн үг юм уу? Ямар ч сонин юмб дээ. 
За та нарынх аль зэрэг таарч байна. Минийх бараг дөхсөн байна. Энэ секси мекси нь хэн мэдхэв ва ха ха ха ха ха ха ха ха ха ах ах ах аха ха ах ах ах. 

Сайхан битүүлээрэй. Битүүртлээ идэхийг чинь битүүн гэдий ш дээ. Сав сааль дүүргэж болох бүх юмаа л цалгиулж байх ёстой шүү дээ. Тэгээд би өчигдөр машиныхаа банкийг дүүрэгчээд ирсээн. Ингээл битүүрчиж байгаа нь тэр. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment