Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 11 February 2013

Хүйсийн тэнцвэржилт

Могой жил эхлээл хүйсийн тэнцвэржилт энэ тэр гээд том бичихгүй бол болохгүй нь ээ.

Би нэг хүнээс сонсож байсан юм байна. Их сургуулийн нэг ангийн 12 залуучууд 12-уулаа Солонгост ажил хийдэг ээ гээд.

Энэ зөвхөн ганцхан анги ш дээ. Тэгэхээр одоо бас л зөндөө л анги байх гээд байх шиг байгаан.

Миний мэдэхийн Монголд 3 залуу л эхнэр олдохгүй нь ээ, үгүй энэ чинь одоо эхнэрүүд хаана байнаа гээл байхын.

Тэгсэн эсрэгээрээ миний мэдэхийн Монголд 30 эмэгтэй нөхөр олдохгүй нь ээ нөхрүүд хаана байнаа л гээд байхын.

Энэ нөхрүүд нь хаана байгаан бэ?


  • Солонгост уу?
  • Оюу Толгойд уу?
  • Цэрэгт үү?
Могой жилд олон залуучууд, хосоо олж, гэр бүл болох болтугай гэж ерөөе!

Дэндэв ёстой гоё дуу гаргажээ. Та нартаа зориулья. 


2 comments:

  1. могой жилд заяаны ханиа олмоорынаа

    ReplyDelete
    Replies
    1. Ханийн даллага авхуул хонгор мину

      Delete