Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 3 February 2013

Үүнийг яах вэ?

USB дүүрэн мэдээлэл, зураг, хөрөг, дуу байсан чинь нээгддэггүй ээ.

Format хийвэл бүгд устах юм байна. Хүмүүс Format хий гээд байхын.

Гэтэл дотроос нь авах зөндөө хэрэгтэй юм байнаа. Энэ яагаад ингээд доторх мэдээлэл нь нуугдчихдаг юм бэ?

Яаж зүгээр болгох вэ хонгоруудаа, хоёр нүдний цөцгийнүүдээ?

Харахаар дүүрэн байгаа гэчээд юу ч харагдахгүй юм. Би бүр гайхшаа бараад байна. Өнөө өглөө нэг Format хийчихдэг юм уу гэснээ арай зориг хүрсэнгүй ээ.

Дахиад олдошгүй юмнууд дотор нь зөндөө байгаа ш дээ. Туслаарай хонгоруудаа. Баярлалаа


11 comments:

  1. Аваад ирвэл эгээ нь ухаад өгье гэхээс энэ холоос яаж ойлгомжтой зөвөлгөө өгье дөө байз.

    Нэгдүгээрт тэр файлууд чинь юу ч харгадахгүй хов хоосон байна уу? Фолдер гэдэг шар хавтас, файл бүгд харагдахгүй байна уу? Тэгвэл хамгийн эхний алхам бол бүгдийг нь Ctrl+A товчоор идэвхжүүлээд тэрийгээ хуулаад копмьютерынхоо аль нэг мартахгүй, аюулгүй гэж бодсон газар шинэ фолдер нээж нэр өгөөд дотор нь наагаад үз. Бас адилхан гарч ирэхгүй байвал хуулсан файлаа устга нээгдэхгүй юм чинь зай эзлэхийн нэмэр. Флаш доторхоо биш шүүү Энэ бол хамгийн эхний арга ядмаг туршилт.

    За дараагийнх нь бол зарим флаш дотор зарим файлууд үзэгдэхээ больдог. Аль нэг компьютерийн хамгаалалтын программ вирустэй, жоомтой файлыг устгахгүй ч гэсэн харагдахгүй болгочихдог гэхиймууда. Тэр флашаа шал өөр компьютерт уншуулбал фолдерүүд гарч ирэх тохиолдол байдаг. Монголд бол ийм тохиолдолд интернет кафед юм уу өөр бусад компьютерт уншуулаад үздэг байсан.

    Энэ хоёроор болку бол арай нарийн аргаар үзэх гэж оролдож болно. Тэрийг тайлбарлахад арай хүнд тул түр азная. За тэгээд туршиж үзээд бичээрэй.

    ReplyDelete
    Replies
    1. Болохгүй бол Монгол явахаараа бариад очий доо.

      Нэгдүгээрт юу ч харагдахгүй юмаа. Юу ч харагдахгүй мэлийсэн цагаан юм. Тэгээд зайг нь шалгахаар дүүрэн байнаа гээд байгаан.

      Би бүр шал өөр за байз 7,8 цахим дээр үзчээд байгаа юм байна. Ерөөсөө юу ч гарахгүй байгаа. Энэ нээрээ том асуудал болжийн шүү.

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
    Replies
    1. Step One:

      Plug your USB Pendrive or External HDD or Memory Card which is Affected.
      Step Two:

      Go to Start -> Run-> Type CMD and Enter
      Step Three:

      Find the drive letter for the connected USB drive. For Example, I:

      In command prompt, type I:

      and Hit enter. Command Prompt will show I:/
      Step Four:

      Then type

      attrib -s -h /s /d *.*

      Make sure that you put space between each elements in the code.

      and hit enter and wait for few seconds.

      Delete
    2. Баярлалаа.

      Яг энэ дарааллаар хийж үзэхэд .....is not reognized as an internal or external command, operabla program гээд байхынмаа.

      Одоо яадгын байгаан?

      Delete
  3. Ингэж хүчээр attrib-ийг hidden-гаас show руу шилжүүлж файлаа гаргаж авна даа.нэг төрлийн вирус.

    ReplyDelete
    Replies
    1. Хүчиндэж үзээд ч болдоггүй ээ. Өөр арга байна уу хө?

      Delete
  4. huuheed, chi mini duuschee gej setgel sanaag chini ch odoo unagagaad yah uu dee tiim ee, kkk. Setgelee l barij uzeerei dee, uunees ch saihan yum zondoo gej bodool, kkk. Turuu bas flash maani neeh sonin bolood bi bas neeree barag zurh maani zogsongoo l aldlaa, kkk. Barag bichleg bolgood bichmeer shahuul yum bolohoo dohloo burhan mini.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн Цагаан сар болох гэж байна энэ тэр гэж бодохоос ккккккк.

      Хамаг юмаа аваачаад чихцэн чинь эвгүй л байна шүү. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж бодож л тайвширч байна ккккккккк.

      Delete
  5. ккк, нээж болдог аргууд байгаа байхаа, устгах амархан. Яаараад яаахав. Хиддэн хийгдсэн байж болно. Дээрх аргуудаар үзээрэй бас янз бүрийн жижиг программуудаар оролдоод үзхэд гэмгүй байх. Ямартай ч юм хуулах яаралтай шаардлагагүй бол фармат хийлгүй түр хүлээж байгаарай

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ одоо дүүрсэн хүлээж байгаад л би өөрөө чадахгүй бол Монгол авч явахаас кккк. Дорой ч хүүхэн бол доо нээрээ.

      Delete