Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 24 February 2013

Гүүр

Би тийм нэг гүүр болдог, гүүрчин хүн юмаа. Яагаад ийм юм бүү мэд.

Ямарваа нэгэн бүлгэм, хэсэг, тодорхой хүрээлэл дотор хүн бүр бие биетэйгээ янз янзын харилцаатай байх. Би тэр бүлгийн бие биедээ хүрдэггүй хэсгийн гүүр болсон байж байх юм.

Найман жилд дээ. Манай ангийнхан чинь бас бүгдээрээ их эв нэгдэлтэй анги байсан. Гэхдээ нөгөө гэр хороолол, байрны хүүхэд гэх ялгах юм байхгүй. Харин энэ дарга нарын хүүхэд, нөгөөх нь одоо хэний ч хүүхдүүд байсын. Малчиных гэвэл би л ганцаараа байсы ш дээ.

Тэр хоёр бүлгэм хоорондоо холбоонд орохгүй. Гэтэл би тэр хоёрыг холбоол гүйж байж. Гэхдээ найман жилийн ангид бага байсан санагддаг юм.

Арван жилд орлоо. За нөгөө аймгийн төвд чинь жинхэнэ төвийн хүүхэд, хөдөө сумдын хүүхэд гээд ялгарна шүү дээ. Гэтэл нөгөө аймгийн төвийн ангийн дарга чинь ёстой нөгөө хөдөө сумынхантай харьцахгүй ш дээ.

Гэтэл би бас л тэнд холбоо нь болоод, гүүр нь болоод явж байсан байхын. Би бүр санадагын. Ангийн дарга над дээр ирсэнээ цаад хөдөөнийхөндөө хэлчээрэй гээл надад мэдээлэл өгнө.

Дараа нь их сургууль орсон чинь манай ангийн охидууд хоёр хуваагдцан. Би бас голд нь гүүр болчихсон. Нөгөө хоёрыг ойртуулж явж байлаа. Оюутны дөрвөн жил бүр их байдаг байсан.

Ажил дээр гарлаа. Бас л нөгөө ялгаа. Хэсэг хэсэгээрээ нийлнэ. Би бас нөгөө нийлдэггүй хэсгүүдийн гүүр болчихсон. Даргатай нь ч цэрэгтэй нь нийлдэг тийм сонин хүн юм.

Энд ирлээ. Энэ Канадууд чинь Африкуудтай тоож харьцахгүй ш дээ. Ёоо ёоо тэгсэн чинь би бас гүүр болчихсон. Нөгөө хоёрыг холбоод явж байх юм.

Ингээд бодохоор аймар зусарч хүний ажил шиг санагдаж байгаа биз. Гэтэл үгүй юмаа. Би чинь юун зусарч байх бүр шал эсрэгээрээ түс тас хүн шүү дээ.

Ямар хүн ийм сонин гүүр болоод явж байдаг юм бол доо?

10 comments:

  1. Нээрээ хаа газар ийм гүүр байдаг шд хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Тэдний нэг нь би чинь шүү дээ кккккк

      Delete
  2. хэсэг хэсгээрээ нийлдэг улсууд хэцүү тээ..
    ядаргаануууд

    ReplyDelete
    Replies
    1. Өө тийн би чинь хооронд нь гүйгээл гүйгээл кккккккк

      Delete
  3. guur guurchin geel unshsan chin terhiin tsagaan nuuriin blogruu orson bilee gej bodlooshde

    ReplyDelete
  4. Ийм байдлаасаа болж 2 нүүртэн гэж хэлүүлж байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. Би бас заримдаа өөрийгөө 2 нүүртэн үү гэж бодды ш дээ. Гэтэл үгүй хэ хэ хэ

      Delete
  5. Humuus bol hesgeeree bulerhdeg adguusan surgiin neg helber l dee. Harin tedgeer yavtsuu adguusan surguudiig holbodog naturalinii chadvartai hun chine zerleg surguudees 1 shat deeguur intelligent being gesen ug shuu dee!

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ энэ тодорхойлолтонд аймаар эргэлзэв.

      Нэг бол итгэлгүй за бишээ тийм дагаж гүйсэн бас бишээ....нийтэч ч юмуу шинж чанар гэвэл хэ хэ хэ

      Delete