Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 23 February 2013

Хип Хоп

Ганц хип хоп дуу сурчий гэсэн чинь ёстой барахгүйм байна.

Үг энэ тэр нь ямар хурдан хэлэгддэг юм бэ. Би нөгөө үгээ гүйлгэж дуусаагүй байтал мөр нь дуусчих юмаа.

Тэр нэг илүү дутуу еээ еээ гэдэг үг нь бүр яасан ч олон удаа хэлэгддийн. Миний имидж энэ тэрт ч тохирохгүй еэн.

ТБ бүсгүй тэмээгээ унацан еээ еээ гээл явж байна гээд төсөөлвөл бас л төсөлөгдөхгүй байгаа биз.

Гэхдээ сурмаар дуу юмаа.

Хэдэн өдөр жаал үглэж сурахаар зүтгэж байна. Гол нь сурий гэж бодож, хичээж байгаа болохоор сурах байх гэж бодож байна. Сурна байхаа.

Үгий нь хурдан хэлнэ гэдэг хэцүү юм байна. Зай авахгүй үг угсраад угсраад хэлэгдэхээр хэцүү юм байна.

8 comments:

  1. Replies
    1. http://www.youtube.com/watch?v=V5Dutc6yGok

      Энэ ш дээ ккккккккккк

      Delete
  2. хахахахахахаххахаха

    ReplyDelete
  3. he he he, yun 'sabaagui' yumand durlab daa TB mini, kkk.

    ReplyDelete
    Replies
    1. Саваагүй нохой саранд хуцав гээд үү ккккккккк

      Delete
  4. Dr champ гээд киноны дуу байна тээ?
    Би нэг хэсэг энэ киног аймар үзэж байж билээ

    ReplyDelete
    Replies
    1. Тийн гоё дуу. Би дууг нь сурах гэж баахан үзсэн кккк

      Delete