Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 27 February 2013

Энийг үү даа?

Со, бид 2 зэрэг хоёр тийшээ нүүх болоод хог новшоо бие биедээ шахчих гээд үзэж таржийнаа.

Со: Чамд энэ яг хэрэгтэй ав ав
Би: Энэ хогоор чинь би юу хийхэв дээ
Би: Чи харин энийг хараач, чамд хэрэгтэй биш үү
Со: Наад хог чинь ёстой хэрэггүй

Ва ха ха ха ийм л сайхан юм болжийн доо. Аая яаа яаа эмэгтэй хүмүүс юм гэсэн дээ сонин сонин юм гарч ирхиймөө нээрээ.

Өнөөдөр бүр юу гарч ирэвээ. Арай л ааруулын хэлтэрхий гарч ирээгүй ш дээ ва ха ха ха ха ха.

Би нээрээ юм дардаг, дардаг гэхэд балиар өмхийртөл нь дархымаа. Энэ одоо юм хум элбэг дэлбэг бус байх үеийн хүүхдүүд ийм болчдым уу эсвэл би ийм донтой юм уу?

Бүр нэг багаасаа эмээ шиг юм хав дараад сурцан ва ха ха ха ха ха ха. Манай дүү тэгдий ш дээ. Та одоо хав дарж дарж байгаал гаргаж ирээд шахчихын. Хав дархаасаа өмнө шахжий л даа.

Хав дархаасаа өмнө шахчуул би юугаа хав дархын бэ ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Со-ийнх одоо бүтэн контэйнэр АНУ уруу ачуулах гэж байж энэ ч багтахгүй, тэр ч багтахгүй гээд аймаар хаяжийноо.

Контэйнэргүй би нь одоо яахын бүү мэд. 1,2,3 удаа татгас гэж хогийн сав уруу хийх гэж үзээл хамгийн сүүлд, хайрцаг, чемоданаа дэлбэлтэл нь чихээл тэгээд үлдсэнийг нь Second Hand дэлгүүрийн гулсуур уруу нүдээ аниад шидмой.

Аая яааяаа энэ нүүнэ мүүнэ гэдэг сонин шүү нээрээ. Уг нь 2 гартаа нэг нэг чемодантай ирсэн чинь чинь одоо юу болчсын бэ бүү мэд.

Нүүдэлчин удмын хүн байж нүүж сураагүй нээрээ муу байнаа. Намайг бага байхад чинь за таван тэмээ хомноно гээл хомноол гэрээ ачаалахад яг таардаг байлаа ш дээ. Илүү ч үгүй дутуу ч үгүй.

Гэтэл одоо яажийн. Таван цүнх гээл хэлхийн бол яг багтаж харагдаачээ.

8 comments:

  1. Нүүх гэж байгаа юм уу? Нүүнэ гэсэн чинь бараг айж байна шд, сүүлийн 6 жилд 5 удаа нүүсэн болохоор хэхэ. Нүүх гэж юмаа бэлдэнэ хэрэггүй гээд хаячихдаг, шинэ газар очингуут нөгөөх нь хэрэг болж таараад хаядаггүй байж гээд л. Би бас хав дарах тал руугаа.

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юу гэхэвээ. Энд толгойтой үсээ зулгаагаал сууж байна.

      Хаях нэг хэцүү. Хаяхгүй байх нэг хэцүү.

      Delete
  2. хэхэхэ ...
    нүүх ч хэцүү шүүү

    ReplyDelete
    Replies
    1. Нүүдэлчин хүмүүс чинь нүүж сураагүй л байна.

      Delete
  3. Өө нүүж байгаа юмуу? Хаашаа вэ? манайх бас намар нүүнэ. Одооноос яанаа гэж айгаад байна шд. Манай 2 хүүхдийн новш гэж нөхөр бид хоёрынхоос их байна оо. Яадаг юм байгаан.

    ReplyDelete
    Replies
    1. Хаашаа л бол хаашаа нүүх шинж тодроод явчихлаа. Та дөрөв бас дөрвөн хүн болохоор нэлээд ачааг авах биз.

      Би энд ганцаараа онгоцоор 23Х2 гээл тэнцүү 100 кг гэж бодоол сууж байна кккккккк

      Delete
  4. Replies
    1. Их нүүлт байна. Бага нүүлт байна. Олон тийшээ нүүнээ.

      Delete