Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 12 February 2013

Монгол эрчүүд ноён зантай юу?

За муулах гээгүй шүү. Зүгээр л бодит байдлыг бичицгээе.

Жүжигчин Онон саяхан нэг нэвтрүүлэгт оржээ. Сэтгүүлч нь Монголчуудын дутагдалтай талыг нэрлээч гэсэн чинь:


  • Худалч
  • Цагаа барьдаггүй
  • За гэж хэлээл байхгүй
  • Эрчүүд нь ноён зантай
гэх мэтээр авч өгчийнаа. Цаг барьдаггүй дээр хэн хүн маргахгүй байлгүй дээ. Гэхдээ Монголд цаг барьдаг Монголчууд зөндөө зөндөө. Масс бол бас л эвгүй ш дээ тээн. 

Эрчүүд нь ноён зантай юу үгүй юу гээл бодоол бодоол байна л даа. Би одоо эрчүүд гэвэл ах, дүү хоёроосоо өөр ажиглаж, мажиглаж ойр амьдарч байсан хархүү алга.

Манай хоёр ч яахав дээ би бол үзэлцээл, үзэлцээл барьцаал барьцаал дийлэхгүй бол орилж байгаал дийлж ирсэн хүн л дээ. 

Саяханы жишээ гэвэл дүү бид 2 2008 онд 2-уулаа хөдөө ажилладаг. Хоёр газраас амраал бараг нэг өдөр шахуу ирдэг байв. 

Би түрүүлж ирэхээрээ гэртээ ирээд, гэр мэрээ цэвэрлээд хоол хийцэн сайхан суужийдаг байлаа. Нэг удаа дүү түрүүлээд ирсэн байлаа. 

Би ч баярлаал за дүү хоол хийцэн байгаа байлгүй дээ гээл ирсэн чинь ирж цүнхээ тавьчаал гараад явцан байдгын. 

Би тэр үед тэгсхээл өнгөрсөн. Дараагийн ээлжин дээр нь би түрүүлж ирэвээ. За тэгэхээр нь дүүг нэг чадья гээд хоол, моол хийгээгүй, тэр чигтээ цүнхээ тавьчаал Латин Америкийнхаа бүжгийн дугуйланд яваад өгсөн. 

Дүү дараагаар нь ирээл эгч ёстой яг гоё хоол моол хийцэн байгаа гээл бодоол ирсэн гэсэн. Тэгсэн чинь эгч нь яг ш дээ. 

Тэгсэн дүү араас утасдаад та ирээгүй байгаам уу?

Үгүй би өглөө ирсэн. Одоо дугуйлантай байна. Дараа ярий. 

Дүү аймаар шоконд орсон гэсэн. Би ирээд хэллээ. Юм ээлжилж дараалж байх учиртай. Чи түрүүлж ирхээрээ гадуур тэнээл, би түрүүлж ирхээрээ хоол хийгээл суужийдаг юм байхгүй гээл түс тас бууж байгаам даа. 

Энэ одоо ноён зангийн жишээ байж болох л юм. 

Хоол унд хийх, хувцас угаах, гэр орны ажил дээр ноён зан гаргалаа гэхийм уу эсвэл одоо гадуур дотуур ажил дээр тэгж хэлхийм үү?

Эсвэл бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг үгийг суурь болгож хэлхийм уу? Би бас сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ бичмээр байна ва ха ха ха ха ха ха ха ха ха ах ха ха ах ха. 

Мэддэгээр нь хөдөөгөө бичье л дээ. Хөдөө бол нөхөр нь гадуур адуу мал, хонь, ямаа, хашаа хорооныхоо ажилыг хийгээл, эхнэр нь гэр орны ажил хүүхэд шуухдаа асарч тойлдог үүрэгтэй л дээ. 

Тэгээл яахав дээ боломжоороо ээлжилж, төв орж юм үзнэ. Аль болохоор л баланс барьдаг гэж би ойлгоод байдгы ш дээ. 

Тэгсэн чинь энэ эрчүүдийн ноён занг яг хаана гарч ирдэгийг хэлчих гэсэн чинь хэл аманд тодорхой юм орж ирэхгүй л байна ш дээ. 

Та нар нэг хэлээч. 

Эсрэгээрээ бас манайд хатан зантай хүүхнүүд бий бил үү энэ тэр гээл бодмоор л юм байна. 

14 comments:

  1. Mongol zaluus noeon zantai shd. Unen shdee.
    Gehdee yag noeon zan geheer yu bdii ni medkuu l bnldaa whaaahahahah.
    Gehdee T s anzaaraad bhad bardam er hun gesen zan bainga gardiishd. Boduul ter l yum bguu.
    Bas bi hiih eosotoi chi hiij eostoi l gedeg....

    ReplyDelete
    Replies
    1. Бардам зандаа тохирсон хүн байнаа. Бардам зан нь тохироогүй хүн бас байнаа ккккккк.

      Delete
  2. Би бол үгийн утгаар нь хөөж бодоод ноён занг жоохон ойлгоод л байна. Ноён гэдэг чинь өөрөөсөө доод түвшин болоод бяр чадал муутай эсвэл бэл бэнчин тааруу хүнд гаргах зан ааш л байх гэж бодоод байгаа. Дээр үеийн ноёдууд ямар байдаг билээ нэг тиймэрхүү. Энэ зангаа хэнд яаж гаргахаа эрчүүд бас мэднээ. Манай 10 жилийн 2 залууд тохиолдож байсан. 2-лаа мундаг залуус нэг нь бэл бэнчинтэй болохоор том компанитай тэгээд нөгөөхдөө ажлын санал тавьсан чинь шууд чиний дор ажиллахгүй гэж байгаа юм чинь. Энэ чинь бас ноён зан мөн биз дээ. Хичнээн ажилгүй байлаа ч 10 жилээс хойш нэг түвшинд байсан хүнийхээ удирдлага дор ажиллахгүй гээд. За би буруу бодож байх магадлал өндөр шүү хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Наад чинь ноён зангийн тод сайхан жишээ. Манай ангийн хүүхэд бас нэг ноён зан гаргасан гээд дуулдсан.

      Би өчигдөр л саналаа кккккк.

      Delete
  3. Пиглэтийн хэлдэг үнэн.
    Манайхан анх ажилд орохдоо юугаа ч мэдэхгйү учраа мэдэхгйү баахан заалгаж маалгадаг байснаа эрэгэтй хүн юм чинь хар бор инженерэийн ажилд надаас илүү байлгүй яахуудээ ..
    би бол эмэгтэй хүн .. бас арай өөр түвшнээс
    тэгсэн тэр хийсэн ажлаасаа одоо нээх миний дээр суух гээд л ... намайг л хийж л байвал сэтгэл нь ханаад л ..

    өөрийгөө их юманд бодчихсон


    анх ирэхдээ архи ууж чаддаггүй бацаан байсан чинь төслөөс жаахан мөнгө цохиж хэдэн төгрөгтэй болчоол одоо архи уугаад л агсан тавиад л ... пээ чааваас

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ дүрсгүй золиг вэ тэр чинь кккккк.

      Энэ харчуудыг архинаас гаргах юмсан.

      Delete
  4. ноён зантай шүү. гэхдээ хүнээсээ хамаараад янз янзаар илэрдэг байх. би чадна, би үзүүлээд өгнө гээд бардамнан зүтгэж байвал сайн.
    би лаг, би мундаг, би заавал маргаанд ялна, надтай бүү марга, минийхээр хий, би үүнтэй дугарахгүй, би ийм юманд гар хүрэхгүй/өмсөхгүй/хэрэглэхгүй, ажилгүй ч гэлээ ийм юм хийхгүй гээд хэвтэж байвал муу л санагдана

    гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй... тээ

    ReplyDelete
    Replies
    1. СҮрэн маш сайхан хэлэв

      Delete
    2. Харин тиймээ. Ялангуяа энэ хурган дарга нарын нэг ноён зантай хүүхдүүдэд хамгийн ихээр илрэнэ шүү дээ.

      Нээх гоё зүйр үг байдгымаа.

      Хүүхэд насны амьдрал бол амьдрал биш
      Жинхэнэ амьдрал тусад гарахаар ч билүү эхлэнэ гээд кккккккккк

      Delete
  5. Mongolchuud er emgui asar ihemseg zantai uuntei margah arggui. 1300-aad ond Mongol guren umnud hurshuu ezegnej baihad 10 hyatad ailiig 1 Mongol hun zahirch ezegnedeg baij tiim zanshil 200 jil urgeljilheer bid nuser ih ihemseg zangiin gen-tei boloh n oilgomjtoi l baih.

    ReplyDelete
    Replies
    1. Яахав дээ над мэтийн дундаж ангийн, ажилчин ангийн хүүхдүүд бол хаана яваа, юу хийхээ сайн мэддэг л байх.

      Энэ даргын нарын тарган хүүхдүүд ёстой нээрээ рррррррррррррр

      Delete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Jishee n minii taniltssan Columb zaluu helj baisan "ene muu Argentinchuud biyedee bagtahgui nuser ihemseg humuus" geed. Latin amerikchuud Argentin hunii hajuud baihaar amisgal n davhtsaad het ihemseg zangiin uyert avtaad ih evguitsdeg genee. Tehleer bidnuus oorsdiigoo sain gadarlahgui gadniihnii umnu bas ih ihemseg zangiin aldaa gargadag baij boloh taltai.

    ReplyDelete
    Replies
    1. Философиор ярьвал дарга, цэрэг, ажилчин гурав байжийж нийгэм бүрдэнэ. ҮҮнийг ойлгохгүймаа.

      Дээрээс нь бүгд дарга болох гээд үзчихдэг бус уу?

      Delete