Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 8 February 2013

Машиныхаа хаалгыг онгойлгож чаддаггүй ээ

Би нээрээ техникт муу муу гэхэд бүр арай л нээрээ бүр арай л 00 юмаа.

Урд шөнө -36 болж хоносон байна. Өглөө нээх сайхан гараад давхичих гэсэн чинь машиныхаа хаалгыг нь онгойлгож чаддаггүй.

Машиныхаа хаалгыг онгойлгож чадахгүй байгаа хүнийг чинь одоо жолооч гэх үү юу гэх вэ? Та нарт хэлэх үг байна уу? Надад алгаа ва ха ха ха ха ха ха.

Түгжээгий нь тавьчаад байхад онгойдоггүй гэнээ. Бүр сүүлдээ хаалгы нь хөшиглөлөө. Бүр бүтэн цаг ноцолдоод Монгол уруу дүү рүүгээ утасдсан чинь багаажаараа ор гэнээ.

Аймаар мэргэн арга хэлж өгсөнд нь дүүдээ баярлаад гараад гүйсэн чинь багааж нь бас онгойхгүй байвал яахав ва ха ха ха.

Үгүй нээрээ би их юм үзэж байнаа. Яг энэ машин тэрэгтэй холбоотой асуудал гараад ирэхээр би чинь техникийн асар их туршлага хуримтлуулж байнаа гээд өөрөөрөө аймаар их бахархды ш дээ ва ха ха ха ха.

Ёстой нээрээ сүүлдээ инээд хүржийгаам чинь. Машиныхаа хаалгыг онгойлгож чадахгүй байгаа хүн чинь одоо машин унах мунах бол ярилтгүй биз дээ.

Машинтайгаа ярьлаа. Чи онгойчих л доо. Гуйжий ш дээ энэ тэр гээд. Тэгсэн тэс хөлдүү амьтан чинь одоо яахав дээ зайлуул.

Нар туслаа. Ээлээ. Бүр нээрээ байдаг бүх аргаа л хэрэглэлээ. Бүр ноцолдоод ноцолдоод арай гэж багаажаа онгойлголоо.

Тэгсэн тэр багаажаараа орно гэдэг чинь байдаггүй юм байна. Цаашаа ордоггүй юм байна. Багаажан дотроо орцон ар талыг нь онгойлгох гээд үзэж өглөө ш дээ. Тэр чинь тийм амар эд биш байна.

Сүүлдээ багаажан дотроо дотроосоо цоожлогдчих вий гээд хурдан гараад ирлээ.

Хүн харсан бол нээрээ шууд хошин шогийн үзүүлбэр л гэж мэд. Амьдрал өөрөө хошин шог гэж зүгээр ч хэлээгүй л юм байна гэж бодлоо.

Тэгээд дахиж 30 минут хаалгануудаа гараараа балбаад, ар хаалгаа онгойлгоод түүгээрээ ороод машинаа асаах гэсэн чинь нөгөө шинэ аккумлятор чинь байдаггүй ээ. Паг юм байна.

Сая тэгээд тогонд залгачихаад орж ирлээ. Одоо гарч үзэхээс.

Энэ машин бид хоёр уг нь их л залуухан санагдаад байгаа юм даа.

2 comments:

  1. акумлятороо салгаад аваад гэртээ хонуулаад тэгээд өглөө залгаад асаагаад явжээ ... ядаргаатай хүүхэн юм аа
    бас гайгүй дулаан гражт машинаа тавь
    хасах гучин зургаа хүрч байгаа газар гадаа хонуулаад байхдаа яады

    ReplyDelete
    Replies
    1. Аккумлятороо өргөж даахгүй байнаа хө.

      Дулаан граж гэсэн тансаг юм байхгүй ш дээ.

      Тэгээд би өвөртөлж унтахым уу энэ том машиныг чинь ва ха ха ха х

      аймаар хэрүүл хийсэн ккккккккккккккк

      Delete