Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 1 February 2013

Авдар

Том Монгол цоож зүүсэн авдар чинь одоо бидний үеийн гангараа байлаа ш дээ.

Намайг байранд ордог жил аав манай сумын дархан хүнээр надад нээх гоё төмөр авдар хийлгэж өгч билээ.

Эмэгтэй хүүхэд хувцасаа хийнэ гээд л дотроо тасалгаатай, бас нэг жижигхэн нарийн ширийн юмаа хийх хайрцагтай, бас жинхэнэ монгол цоожтой. Болоогүй ээ тэр цоожин дээрээ хатан сүйх хээтэй гээл бодчих.

Нэг гэм нь Монгол цоожны түлхүүр гэж аюулын том. Түүнийг чинь тэжээлийн ам оёсон утас нийтгэж байгаад түлхүүрээ гогцоолдоод хүзүүндээ зүүгээд явдаг байлаа ш дээ.

Одоо боддогын юугаа тэгж цоожилдог байсан юм бүү мэд. Иргэний үнэмлэх байхгүй, паспорт гэж байхгүй, мэдэхгүй мэдэхгүй бодоод бодоод боов, ааруул, ээзгийнээс өөр юм цоожилдоггүй болох нь тогтоогдлоо л доо.

Гэтэл манай ахын хувцасны авдар нь шал эсрэгээрээ осолдохгүй л нэг сав. Цоож энэ тэр хятад цоож ч байх шиг. Гол нь удаа ч үгүй ах түлхүүрээ гээгээд авдарныхаа 2 талыг сөхөж онгойлгоод будаа болж байгаам даа.

Хамгийн гайхалтай нь түүнийг нь аав мэдээд ахын хувцас хийх авдаранд анхаарал тавиагүй, минийхийг бараг тэр үеийн инженерээр загварыг нь гаргуулж хийлгүүлсэн байдгын.

Тэгээд багаасаа цоож цуургатай юманд цоожилж болох юу л байна цоожлоод сурчихсан хүн чинь юм хумаа цоожилмоор санагдаад байдаг юм байна.

Би хөдөө ажилладаг байхад нэг л эвгүй. Цоож цуургагүй юм байхгүй. Тэгээд ажилынхаа мужаан залуугаар жижигхэн модон авдар хийлгэж билээ. Хөөрхөн цоожтой.

Уг нь бол авья гэсэн хүн бариал явчихна л даа. Цахим тооцоолуурны цүнх шиг л юм даа. Тэгээд тэрийгээ ажилаасаа гарахдаа гэртээ аваачаад тавьчихсан. Нээх хөөрхөн санагдаад байдаг юм.

Энд ирээд бас тэр санагдаад, цоожтой юм олохгүй юмоо. Үсрээл нэг түс тас гэж хаагдаж, нээгддэг хуванцар сав байхын.

Эндхийн хүмүүс бол ерөөсөө юм хум цоожлохыг мэддэгүй юм билээ. Би нөгөө сайн дурын ажил хийж байхдаа айлын хонх дарна. Хэн ч байхгүй. Тэгсэн мөртлөө гарааж, байшин сав бүх юм нь нээлттэй, далан задгай.

Хүнээс асуусан. Хулгай байдаггүй л гэж хэлсиий ш дээ. Үнэндээ миний машинаас хулгайлий гэвэл даанч юм байхгүй дээ. Тэгсэн мөртлөө л би түс тас гээд түгждий ш дээ. Түгжихгүй бол нээх эвгүй санагдаад байдгын. Өмднийхөө цахилгааныг татаагүй яваад байгаа юм шиг.

Энэ одоо сурсан юмыг сураар боож болдоггүй гэсэн үг байлгүй дээ.

2 comments:

  1. би лав цоожинд дургүй ...
    өрөөнийхөө инженерүүдтэй хамт хоолонд орох гэж байхдаа өрөөгөө цоожлохгүй явчих гэхээр
    энэ эргүү өрөөгөө цоожлохгүй байна гээд л авгай нар шиг шаагилдана шүүдээ

    ReplyDelete
    Replies
    1. Би болхоор яг эсрэг. Энд манай ажилын залуу өрөө, шүүгээгээ цоожлохгүй би араас нь хөөгөөл цоожлоод байна.

      Нөгөөх чинь ирсэнээ хэн ингээд цоожилчив гээл үглээл кккккккккк.

      Delete