Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 25 February 2013

Энгэрийн зүүлт

Би уг нь энгэрийн зүүлт цуглуулдаг юм. Тэгээд энд ирээд нэлээд ихийг цуглууллаа гэсэн чинь кккккккккккккккккккккккккк

Нэлээд их бараг хавтага дүүрсэн байх гэж бодоол байсан чинь үгүй юм байна. Яахав тэгээд сонирхоод та нарт үзүүлий гээд.

Үүнийг нэг Монгол айл өгсөн юмаа

10 оны өвлийн Олимпийн үеэр авч жаахан зүүгээд буцаагаад уутанд нь хийцэн

10 онд Монголоос ирэхдээ Ванкүүвэрийн онгоцны буудал дээрээс авсын байна

Ниагара хүрхрээ явахдаа авсан юм

Жижиг хотод очиход Монгол айл өгсөн

Монриалаас цаашаа 100 кмт, нөгөө тэмээ байдаг амьтны хүрээлэнгээс авсын

Үүнийг их зүүнээ цамцан дээр. Гэхдээ үүнийг Филиппинээс авч байсан

Үүнийг Буянт Ухаа дээр авч байсан. Одоо хамгийн их зүүдэг болчоод байна
Бөгж зүүхийн оронд энгэрийн зүүлт зүүдэг болоод төрсөн юм байлгүй дээ. Гангалж энэ тэр зүүхээс гадна миний хувьд өөрийгөө илэрхийлэх имидж болоод байх шиг санагддаг юм.

Энэ сүүлийнхийг хүмүүс их гоё гэдэг юмаа. Би Монголд малгайн дээрээ зүүдэг байсан юм.

Албархаг үед туулайгаараа гоёчоол бусад үед нь Монголоороо гоёоол явж байна даа.

10 comments:

  1. Replies
    1. Зүүгээл явахаар ёстой тэр имидж энэ тэр нь харагдах шиг санагдды ш дээ хэ хэ хэ

      Delete
  2. sonirholtoi l um gehdee jaahan emegteileg zuult zemseg songoj zuuh heregteim daa TB mine.

    ReplyDelete
    Replies
    1. Энэ чинь л би шүү дээ. Эмэгтэйлэг болно гээд өөрийгөө эвдэж үл чадмой хө.

      Delete
  3. гоё юм аа
    ...
    нээрээ бөгж энэтэр зүүж заваарч байхаар ийм юм зүүвэл гоёын байна

    ReplyDelete
    Replies
    1. Бөгж сууж ёстой сураагүй хүн дээ. Энэ л харин гоё.

      Delete
  4. Энэ сүүлийнх нь минийхтэй адилхан юм байна шт. Би Синга явахдаа онгоцны буудал дээрээс авч байсийн. Их гоё тэмдэг шүү гэхдээ би сингад байхдаа л зүүдэг байсан одоо бол савтай нь хадгалдаг

    ReplyDelete
    Replies
    1. Гоё тээн. Би бас төрийн далбаатайг авсан. Гэхдээ энд нээх зүүдэггүймаа.

      Delete
  5. сүүлийх их таалагдлаа. дараа монгол явахдаа авнаа.

    ReplyDelete