Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 20 February 2013

Хавар болох болоогүй байнаа

Хуанли харсан чинь энд 3 сарын 20нд хаврын сар гарах юм байна. Яаая дахиад нэг сар...

Ёстой чанга байнаа. Гурван өдөр цасан шуурга тавьжийн.

Өнөөдөр ТВ-аар аймаар гоё бичлэг харлаа. Та нарт үзүүлий гэсэн чинь цахим ертөнцөд байдаггүй ээ.

Тэгэхээр би өнгөтөөр яриад өгчий за юу.

Энд аймаар их цас ороод зарим газар нь галт тэрэг нь явж чадахаа байж байгаан байна. Нөгөө замаар нь уул шиг их цастай.

Тэгсэн нөгөөдүүл чинь галт тэрэгнийхээ хамгийн урд талын тэрэгний өмнө нэг цасны машин угсарчиж. Яааааааая тэр машин бол үнэн аймаар. Нөгөө их цасан дундуур чинь шунгинаал оржийгаам чинь.

Юу болжийнаа гэмээр тэнгэр газар нь мэдэгдэхгүй цасан дундаас галт тэрэг гарч ирж энэ тэр. Адал явдалтай хану шиг юм харагдсы ш дээ.

Та нэрт нээх их үзүүлмээр санагдав. Даанч алга. Та нар үзэж байж л аан ТБ цасны тухай ингэж их бичээд байдаг нь ийм учиртай юм байна гэж ойлгоно л доо.

Монголд бол цас ордог гэхэд арай л хилсдмээр санагдаж байна шүү ккк. Би ч аймаар даруухан манай орон цас гэж юу байдагийг мэднээ л гэжийгаам чинь кккккккк.




2 comments:

  1. сэргэлэн улсууд юмаа

    ReplyDelete
    Replies
    1. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг нь энэ байлгүй дээ кккккк.

      Delete