Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 4 April 2014

Урт амьсгаа авав.

Үгүй ээ энэ Торонтогийн өвөл дуусдаггүй ээ. Мөн урт, уйдмаар өвөл болхымаа.

Зарим хүмүүс энэ ТБ шиг сурах юмсан гэж бодож байгаа байх. Би болохоор та нар шиг ажиллах юмсан, хурдан төгсөх юмсаан л гэж бодож байна.

Сүүлийн 14 хоногт чинь ер нь юу болов, баахан бие даалт, лабораторийн тайлан, багийн ажилын тайлан гээд ар араасаа хөвөрч өглөө.

Энэ Канадын сургалтын систем нь багаар ямар их ажил хийлгэдэг гээч. Ганц сэдэвийг 6 хүнээр нэг баг болгож яриулна. 5 хуудас лаборторийн тайланг 5 хүнээр нэг баг болгож бичүүлнэ.

Нөгөө дүлий багш ёстой аймаар чанга юмаа. Манай ангийхан 12 ширхэг 7 хоног шүүсээ шахуулж байна даа хөөрхий. Хамгийн сонин нь шууд хичээл орж байснаа за дараагийн 7 хоногт энэ 2 номыг уншаад ирээрэй, ингээд ирээрэй гээл даалгавар өгчихнө. Үнэн аймаар.

Нөгөө хөтөлбөр тайлан дээр нь тэд нар нь байхгүй. Бүр савааж байгаа юм чинь. Туслах багш нь гээд докторт сурч байгаа Колумб залуу яг дүлий багштай адилхан. Нэг юмаа гурван өөр янзаар хурааж авна.

Дүлий багш манай мэргэжилийн ангид дахиад 3 хичээл орох юм байна. Хаагуур нь яаж өнгөрөх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж сууна, манай ангийхан.

Энэ багийн ажил хүнийг нээрээ их юманд сорих юмаа. За эрдэм мэдлэг нь ч яахав. Багшийнхаа заасан хичээлийн дагуу л баримжаа авч байна. Одоо тэгээд нөгөө нэг сайхан TOEFL-д өндөр оноо авсан Англи хэл чинь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан бичихэд хаана ч хүрэхгүй шүү дээ. Сураад л байна, сураад л байна.

Энэ Энэтхэг, Шри Ланка нарын Англи хэл нь ямар тас юм бэ? Google Drive гэдэг ачтай буянтай программын тусламжтайгаар нэг цагт нэгэн зэрэг өөр өөр бүлэгээр нь хувааж аваад тачигнуулж өгч байгаа юм чинь.

Би бичээл байна, бичээл байна. Шри Ланка охин миний бичсэнийг шууд араас засаад явж байгаа юм чинь. Би хэний бичсэнийг засдаг вэ гэхээр Ирак эгч, Африк хүүхэн хоёрынхыг засна. Цаад хоёр чинь бүр энгийн юм бичнэ. Би түүнийг нь арай нэг гайгүй болгоно. Түүнийг Шри Ланка хүүхэн, ХонгКонг хүүхэн 2 эцсийн байдлаар засна даа.

Манай Итали ёстой аймаар хянуур няхуур, ээ бурхан минь ёстой детальчилж үзнэ. Бүр хэт их ийм байхаар би мэтийн сүр сар гэсэн хүн жаахан залхах шинжтэй.

Засаал байх юм бол засаал байхын. За одоо болгоё дуусгая л гэхгүй бол, ингэдэг ч юм уу тэгдэг ч юмуу гээл. Цаг хугацаагүй юм байсан бол зассаараа байгаад дуусч гээч.

Энэ толгойгоо боосон хүүхнүүд. Ээ бурхан минь би тэд нартай л цуг багийн ажилд хуваарьлагдчихгүй юмсан гэж залбирч явах юм.

Хаа очиж манай Ирак эгч их гайгүй ш дээ. Бид нарын ээж шиг хүн. Эвий дээ. Хүү нь бас манай анги. Аягүй их юм асууна. Би чадах юм байвал хэлээд л өгдөг. Та битгий санаа зов, сайн асууж байгаарай гээд л…

Тийм биз дээ. Өдий насан дээр хүн шинэ мэргэжилтэй болох гээд зүтгэж байна. Сургуулиас 2 цагийн зайтай амьдардаг. Гэхдээ цоглог эгч.

Чадвал Ирактаа очиж энэ мэргэжилээрээ ажиллах юм ярьдаг. Нээх хөөрхөн. Гэтэл эх орон нь дайн, дажин ямар байдалтай байгаа билээ.

Гэтэл бид ядуу зүдүү гээд буцахгүй байдаг чинь бас нэг бодож үзэх л юмны нэг байх даа. (Бурхан: Өөрийгөө л хичээ ТБ мину)

За тэгээд гол нь ажил хийж байгаа нь ажилдаа сэтгэл хангалуун байж, сурч байгаа над мэт нь сурч байгаадаа сэтгэл хангалуун байж хором бүрийг үр дүнтэй өнгөрөөхийг хүсэн ерөөе!

4 comments:

  1. h tiimee, bi bas chadwal USA yawj yadaj 1 jil ch boltugai Post Doc-oo hiine gd muruuduud l bgaa/. Hyanuur zan zugeer shuu, manai Mongolchuud ymiig hurdan hiideg ch ter hemgeer aldaa ih gargadag ym bna lee. Bi bas saya neg uguulel bicheed bagsh zasaad. Suuldee bagsh chamd heleh ch ug alga daa gd tolgoigoo segsersen. manai bagsh jinheneesee tseg taslal aburiig shalgadag. ehendee zaa gedeg bgd, suuldee duudah burt n halshirdag blaa, odoo dahij tegj duuduulahguin tuld ih hicheej, bihcsen hiisen ymaa (gants husnegt bsn ch) 2-3 dahin hyandag bolson. tgd ch aldaa gargahcihsn l bdiin. yawaandaa surah bhaa
    (nzaa hicheelee hiingee enlgish surah arga charga bvl helj tuslaach minii english, mongolish, konglish, lkhavash bolj duuslaa xaxa)
    Amjilt!

    ReplyDelete
    Replies
    1. Өө би ёстой 0.5 оноо байнга алддаг ш дээ. Бага багаар л хянуур байхыг нь сурч байх шиг байна. Нэг бөөн сурна гэж байхгүйм байна ккк.

      Өдөр бүр л ямар нэгэн хэлбэрээр (Англи дуу сонсох, ном унших, кино үзэх … гэх мэт) хийж байвал сайжирна. Бусдаар бол хааяа хааяа барьж аваад бас нээх сайжрахгүй. Өдөрт ядаж хэдэн үг цээжлээд байсан ч их л юм болно.

      Delete
  2. блогтоо юм бичихгүй яасан удав аа... харуулдаад л байлаа

    ReplyDelete
    Replies
    1. Хэдэн бие даалт, тайлан майлан гээд баахан амьсгаадаж гүйлээ. Одоо гайгүй ээ.

      Delete