Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 10 April 2014

Том байшинд амьдрах нь

Аймаар том байшинд байнга л хүнтэй хамт байхгүй бол ганцаараа ч нэг л ёозгүй шүү.

Манай айлынхан байнга найр, наадам, гадуур хооллох гээд явчихна. Манай хоёр хүүхэн ажилаа тараад ирэхгүй. Бас хүн хартай уулзаад алга болчихно.

Хичээлээ тараал шууд гэртээ ирдэг нь би. Дээр бүр ганцаараа энэ гурван давхар байшинд хоносы ш дээ.

Ёстой аймаар эвгүй юм билээ. Том байшин чинь одоо доор ч юм дуугарах шиг дээр ч юм дуугарах шиг. Салхи ч сэвэлзэх шиг…Ханхайгаад нэг л эвгүй.

Дэв дав гээд унтаж чадаагүй ш дээ. Ядаж байхад нэг спорт машинтай хүн ирээд хонх дараад болдоггүй. Би гүрийгээд, хаалга маалга эвдлээд ороод ирэх вий гээд элдэв долоон юм бодноо.

Маргааш нь айлын авгайд хэлсэн чинь чи ёстой битгий ай. Манай энэ чинь NEIGHBORHOOD WATCH тийм юм байхгүй л гээд томорсон.

Өнөөдөр бас л бүгдээрээ алга болчихын. Сая бас нэг спорт загварын машинтай хүн ирээд хонх дарж дарж л явлаа. Би хөшигөө хаагаагүй байсан. Гүрийсээр байгаад л явуулчихлаа.

Ишш хотод бол муу умгар байшиндаа хонх монх дуугарвал гэтэж очоол гялс дурангаараа хараал тээн, тэгээл одоо тун байдал болохоо байлаа гэхэд айлгаж сүрдүүлэх юм олды ш дээ. Ядаж л шалны модоо бариал зогсоно биз дээ. Тийм үү үгүй юу?

Би ч мөн аймхай лүд юм даа.

Эсрэгээрээ би хөдөө бол тоохгүй ш дээ. Гадаа хонь мал, нохой мохой өчнөөн юм байна. 14, 15 тайгаасаа л гэртээ ганцаараа малаа хараал цөөн хоногоор үлддэг л байсан. Тун болохоо байвал хоттой хонин дотроо ороол нам унтчихна шүү дээ.

Муусайн босс ямаанууд ирж шөнө ууцан дээр гишгээд байдгыг бодвол асуудал гайгүй. Ямааны ноолуур чинь хажуунаас пийшин шиг халуу оргиод тун чиг дулаахан хононо шүү дээ.

Гэхдээ хонь бараадаж хэвтвэл дажгүй. Хонь нэг хэвтэрээ оллоо. Яг тэндээ хэвтсээрээ байгаал өглөө болгоно. Ямаа бол байхгүй. Алцагнаал шөнө хэд дахин хэвтэрээ сольно. Хонь бараадахаар хуцанд мөргүүлчих гээд тэгээл сонголтгүй яравгар ямаануудтайгаа үзэж тарна даа.


Энэ тэнэмэл хүмүүс гэртээ хурдан ирээсэй. Айлын хүүхдүүд байхаараа орьлолдож чарлалдаад байхгүй болохоороо нам гүм хоосон оргиод байдаг сонин шүү.

6 comments:

  1. Би бас аймхай шд, нөгөө их дийлдэхгүй нойр чинь хийсээд алга болчихно. Элдэв юм сонсогдоно, өөрөө ургуулж бодно хэхэ, хөргөгчний дуунаас цочно гээд л. 3 давхар байшинд бол тэгээд тогтож сууж чадахгүй юм байна.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ бүр ургуулж бодоод явж өгдөг юм.

      Би хаалгаа онгойлгоод л сууж байдаг юм. Хөшигөө хааж чаддаггүй юм ккккк.

      Delete
  2. hehe, unen huurhun bichih yumaa. unshij bhad shuud tosoologdoj bn shde. neeree hodoo honi yamaan dund untaj bsimu? bas oor bichleguudiig chin unshsan. shalgaltand ni amjilt husie.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Тэгэлгүй дээ. Хөдөө чинь одоо юу эсийг үзэх билээ дээ. Гадаа гарж эр гэрт орж эм гээд л…

      Шалгалтаа өгөөд дуусчихсан одоо дүн гарахыг хүлээж байна. Баярлалаа.

      Delete