Оройн хоолны дараа айлын эзэгтэй гал тогоогоо цэвэрлэх нөгөө хоёрынхоо даалгаварыг хийлгээх гээд ажил гарахад нь би хичээл багатай бол бага хүүхдийг нь харж өгдөг юм.
Уг нь тэврээд гэр дотор нэг цаг алхчихдаг байсан чинь одоо гар өвддөг болсон байна. Том болж байна. Юм хум яриал, ангар унгар гээл байх нь тэр.
Тэгж байтал бас ахынх нь хүүхэд ирнээ. За тэгээд энэ муу байшинг нураах дөхнө шүү дээ. Аав ээж нь юм хэлээд ч дийлэхгүй.
Дээр тэгсэн айлын 2 асууж байна.
-Танайд чинь хүүхдээ зодож болдог бил үү?
Би:Болы ш дээ. Хааяа бас гар хүрэхгүй бол хэцүү ш дээ.
-Манайд бас тэгдэг. Энд даанч гар хүрч болохгүй. Ёстой хэцүү байнаа л гэж байсан. Хүүхдүүд нь аав ээж нь гар хүрвэл 911 дуудаад цагдаа дуудхаа мэддэг. Үүнийг нь болвол сургууль дээр нь заадаг байлгүй.
Энэ хүүхдүүд юм санахдаа ямар сайн юм бэ? Аль өвөл охин нь намайг өөрийнх шигээ аяганы суурь нэхэж өгөөрэй гэсэн чинь би тэгнээ л гэж байсан, байнга асуугаастай.
За одоо охин нь ороод ирцэн л байна. Зуны амралтаараа юу хийх вэ гэнээ. Би хичээлтэй гэсэн чинь гайхаад л байна. Та юу бичээд байгаан. Би уншиж чадахгүй байна гэнээ ва ха ха ха ха ха.
Түрүүн дүү нь орж ирээд ил байсан чихэр бохь аваад явсан.
Дээр Хятад багш Jeopardy тоглуулаад манай баг 2т орсон чинь боодол бохь өгсийн. Манай багийнхан нөгөөхөө хуваагаад надад 3 ирсэн чинь айлын хүүхдүүд аваад л явсан. Өдөр болгон нөгөө бохь чинь байгаа юу гэж асууна.
Би энд нэг авдартай айлын эмээ шиг л байна даа. Танд чихэр байгаа юу л гээд байх нь тэр. Эд нарыгаа хуурч байгаад хоосон хавтага үзүүлчихээ мэдэлгүй дээ би.
Энэ хавтага дүүрэн чихэр энэ айлын хүүхдүүд аваад дуусах нь ээ |
Өөрийгөө зурсан нь энэ гэсэн |
Энэ ногооноор зурсан нь би гэсэн |
Нөгөө сайхан дулаахан өдөр айлын хоёр томыг авч тоглоомийн талбай оров. 30 минут тоглож байснаа бага нь би баамаар байна гэдэг байгаа. Хүүеээ хаана баахын бэ гээд би сандарсан гэж.
Тэр хавьд жорлон байхгүй. Бид гурав сандралдан буцаж ирэв. Дахиад гарч баахан тоглуулав. Надад нэг ундаа бариулчихна. 5 минут тутамд цангалаа гэж нөгөөхөө ирж ууна.
Би бас хажуугаар нь талбайг нь тойроод алхаал байна алхаал байна.
Гэх мэтээр зав гарвал хичээлээ хийгээд завсар хооронд хүн хард буян болоод л явж байна даа.
Хүүе ээ чи наад зогсвол зоос, хөдөлбөл хөлс газраа үнэгүй няня болоод байгаан биш биз дээ. Цагийн хөлс төлөхгүй ч гэсэн ядаж нэг хоол унд наануу цаануу аяганы хариу байдаг биз дээ. Тэгэхгүй бол бүүр сүүлдээ давраад энэ үнэгүй хараад өгдөгийн гээд өдрөөр нь хүүхдээ хаяад явдаг болно шүү. Бас битгий нэг их давраагаарай.
ReplyDeleteАйлын 2 ч даврах нь гайгүй юм. Бас хэмжээ дамжаагаа хаа хаанаа бариад байх шиг байна.
DeleteХажуу өрөөний хүүхнүүд л жаахан давраад байх шиг байна даа хэ хэ хэ.