Биднийг дунд сургуульд байхад 8-р ангиа төгсөж байна гээд л хэдэн билетийн асуултанд үгүй ээ мөн их бэлддэг байжээ.
Өглөө үүрээр гарч яваал нэг жалгад очоол нөгөө билетээ уншиж, уншиж ирнэ. Тэгээл нар мандахаар манай ангийнхан энд тэндээс босоол гэр рүүгээ явцгааж харагддаг байж билээ.
Манай энэ гэрийн ард аймаар гоё том талбайтай. Өнөөдөр хүн, хүүхэд, нохой 3 пиг дүүрэн байна. Дугуйны зам, гольфийн талбай, хөл бөмбөгийн талбайтай. Уртаараа бол зүүн 4 замаас Их дэлгүүр орох зайтай хол. Өргөнөөрөө бол Ордны арын замаас Сүх жанжины талбайн урд хүрэхээр өргөн.
Сэвшээ хонгор салхи өмнөөс үлээгээд би 2 цаг алхаад, давхар хичээлээ уншаад, бас хажуугаар нь дуу муу аялаал, өөртэйгөө ярьж байгаад ирлээ.
Савнаасаа гарсан мөөмчикөө хэвэнд нь барихын тулд өнөөдөр ийм гамбир хийгээд ха ха ха ха |
Хичээл хаагдчихсан. Одоо 28 хүртэл 7 шалгалт өгөөл, тэгээл 9 сарын 1 хүртэл амарлаа ш дээ. Гоё байгаа биз дээ хонгоруудаа.
Гэхдээ дараа жил өдийд төгсөх гээд зун 4 хичээл авсан байгаа. Хажуугаар нь ажил хийнэ. Үзэж тарж үсэрч наалднаа.
Нүдний хараа улам муудаад байна. Шалгалт дуусахаар шилээ дахиж тааруулаад хийлгэчихвэл зуншлага сайхан болноо.
Манай багш нар хэлэхдээ та нар төгсөөд Торонто хот дотор ажил хайвал ажил хэзээ ч олдохгүй. Хөдөө яв, жижиг хот уруу яв, тэнд ажиллаж байгаад Торонто уруу орж ир, одоо та нар энд өрсөлдөөд акулуудыг гүйцэхгүй л гээд байгаа.
Тэр ч үнэн л дээ. Тэгэхээр зун бол ялангуяа мэргэжилийн талын мөн бичиг цаасны ажил энэ том хотод олж хийнэ гэдэг бол үлгэр.
Тэгэхээр оюутнууд Солонгос ресторанд аяга угаах, цэвэрлэгээний ажил л хийдэг юм байна. Тоохгүй ээ, ажиллаад өгнө.
Маргаашнаас эхлээд 28 хүртэл өглөө 5 цагт босч, гадаа том талбай дээр очиж хичээлээ уншихаар бэлдээд сууж байна. Тэнд чинь хөл бөмбөгийн талбайны сандалуудтай. Өглөө эрт ухаан саруул ай даа мөн ч сайхан шүү дээ. Шувуу жиргээд л...
Уг нь нэг гүвээ, толгод байсан бол ай даа мөн чиг сайхан шүү дээ. Тал тал тийшээ хараа бэлчээгээд л…
Түрүүн алхаж байсан чинь ийм дуу санаанд орж ирээд…
За даа та нар минь шинэ 7 хоногоо сайхан угтаарай. Цоглог байгаарай. Хайртай шүү.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment