Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 28 March 2014

Баярлуулан гомдоов.

Мөөм хавдчихав уу яав?

Хурд хамтлаг ирж тоглоно гээд сарын өмнөөс дэнслээд байсан байхгүй шүү. Өнөөдөр албан ёсоор ирж чадахгүйгээ хэлжээ.

Би гэдэг хүн чинь бүр дуу муунуудыг нь эргэж сайн харж үгнүүдийг нь сайн давтаж байгаад, тоглолтон дээр нь дагаад дуулах ля ля ля ля зөндөө л юм бодогдоол сэтгэл догдлоол байлаа.

Тасалбар нь 60 доллар ч гэсэн үзнэ дээ л гээд байсан байдаггүй. Уг нь эндхийн 4 том хотуудаар тоглох байсан боловч Ванкүүвэр Калгари хотуудад харьцангүй бага хүмүүс үзсэн учир манайхны хэлдэгээр шатах гэдэг нь болж гэнэ дээ.

Канадад Монголоос ирж тоглолтоо хийж байгаа хамгийн анхны уран бүтээлчид гэж байна шүү. Хурд-ыг ирэхэд үзэхгүй байгаа хүмүүс Хошин шогийнхон ирвэл цөм шатнаа л юм байна шүү.

Энд их өөр л дөө. Газар нутаг том. Хотуудын хооронд удаан явна, зардал өндөр тэгээд цөөхөн Монголчуудтай. Америк шиг л юм бодсон байлгүй. Дээрээс нь Америкийн Монголчууд унаанаас авхуулаад хамаг юмыг нь даагаад даагаад явцан гэж байна шүү.

Энд чинь одоо татвар өндөр бас л чанга ш дээ. Бүхэл бүтэн хамтлагын нэг хэсэг зардалыг даана гэдэг чинь.

Юм чинь одоо байнга л тасралтгүй л үргэлжилж байж болдог байх даа. Огт тоглолт ирдэггүй байж байгаад нэг тоглолт ирэхээр хүмүүс бас цочирдоо байлгүй дээ.

Би ч хүртэл ямар их урлаг уран сайхан хөөдөг хүн байлаа гэтэл одоо яаж байна таг байхгүй ва ха ха ха ха ха ха ха ха ах аха ха ха. Сэтгэлдээ л нэг юм бодож, ургуулах юм даа.

Иднээ л юм байлгүй
Өнөөдөр төв талбай дээр ийм том үхэр ирцэн байхын. Энэ гамбургерын мах заримдаа нээх даавуу шиг санагддаг ш дээ.

Цаана нь бургер зардаг кабин байна лээ. Өнөө орой энэ талбай дээр тоглолттой л юм шиг байна лээ.

St Patrick day
Ингээл нэг ногоон болчдын. Энэ сургуулийн хоолны газар ийм болсон байсан. Тэнд очиж хоолоо халааж идэнгээ зураг дарсын.

Зарын булан
Метрон дотор сонин сонин зар байды ш дээ. Ялангуяа сэтгэл зүйн зөвлөгөөний зар их.

Энэ бас л нэг сонин зар
Нээх олон зураг авсан одоо ёстой зурагтай бичлэг оруулаад, бичээд өгий гэсэн чинь ийм хэдхэн зураг байхынмаа.

Маргааш шар машинаа чирээд хүнсэндээ явна хэдэн зураг дарж ирж оруулнаа.

6 comments:

  1. Сайн байна уу, Блогийн чинь шинэ бичлэгийг байнга амтархан уншдаг уншигч байна аа.
    Канадын сургалтын талаар мэдээлэл өгч туслана уу. Имэйл илгээх гэсэн чинь хаяг чинь олдсонгүй.
    -Гэр бүлээрээ очоод, нэг нь сураад, нөгөөх нь цагийн ажил хийгээд амьдрахад зардал нь ямархуу байх, орлого нь хэр байх? эхний ээлжинд зардлуудаа даах хэмжээний бага хэмжээний мөнгөтэй очиж таарах байх, харин төгстлөө үлдсэн хугацааны зардлаа ажил хийж олно гэвэл , туршлагаасаа хуваалцаач
    -Канадын их сургуулиуд АНУ, Австралийг бодвол их л хаалттай, мэдээлэл хүсэхэд яг сонирхсон байдлаар хариулахгүй, бэлэн форм хариулт явуулчих юм. Хэрэгтэй сургуулий хайж олоход туслах мэдээлэл хаанаас олж болох вэ?
    -Сургуулиудын гадаад оюутанд чиглэсэн нэмэлт мэдээлэл байвал хэлж өгнө үү.
    Баярлалаа

    ReplyDelete
  2. Миний хаяг бараг бүх бичлэг дээр л байгаа даа. Ялангуяа Канадын сургалтттай холбоотой бичлэг дээр.

    Сургууль бүрт гадаад оюутнуудад зориулсан хэлтэс байдаг. Бүх талаар зөвлөгөө өгдөх байх. Би нэг шагайж л байсан юм байна, өөрийнхөө сургуулийнхад.

    Таны асуугаад байгаа асуултууд бүгд миний блогт байгаа даа. Ер нь бол Солонгост сураад ажиллаад амьдраад байдаг шиг тийм амархан биш. Хэдэн зуу дахин хэцүү.

    Сургалтын төлбөр энэ тэр гээд Канадад суралцах тухай бичлэг дээр байгаа.

    Нөгөөх нь цагийн ажил хийнэ гэхээр наад зах нь Англи хэлтэй байх хэрэгтэй. Ядаж ярианы хэмжээнд.

    Орлого гайгүй. Гэхдээ ном ёсоор нь явбал 45 хувийн татвар төлдөг шүү дээ.

    Харин тэр сайхан бэлэн анкетийг нь бөглөөл явуулчихгүй юу даа. Эндхийхэн харин ч юмыг халбагадаж өгөөд байх шиг санагддаг ш дээ. Хаалттай ч биш байхаа.

    Өөр асуух юм байвал асууна бизээ. Миний блогын сүүлийн 5 жилийн бичлэг зөвхөн энэ улсын тухай л байгаа. Уншаад байвал нарийн ширийн юм, таны мэдэхгээд байгаа зүйлс бүгд энд байгаа.

    ReplyDelete
  3. Таний блогоос ч бүр салахаа байлаа шүү, би удахгүй 5 сард Торонтод сурахаар ирж байгаа хэлний бэлтгэл, манай дүү бас наана чинь KIOSK гээд дунд сургуульд эндэхийн сурагч солилцоогоор сурч байгаа, 2 уулаа л их сургуульд орно гээл нээх том мөрөөдцөн байгаа, наана чинь үнэндээ юу ч мэдэхгүй нөгөө нэг ойд төөрсөн сармагчин шиг болчихгүйн тулд интернэт ухаж байгаад энэ блогийг олсондоо бүүр аймар баярлаал байна. Хамгийн хэцүү нь таньдаг царай ер байхгүй гэж бодохоор дотроо үнэндээ л айдастай байна. Эрээнээс өөр газар очиж үзээгүй тэр ч бүү хэл олон улсын нислэгээр ч нисэж үзээгүй хүн шүү би чинь. Ямартай ч урам авч байна, мэдэхгүй зүйл гарвал тусламж гуйж болох уу л гэж гэхдээ танд төвөг чирэгдэл учруулахгүйгээр

    ReplyDelete
    Replies
    1. Сайн яваад ирээрэй.
      Өчнөөн төчнөөн туршлага судалж байгаа хүн янзтай сайн сурна биз дээ. Хэдэн хүүхдүүд ирсэн гэж сонссон.

      Аниадаа хэдэн ааруул аваад ирээрэй. За за тоголсын шүү. Асуух юм байвал туслалгүй яахав ээ.

      Түрүү 7 хоногт нэг эгч бичиг цаас орчуулуулна гэчихээд 2.5 цаг хүлээлгэлээ шүү дээ. Үнэн тансаг нээрээ.

      Янагийн 6 сард янз янзын юм бодогдноо. тэр үед чинь сэтгэл санааны 100 хувь дэмжлэг үзүүлэмз ккккккк.

      Дүүтэйгээ юм бол гайгүй дээ. Хоёр хүн нэг хүн маш их ялгаатай шүү.

      Одооноос тэгээд наанаа гадуур дотуур гарч Монголдоо бас сайхан байж байгаад ирэх хэрэгтэй ш дээ. Над шиг энд нийтийн бүжгнэд явмаар байна гээд орьлоод суух бол утгагүй л байна ккк.

      Delete
    2. wow yamar goen be iiim hariu sonsood mash ih bayarlalaa, kkk odoo visanda oroh geel huleej bga, udahgui bur goe taniltsaad aruul ideed suuj bh tsag irne gj naidaj bn,

      Delete
    3. Зүгээрээ зүгээр.

      Хааяа гэм халгүй Монгол хүнтэй уулзаад сайхан буу халах гоё байдаг ш дээ. Манайхан заавал нэг юм салгах гээд эсвэл өө хайгаад хэцүү байдаг юм.

      Бусдаар бол гоё ш дээ.

      Delete