Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 28 April 2014

Итгэхгүй л байх даа

Эхний нэг жилийн хичээл ингээд өндөрлөж байна даа. Цаг хугацаа мөн хурдан юмаа.

Уйлж дуулсаар ард нь гарч ирээд өнөөдөр ангийхантайгаа Сүшү идээд, 2 лааз шар айраг уугаад дараа нь би Караокэд орий гэсэн бүгд гэр рүүгээ явчихаваа хөөрхий ва ха ха ха ха ха ха ха.

Монгол хүний зан юм даа тиймээ. Монголд бол тэгээд цаашаа явж өгч байгаа ш дээ тийм үү үгүй юу? Гоё ч юм шиг хэ хэ хэ.

Сая 1 сараас хойш өнөөдрийг хүртэл өдий олон үзэг, балаар бичиж дуусгажээ гэвэл та нар итгэх үү? Би ч өөрөө итгэхэд хэцүү л байна. Гэхдээ үнэхээр бүгдэнгээр нь бичээд дуусгажээ.

Сүүлийн 14 хоногт гарын хуруунууд янгинаад ишш чааваас больёоо л гэх шиг боллоо. Тэгэхээр нь өөрийн эрхгүй бичихээ байлаа. Аягүй аймаар өвддөг юм байна.

Bic-ийн балнууд ч ёстой гоё гулсана шүү дээ
Нуруун дээрээс том ачаа аваад л хаячих шиг боллоо. Өдөр хоног бүрт юм сурч, алхам бүрээр сайжирч байна.

Ирэх намар бүр мундаг болчихоод зогсож байх болноо. Зун 4 хичээлтэй. Зав гарвал хичээлээ хийгээд завсар хооронд нь цагийн ажил хийгээд мөнгөө хураагаад өвлийнхөө амралтаар ядаж Куба орчихоод ирхийнсэн тээн.

Далайн эрэг дээр биеэ шараад дуу аялаал сайхан бид дээ энэ чинь одоо.

Хүүеээ Энэтхэг Мянмар 2-ийн хооронд ямар улс байдаг юм бэ? Бурма гээд байхын, манай ангийн нэг охин тэндээс ирсэн гээд. Би газрын зураг дээрээс хайгаад олдоггүй ээ. Гаватий Бутан 2 л байхым даа. Бурма гэж ямар улс байдаг юм бэ?

Сая автобус хүлээх зуур зав гараад авлаа
Уг нь автобус метро хүлээнгээ хичээлээ уншаад л зогсож байдаг юм. Гэнэт зүгээр зогссон бас өөр мэдрэмж төрж байна шүү.


Аль хэдийн ногоон болсон байна

Эндхийхэн чинь өвсөө хадаад эхэлчихжээ. Ногоон болоход нэг хоног л хэрэгтэй байдаг бололтой юм.

Сая метронд ангийнхаа Иран охинтой буу халаад. Тэгсэн цаадах чинь ингэж байна. Энд ёстой амьдрал үрэгдэж байна. Ажил ч олдохгүй, нөхөр ч олдохгүй…бла бла...

Тэгэхээр нь би хүүшээ чи Иран уруугаа явбал илүү их сайхан амьдрах болно. Манайд нэг сайхан зүйр үг байдаг юм гээд "Барын сүүл болсоноос батганы толгой болж яв" гэдгийг чадах ядахаараа орчуулж, тайлбарлаж өглөө.

Би чинь одоо Монгол хүнтэй тааралдвал л буц буц, гэртэй харь, Монголдоо очиж сайхан амьдар гэж ятгаад зогсохгүй одоо бас гадаад хүмүүсийг ятгаад эхэлжээ ва ха ха ха ха ах ха.


Бид нээрээ дэндүү сайхан нутагт төржээ. Сургуулиа хурдан төгсөөд, хайртай бүхэндээ хүсэн хүлээсэн бүхэндээ гүйн очихыг тэсэн ядан хүлээж байнаа.

15 comments:

  1. Replies
    1. Мянмар, Энэтхэг 2-ын дунд гээд байсан ш дээ :)

      Delete
  2. бирм=мъянмар

    ReplyDelete
    Replies
    1. Кккк манай хүн яагаад дунд байдаг гээд байсан юм болоо. Дараа уулзахаараа асуунаа.

      Delete
  3. burma n myanmar shuu dee, :) myanmart tamil gd undesten bdg, salan tusgaarlah hudulguun neleed urnuulj bsn. Bidnii bagad medeegeer tamiliin bars buleglel haldlaga hiilee gd medeegr ih gardag bsn daa, ter muj ym boluu? enethen burma 2-n dund shirenged bdg undesten hehe. bi 3 jil neg balaar bichd duusahgui bhd chi mundag ymaa Ug n garaar bichih setgen bodoh chadwar, sanah oig nemegduuldeg sain chanartai gsn shdee.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм байна. Манай хүн Мянмар гэж мэдэх үү? Мэднэ гэхээр Энэтхэг М 2-ын дунд гээд байсан байхгүй юу? Тэр салан тусгаарлах оролдлого энэ тэрээ хэлээгүй байлтай ккккк.

      Хурга хариулж өссөн болохоор багад тв-ээр юу гардаг байсныг хэлж мэдэхгүй нь ээ хэ хэ хэ.

      За даа сүүлдээ ч бал бүхэн сайхан харагддаг болоод эдэлж өгмөөр л санагддаг болсон байна ккккккккк.

      Delete
    2. Тамил чинь Шри ланкийнх болохоос Мъянмарынх биш ээ. Бирм буюу Мъянмар улс саяхан болтол цэргийн дэглэмтэй байсан. Ардчилсан удирдагч Ан Сан Су Чи нь 30-40 жил гэрийн хорионд байсан шүү дээ.

      Delete
    3. За дараа ангийнхаа охиноос сайн асуугаад ам хэлийг нь сугалж ирээд энд бичий хүмүүсээ ккккккккк.

      Delete
    4. gkk bi anduurchihaj l dee, hehe saya n harlaa. Angiihaa ohinoos asuuj lavlaj dee xexe :)
      Bidnii bagad tamiliin bars buleglel medeegr ih dardag bsn shuu. Euripe-d baskiin bosogchid gd.

      Delete
    5. Харин тиймээ би заавал лавлаж асуунаа. Манай хэд бас тэгж байгаад уулзалдах юм ярьж байсан. Их илэн далангүй ярьдаг дажгүй хүүхэн бий.

      Delete
  4. Yaj ene undur unetei surguulid tetgelgeer sursan talaar neg neg bichleg bicheech. Mungugui mani met ni gadaadiin surguulid yaj surah arga evee olohgui yum.Ter bal yamar aimar duusgadag yum be. Uuchihdag yumuu. Burma gedeg ni nepal uls bololtoi. 27 saya huntei nileed tom uls yum. Hiatad enetheg 2iin dund bdag yum bna. Huuchnaar bol nepaliig burma gedeg yum bna.. Yamaryai ch bayar hurgeye ehnii hicheeliin jil.

    ReplyDelete
    Replies
    1. Би дээр бичлээ ш дээ. Бирм бол Мъянмар улс болохоос Непал биш ээ. Газар зүйн хичээлдээ муу байсан юмуу даа???

      Delete
    2. Exiter минь ээ, манай улс ядуу байгаа дээр хурдан тэтгэлэгээр сураад авахгүй бол цаад 76 чинь нэг л өглөө хөгжилтэй улс болгосон байна шүү дээ кккккк.

      Гадаадад суралцах тухай гээд би бичлэг бичсэн хө. Түүнийг уншаарай. Тэгээд арга эв нь олдоно. Зүтгээд л байвал бүтнэ дээ хө.

      Delete
    3. Angelina- Th muu surlagatan bn hun duugui l bhaas. Bas comment haraaguid sorry kkk. TB- tsaad 76 chini chadal setgel ni hetiidsen humuus. magadgui l yum. Neg udur hugjliin manlaid hursen bh vii...

      Delete
    4. Харин тиймээ, хачин сайхан л болгох байх даа.

      Delete