Галуу, шувууны мах иддэг хүмүүсээ, та нар махсаж байна уу?
Хаварын синдром хөдлөөд тэр үү, ядраад тэр үү ойрдоо хачин ихээр махсаад болдоггүй ээ. Уг нь гайгүй л байдагсан даа.
Бараг сарын өмнө дөрвөн өндөргүй хоньны хаа 27 доллараар аваад хачин их баярлаад хэдэн ясыг нь дор нь чанаад идчихэвээ.
Биднийг бага байхад, нядалгааны төв гэж байлаа ш дээ. Тэнд чинь махан дээр цэнхэр тамга дардаг байсы ш дээ. Тийм тамгатай мах авч идлээ.
Бага сага өөх мөөх байсан шүү бас. Эндхийн мах амархан шалзарна гэдэг чинь. Хоёр дэлгээ гурил элдэхийн хооронд шалзарчихаж байгаам чинь.
Махны газрын худалдагч энэ хөлийг чинь бүтнээр нь авая гэсэн чинь хачин томоор харсанаа баахан лавшруулж асууснаа хилэн дээр тавьж хиллэвээ. Тэгсэнээ за одоо яагуулж эвдлүүлхэв гэнээ.
Тэгэхээр тэр чигээр нь боочих. Би гэртээ очоод өөрөө эвдэлчихнэ гэсэн чинь нээрэн үү гээд л нээрэн гэсэн чинь ёстой их баярлалаа гэж үү. Мань эрд хөрөөдөх эсвэл сүхдэх л арга чарга байна шүү дээ.
Манай айлынхан бас аймаар гайхсан. Үүе л дээ ТБ чи бүр ийм хөл аваад ирж байгаам уу энэ тэр гээд, би нэг гэмт хэрэг хийчихсэн хүн шиг байлаа ш дээ ва ха ха ха ха ха ха ах ах аха аха ха.
Одоо нэг үхэр идмээр байна гэвэл ухаан алдаад уначихдын болов уу? ва ха ха ха ха аха ха ха.
Нээрэнгээсээ 5 цулын шөл, үхрийн өвчүү, өө тэгээд юу ч яахав нээх гоё тийм шүүстэй шимтэй мах идэхсэн дээ.
Түрүү 7 хоногт нөгөө 27 долларын хаагаа авах гээд очсон чинь 54 доллар гэж авдын. Үүеээ би 21 хоногын өмнө ирсэн ш дээ 27 доллар гэсий ш дээ юу болов яагаад нэмэгдчихэв гэсэн чинь чи баярын үеээр хямдралтай байхад ирж авсан байна гэнээ.
Махы нь хиллүүлчихээд уучлаарай гэчихээд араас нь хэзээ хямдрах вэ гэсэн чинь одоо Easter-р л хямдарна даа гэсий ш дээ.
Тэр үеэр нь очоод үхрийн хөл байдаг бол авахсан даа ва ха ха ах аха ха ха аха ха ха аха ха аха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Би бас ойрд махсаад, энд тэгж ястай мах зардаггүй, байдаг л байх, би мэддэггүй юм. Тэгээд ч амт нь яаж монгол махыг гүйцэх вэ дээ. Нээрээ хавар болоод ингээд байна уу.
ReplyDeleteБүр хар шөл хийж уугаад ч энэ махсах дарагдахгүй юм. Манай мах ч нээрээ сайхан амттай шүү.
DeleteЭндхийн мах хурдан шалзарчих болохоос уг нь гайгүй л дээ.
Wall martad uhriin uvchuu bas bus yumnuud lag friendly unetei baidag gesen ochood avchih. Bi tahia zagasnii mah sonirhdog tul ochij uzeegui. Zarim salbar n zardag zarim zardaggui baij magad.
ReplyDeleteХарин нэг хүн тэндээс хоньны толгой авч идсэн гэсэн. Нэг санаа байна байна ккккккк.
DeleteБи бас японд байхад аймаар махсаад. Тэгээд нөхрийг ирэхдээ хонины хаа нуугаад аваад ир гэсэн чинь манай хүн нэг хаа эвдүүлж жижиглээд тугалган цаасанд боогоод аваад ирсэн чинь би ёстой бүгдийг нь бараг ганцаараа идсээн. Тэгсэн чинь манай охин "Та наад идсэн махныхаа ясыг цаас маасанд боож нууж хаяарай. Хог боловсруулдаг үйлдвэрийн хүмүүс манайхыг амьтан алаад идчихдэг юм байна гээд цагдаад мэдэгдчихвэл яах юм" гэсэн шдээ.
ReplyDeleteМахсана махсана, жигтэйхэн махасдаг шүү, хавирга мөлжмөөр санагдаад байдаг юм цаанаасаа. Бүүр удаан гадаадад амьдарвал харин нэг их махсахаа больчихдог юм шиг байгаан.
Пээ тэр чинь ямар сайхан юм бэ? Гааль мааль нь зүгээр үү? Энүүгээр хүмүүс борц л нууж авчираад байдаг юм билээ.
DeleteБи гэдэг зориггүй хүн чадахгүй юмаа.
Яанаа нээрээ Монголоос авчирсан махны яс гэвэл үнэмшихгүй ш дээ тээн.
хэхэ хөөрхөн юмбээ? гэмт хэрэг хийчихсэн хүн шиг байхдаа яахуудээ. Германд бол үхрийн мах байхгүйээ, ястай өөхтэйг аваад ч амт шимтгүй. Хонины мах нь харин дажгүй сайхан амттай шүү, мах иддэггүй охин минь хүртэл хавирга зулгаагаастай кк
ReplyDeleteБүхэл бүтэн малын нэг хөл бариад ирлээ гээд их гайхаад байсан. Манай айлынхан загас, гахай, тахиа иднэ. Үхэр, хоньны мах иддэггүй юм билээ.
DeleteБи бол тэр 2-оос өөр юм идэхгүй санаатай кккккк. Наагуур чинь мах нь хурдан ялзарч, мулзарч байна уу?
Би ч гэсэн махсаад хэрэг алга. Хумс хүртэл хэврэг хугарамтгай болоод, үс ширэлдээд сонин байна. Хаврынх л байх даа.
ReplyDeleteГерманд Орос дэлгүүрийн үхрийн өвчүү, хавирга авч чанаж иддэг. Наддаа бол сайхан л байдаг. Зое хонины махаа хаанаас авдаг вэ?
Харин хаврынх л байх. Нээх гоё 5 цулын шөл уугаал хөлс гараал гоё шүү тээн.
DeleteОрос дэлгүүрт өвчүү байдаг юм байх даа. Сайн үзэе байз дараа.
mah zuudelj sereed bn shtee kkk. erteed neeh saihan untaj btal noiron dund eej mah chanaad bnaa, noir sergej hamar tsorgitol unerteed l bdag bi noirondoo diildeed untaad bh yum. tegsen eej minii ene mahig idchih geed eruunii yalz chanasan mahig ter chigt ni huulaad am ruu chihchiheed tsaashaa yavaad ogdiin kkk. bi chni hahaj uheh geed oo eej zusch museed jijigleed hiichiheed dee geed amnaasaa mahaa gargaad serchihseeen. sereed ooo shit zuud bj, yadaj gants hazchihgui, eej odoo zusch bariad ch ogchihgui gej gomdonguutaa utasdaj heleed bgaan bish uu. ta odoo oodguin be gants umh mah ayataihan ogchihgui ntr gsn hehe
ReplyDeleteХүүшээ хөөрхөн бүсгүй хаана байнаа. Чатандаа орж морж ир л дээ хонгороо.
DeleteБас ч зүүдэндээ сайхан махны үнэр аваад сэржээ хө кккккккк.
Дараа нь идэж байна гээд л зүүдлэнэ ш дээ. Шат шаттай ккккк.
Maschkad: Bid mah avahdaa turk delgur l orj uzsen, Oros delguur manai ene haviar baihgui yu, bi olohgui bgaamuu yamar ch bsan orj uzeegui yum bna. Tegj bgaad oros delguur olj uhriin mahiig n amtaldag hergee kk
ReplyDeleteЗое баярлалаа, тэгээрэй. Орос дэлгүүрийн мах миний бодлоор Турк дэлгүүрийн махнаас илүү "монголжуу" санагддаг. Хэхэ.
ReplyDeleteМанай эгч Германд байдын. Тэгээд махсаад дэлгүүрт очоод яс аваад иддэг, гэхдээ тэр нь их мөлжүүртэй шулсан яс ч гэсэн нохойд идүүлэх зорилгоор зардаг юмгэнэ лээ. Нөхөр нь бүр гайхцан одоо бол сурцан адилхан дайрахаар болсон байхаа... хэхэ
ReplyDeleteХэ хэ хэ тийм үү? Тиймэрхүү юм харагдаж байдаг байхаа. Гэхдээ яахав нөгөө авдаг хоньны мах үе үе хямдраад байвал ч болж л байна. Даанч хямдрах нь хол хэ хэ хэ.
Delete