Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 9 April 2014

Хувцасаа хийдэг болчихмоор...

Эмэгтэй хүн бүр ийм мөрөөдөлтэй байдаг юм болов уу? Эсвэл хэсэг бүлэг хүмүүс ийм юм болов уу?

Нөгөө олон их, хязгааргүй мөрөөдөл дунд чинь хувцасаа өөрөө хийж өмсөх бодол харваал ороод ирлээ ш дээ.

Би ямар нээх брэнд мэрэнд юмны үнэ цэнэ хөөх биш, биед эвтэйхэн бас химийн будаг багатай даавуу материалаар хийсэн хувцас байхад л болоод явчихдаг хүн.

Ялангуяа би нэг хүмүүсийг дуурайж биш харин ч хүмүүсээс сондгойрч хувцасламаар санагддаг ш дээ.

Одооноос бага багаар юм хийх гэж оролдноо. 3 жилийн өмнө Кюбэк улавч нэхэх гэж хэд хэдэн удаа хөвж байж сурсан. Бас тэгж байгаад л сурчих байлгүй дээ тиймээ.

За одоо ч энд зүү, утаснаас өөр юм алга. Тэгэхээр нээх том юм яриад яахав. Яваандаа нэг хуучин хувцас ялангуяа өмсдөггүй хувцасаа задлаад өмдий нь юбка болгоод, цамцы нь майк болгоод энэ тэр янзлаад өмсчихдөг болвол болоо ш дээ тийм биз дээ.

"Юмханаар юм хийх" гэдэг чинь уг нь миний уриа л даа. Одоо байгаа боломжиндоо тохируулаад нэг оймс янзлах санаа байна. Уг нь нээх сайхан тэмээний ноосон оймс. Хөөрхий 1 жил өмсөөл будаа боллоо. Гэтэл шилбэний хэсэг нь сайхан хэвээрэй. Нээх сайхан дулаахан байдаг юм.

Тэр шилбэний хэсгийг нь тайраал нээх хөөрхөн оймс ч юмуу тийм юм хийнээ. Хийчээд та нарт үзүүлнээ.

Тэгээд дараа нь юбка уруу орноо. Би ер нь хормойтой юм өмсдөг хүн юбка, даашинз 2 сайн хийдэг болчихвол ванлий л юм шиг байна.

Ялангуяа би гэдэг хүн нээх их юм хадгалды ш дээ. Хав дарна шүү дээ. 5 жил хааяа нэг өмссөн хувцас байхын. Хаях гэхээр шинэ юм шиг өмсөх гэхээр бас арай л болохгүй юм. Тиймэрхүү юмыг юм болгоод болгоод урлаад урлаад, шаглаад шаглаад явчихнаа яадын.

4 comments:

  1. huuchin huwtsas zasaj yanzlah tuhai zunduu bloguud bgaa, newdress a dat gd blog bii ter huuhen yostoi goyo yanzaldag. :) 364 udurt 365 uur huwtsas umsdug, dandaa huuchin huwtsas 1$ awaad zasaad umschihdug. :)

    ReplyDelete
    Replies
    1. Өө тийм үү ямар гоёын. За харьж байгаад нэг оёдолын машин авч байгаад үзэж тарнаа. Баярлалаа хө.

      Delete
  2. Ene yostoi meriilttei asar sain ohin shuu, shuud heregjuuleed yavchihdagiin.
    Nadad oyj hatgadag avyas algaa, tegeed hicheeh ch ugui yum daa.

    Saruul uhaanii Byambaa geel uran Dumaa bnaa. Yasan ch hurdan, saihan oyj nehdeg yum.

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха одоохондоо хэрэгжүүлж эхлээгүй байнаа. Шалгалтаа дуусахаар оймсоо янзална. Айлын хүүхдэд бас улавч нэхнэ. Ажил их байнаа.

      Та харин мэдрэмж сайтаа юм чинь оёж хатгая гэвэл авьяастай юм биш үү. Би бол авьяас 1 хувь мэрийлт 99 хувь гээд л зүтгэдэг хүн шүү дээ.

      Тэр Уран Думаад чинь шавь орноо.

      Delete