Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 18 April 2014

Хаашаа ч юмб дээ

Зарим хүмүүс гайхаад байдаг шиг байгаан. Ялангуяа хүүхнүүд. Энэ ТБ илүү дутуу юмаа ярьсангүй гээд.


Надаар одоо юу яриулах гээд байдаг, би одоо юу ярих ёстой юм бас мэдэхгүй байна л даа. Ялангуяа зарим найз бүсгүйчүүд нарийн ширийн юмаа ярьсангүй гэж гуних гээд байдаг болчиж.

Юу яриулах гээд юунд гуних гээд байгаа нь бүү мэд. Хүний сэтгэлийг хөндөж эс чадваас Хөнгөн бийрийг хөшөөд юу хийнэ гэж…

Хүн миний сэтгэлийг хөндөж эс чадаваас би одоо олон долоон юм бла бла ярих хэрэг байна уу? Би сүүлийн үед ялангуяа хүний өнгөрсөн амьдрал илүү дутуу болсон болоогүй юмыг бүр сонсохоос зайлсхийж явдаг болсон.

Яахав дээ. Хүн зовлон үзээ л биз. Юм болоо л биз. Амьдралд зовдоггүй хүн хаана байна. Их бага хэмжээгээр, өөр өөрсдийнхөө хэмжээнд зовж л байгаа ш дээ.

Заавал тэрийг сонсох гээд яриулах гээд байдаг бас их сонин үзэл л дээ.

Манай өрөөний үүдэнд байдаг
Би үүнийг өдөр бүр өрөөндөө орж ирэхдээ харчихаад орж ирдэг. Нэгийг бодож, хоёрыг тунгааж, гурвыг шүүдэг.

Бүсгүй хүнд өөрөөсөө нуух зүйл ч хүртэл байдаг. Өөрөөсө нууж чадаагүй зүйл бол нууц биш. Ялангуяа өөрийнхөө амнаас өрөөлд хэлэхдээ нууцыг хадгална гэвэл хамгийн худал шүү дээ. Тэрний оронд хад уруу хашгирсан нь арай л дээр байх.

Энэ мундаг сэтгүүлч эмэгтэй, хүнд өөрийнхөө тухай ярих талаар гоё хэлжээ. Сонсогч хэн бэ? Хүний сэтгэлийг сайхан болгож байна уу үгүй юу?

Зүгээр нэг хүний муу талыг сонсох гээд байдаг бол өөрөө их алдаатай зүйл юм уу даа.


"Сэгс цагаан богд" хайр сэтгэл гээд ямар гоё гоё юм ярив. Ишшш тэр нэг сайхан эмэгтэй. Яасан ч хөөрхөн юмб дээ. Хайр сэтгэл гэдэг нээрээ яасан ч агуу юмб дээ.

Нямаа гуай нэг улаан өнгийн дээлийн торго өгөхдөө энэ ууланд холоос ялгарч яваарай гээд хэлэхэд нь уйлах шахав. Бас цаанаа битүү утгатай шиг л санагдлаа.

Хань ижилийн талаар бас л их сайхан зүйл ярьцгаажээ. Номыг нь сурахгүй бол номхоныг нь сур гэдэг шиг "Сайн залуу, хайртай хархүүгээ" олж чадахгүй бол тэр Удвал гуайн хэлдэг шиг "Амьсгаа нь сайхан" гэдэг чинь бас бодууштай л юмуу даа.


Хүн хүнд өөрийгөө таниулна гэдэг чинь ялангуяа үгээр илэрхийлнэ гэдэг бас амаргүй л дээ. Үйл хөдлөл, цаг хугацаа, хүний байгаа байдал бол үгээр илэрхийлэхээс ч агуу зүйл. Гэтэл энэ гурвыг алгасаад үгээр өөрийгөө илэрхийлнэ гэхээр миний хувьд лав боломжгүй санагдаад байдаг. Боломжгүйгээс гадна би өөрийгөө үгээр илэрхийлж чаддаггүй.

Тийм нэг сайхан юм ярьмаар, сэтгэлээ онгойтол ярьмаар хүн байдаг ш дээ. Тэр л одоо Гавьяат Амбасэлмаа гуайн хэлээд байгаа хүн хүнд өөрийгөө яриад уярч чаддаг байх гэдэг чанар нь байх даа. Хүнийг сонсох чадвар юм уу даа.

(Энэ тухай яаж бичих вэ гээд их удаан бодож яваад өнөөдөр онгод оров хэ хэ хэ хэ хэ)

8 comments:

  1. setgel dotorhoo er n emegteio hun yag neg l aminii sain nzdaa yaridag bhaa. ter bur hun burt bi ingd tdg gd yariad bh amargui shdee. Ene dugaariig uzsen goyo emegtei bna lee. Ene hunii tuulsan maidral ene huniig bii bolgoj dee gej bodogdson

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм л баймаар. Гэтэл тэрнээс илүү юм хүмүүс шаардаад байхаар бас эвгүй байдаг юм байна.

      Энэ эмэгтэйг энэ нэвтрүүлгээс л анх мэддэг боллоо ш дээ.

      Delete
  2. Уг нь анх канадад ирж байхдаа их л аз жаргалтай байсансан одоо нэг л хичээл номоороо тvрээ барьсан нууцлаг ганцаардмал хvн болчоод байна даа чи минь ингэж болохгуй ээ жаргах насандаа жаргаж л явах хэрэгтэй шvv. Чамд аз жаргал хvcье. Чи чадалтай ухаантай мундаг бvcгvй битгий ганцаараа яваад бай !!

    ReplyDelete
    Replies
    1. Тийм бил үү? Хэ хэ хэ. Аз жаргал гайгүй байгаа түвшиндээ байгаа байхаа. Цаг хугацааны эрхээр юм өөрчлөгдөх юм. Түүнд дасаж зохицохгүй л байх шиг байна.

      Гэр бүл шиг үнэ цэнэтэй юм үгүйг яс махандаа хүртэл мэдэрч сууна. "Болно доо болно" гэдэг үг таарах байхаа.

      Танд баярлалаа.

      Delete
  3. Ambaselmaa guain yarinaas hamgiin setgeld uldsen ni: "Mongol emegtein hairiig sevtuulj bolohgui, Emegei huniig hairlana gedeg chine setgeliig ni tselmetel, gerel gegee tattal tiim saihan jargal merdruulhiig helne". Ih saihan helsen ug shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Одооны өнгө мөнгө хөөсөн залуучуудад сайн л хэлэх шиг боллоо. Гоё гоё юм ярьсан шүү энэ хэд.

      Delete
    2. yostoi saihan emegtei bna lee, hairtai gechiheer hairlaj bna gej enduurdeg zaluus bna shuu tsaana chini

      Delete
    3. Ийм нэгэн сэтгэл гээд дууг тэр хүнээ бодож дуулах шиг болсон нээх хөөрхөн. Эмэгтэй хүний дурлал гэж...

      Delete