Бүтэн жил ингээд байна тэгээд байна, хичээл хүнд байна гэж орилчихоод гэнэт жаргалыг нь бичмээр санагдав.
Жаргалыг нь мэдэрч байгаа нь бас их авууштай юмаа тиймээ.
Оюутан байх чинь хичээл, шалгалт бие даалт гээл яанаа энэнээс өөр хэцүү юм амьдралд байдаг бил үү л гээд бодоод явчихна.
Гэтэл ажил дээр гараад ирэхэд юу яасан оюутан байх шиг жаргал байж уу үгүй юу л гээд бодоод явчихна.
Оюутан байх ч тэгээл бас гоё, хээнцэр, дэгжин юмаа,тиймээ. Өдөр шөнөгүй хичээлээ уншаал, номоо уншаал, тэр чинь юу билээ энэ чинь юу билээ гээл ийш тийшээ асуугаал. Нэг л их эрэлд гарсан хүн.
Шалгалтууд эхэлсэн байгаа болохоор 7 хоногт 2-3 удаа л ангийнхантайгаа уулзаж байна. Бүр бие биенээ саначихсан. Маргааш шалгалтнаас өмнө эрт ирээрэй. Жаахан юм ярий гээл Ирак эгч бид 2 өмнө өмнөөсөө харж байгаал баахан бурав.
Тэгээл шалгалтнаас гарч ирээл эргэлзэж байсан асуултаа нэгнээсээ асуугаал хүүшээ а нь байсан юм уу яанаа би б гэций ш дээ гээл зарим нь догдлоол зарим нь уулга алдаал.
Өнөөдөр л гэхэд Хятад багшийн хичээл дээр лав нэг тоог буруу бодчоол гараад ирсэн байна. Хооронд нь нэмэх байсныг Итали бид 2 лав хасчаал гараад ирж.
Даанч тийм байхаа. Станадарт нь 200 гэж байхад миний бодсон хариу 0.29 гарчихсын. Би гайхахгүй юу яагаад ийм хол зөрдөг билээ гээд? Тэгсэн хөөрхий хасчихаад гараад иржээ гэж.
За яахав 5 онооны асуулт байна лээ, гайгүй биз гээл бие бие рүүгээ ирмээд авлаа.
Оюутан байхад яахав дээ, ном, үүргэвч хоёроос салахгүй, нээх л их зовж шаналаад л байна эцсийн бүлэгт муудлаа муудлаа гэхэд дүн жаахан буурна. Тэгээл болоо ш дээ тийм биз дээ. Өөр илүү дутуу хариуцлага гээд байх юм байхгүй ш дээ.
Муу дүн авсан ч гэлээ ажил дээр гараад мэдсэн сурсан юмаа сайн хэрэгжүүлээд, ажилыг ёстой алцагнуулж хийдэг (миний нэг найз ингэж ярьдаг юм) бол тэгээл болоод явчихна ш дээ тийм биз дээ.
Гэтэл ажил дээр гарахад юун яасан дүн, алхам бүрт ажилын хийсэн үр дүнгээр хүссэн хүсээгүй дүгнэлт гарч ирнэ. За тэгээд хүний амь нас хариуцдаг бол бүр их шанална зовно мөн эд хөрөнгө, мөнгө санхүү барьдаг бол хэл ам, зөрүү буруу, тайлан тоцоо гээд үгүй мөн дуусдаггүй их асуудал бий шүү дээ.
Тэгэхээр оюутангуудаа, оюутан байхдаа сайхан жаргаад ав. Хичээлээ хийгээд л уншаад л давтаад л байвал тэгээд заяа хичээнэ шүү дээ.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!
Би оюутан байхдаа хурдан ажилчин болмоор санагдаад л байдаг байсан. Харин ажилчин болохоороо оюутан байх чинь жаргал юм байна гэж бодож билээ.
ReplyDeleteХарин тиймээ. Гэхдээ бас байхгүй юмаа их хүсхийм байна лээ ккккк. Ажил дээр гарч байж мэдэрсэн дээ оюутан байхын жаргалыг ккккк.
Deletebi bas oyutan bolson :)
ReplyDeleteӨө ямар гоёын. Амжилт хүсэе.
Deleteoo deed taliin anon ni Chuups kk
ReplyDeleteДахиад хэдэн улавч нэхсэн бэ хө?
Deletenogoo ehelj angi deer negiig nehcheed gertee ochood oroosong ni nehsen chin orooson ni jijeghen boltson. tgd odoo ter 2 too ijilhen size-taig neheh geed negiig ni ehluulsen baigaa. duusgaagui l hureed irsen dee. gertee harij bgaad duusganaa. zondoo yum nehne,oyono geel plandchihsan bgaa :)
DeleteӨө тийм үү? Сул чанга нь өөр болсон байхаа даа. Би бас эхэндээ тэгж нэхдэг байсан.
DeleteХаана сурч байнаа хө?