Нэг биш хэд хэдэн удаа бялдаржуулах төвд явж байлаа. Сонин дээрээ соохолзоод сониноо буухаар юу гэдэг билээ мартчихаж. За нэг тиймэрхүү л юм болдогын.
Тэгээд бодож бодож, уншиж уншиж ерөөсөө өдөрт 1 цаг л алхаж байя гэж шийдлээ. Энэ харин амжилттай хэрэгжиж байгаа.
Одоо бараг 3 жил болж байна. Цаанаасаа бие махбодь сэргээд хөл хөнгөрөөд ирдэг шүү. Тэгээд бүр яг 30 минут алхангуут байх ёстой зүйлдээ орж байх шиг бие тийм нэг мэдрэмж төрдөг болсон.
Энд чинь одоо бороо их орох юмаа. Тэр үед тэгээд умгар өрөөндөө л алхана шүү дээ. Орой орондоо ороод л за өнөөдөр юу хийлээ, ямар ажил амжуулсан билээ, юу сурсан билээ гэж бодтол зарим өдөр алхах зав гараагүй эсвэл алхаагүй байдаг юм.
Тэгэнгүүт орноосоо суга харайж босоод л умгар өрөөндөө алхана. 4 алхаал эргээл 4 алхаал эргэнэ шүү дээ. Бүтэхгүй юм гэж байдаггүй юм байнаа л гэсэн бодол төрдөг юм билээ дараа нь.
Сургуулийн алхалт гүйлтийн тойрог |
Гэхдээ яахавээ тэгээд хэмжээндээ өдөр бүр л яг нэг цаг алхаад байвал ер нь бол биеийн тамир мандтугай шүү дээ.
Дараагаар нь би ерөөсөө цахилгаан шатаар явдаггүй. Ялангуяа энд бол сонголт ихтэй болохоор би дандаа шатаар алхаж явна.
Номын сангийн 10 давхарт заавал гарч сууна. Тэгээд уруудна. Маш том дасгал болчих нь тэр.
Бид их завгүй улс болохоор өдөр бүр тусдаа цаг гаргаж бялдаржуулах төвд очино гэвэл над мэтийн хүмүүст худлаа болчихдог.
Тийм болохоор өдөр ажилынхаа хажуугаар, үдийнхээ цайг гялс уучихаад тэгээд нэг цаг алхаад ирэхэд үгүй ээ мөн сайхан шүү дээ.
Та нар туршаад үзээрэй. Өдөр бүр л хийгээд байвал тэгээд болчих нь тэр. Сүүлдээ бүр өглөө босоод нүүрээ угаадаг шиг яг хэвшээд түүндээ үүртэж, түүртэхгүй болдог юм билээ.
Гэхдээ яг нэг цаг тасралтгүй алхах нь бага багаар тасалдаж алхаснаас илүү их үр дүн өгдөг юм билээ. Би нэг хэсэг минутаар хувааж алхаад тэгээд үр дүнг нь мэдэрсэн.
Яг одоо гадаа ширүүн бороо асгаж байна. Өнөөдөр ч умгар өрөөндөө алхах нь дээ. Дуу аялаад л эсвэл нэг гоё нэвтрүүлэг яриа сонсоод л алхана даа.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ!
manaihan uur uursudiin hiideg dasgalaa jagsaagd bgaarai, ter alhah chini zuigeer sanaa bnaa. manai surguuliin yag urd tom talbai bdg ym, teriig toirood udurt yadaj 30 min alhaad bhd bolohiin bna shuu. Udahugi naaguur chini neg ochinoo hehe
ReplyDeleteХарин тиймээ өдөрт яг тасралтгүй нэг цаг алхаад байхад ер нь бол их сайхан байх шиг байна.
DeleteОйрд бороо ороод үнэн миа байнаа. Сая бороо татрахаар гялс гарч алхчихаад ирлээ. Чонон сүлдийг сонсоод л...
chonon suldiig haans olovoo nzdaa yawuulaach, udur ajiliin zavaar sonsoj baiya :)
Deletehttp://www.4shared.com/mp3/GCw_Of3zce/Chononsuld__audio_nom__GaVaLne.html
DeleteБи сонсоод л алхаад байгаа. Гоё сэтгэгдэл төрж байна гэдэг чинь…Хөдөө байгаа ч юм шиг хэ хэ хэ.
Бичлэгийг нь уншаад байхад Тэмээчин бүсгүй юм юмыг өөрийн байгаа боломж нөхцөлдөө тааруулаад болгоод бүтээгээд байх юм аа. Зун амралтаараа Монголдоо очоод жуулчины байгууллагат хэлмэрч хөтөч хийснээр чинь бахархаж, танихгүй ч гэсэн нөхөртөө чамайг би баахан магтсан ш д :)
ReplyDeleteМиний танил хүмүүс нутагтаа очихоороо эрхэлж, идэж ууж, зугаалж байгаад л буцдаг болохоор чиний тэр бичлэгүүд надад л лав их сэтгэгдэл төрүүлсээн ;)
Өө за баярлалаа. Зун үнэхээр гоё байсан. Үзэсгэлэнт сайхан газруудаар Монголдоо очиж байгаад дахиад аялна гэж бодоод байгаа.
DeleteМонголд амрана гэж очоод удахаар бол үнэхээр уйдах юм билээ. Танилгүй ч болж байх шиг, их сонин мэдрэмж төрдөг юм билээ.
Нэг сарын хугацаанд бол ууж идэх л таарах байх. Би бол айл хэсэх дуртай хүн айл хэссээрээ байгаад л ирэх байх :)).
намайг нээрээ нилээн турсан байналүээ гэж манай хужаа нар хэлсэн кэкэ
ReplyDeleteТурах гээд байсан юм уу? Манай найз сая ирчихээд намайг тураагүй байна гэсэн хэ хэ хэ. Тураагүй л байвал болоо.
Delete