Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 18 December 2013

Ус

Ойрын хэдэн өдрүүдэд өнгөрсөн зун аялал, жуулчлалын салбарт ажилласан тухайгаа өгүүлнээ.

Хамгийн нэгдүгээрт энэ усны асуудал аягүй чухал санагдсан. Зун нийтдээ би 4 компаны аялалд явсан байна лээ. 5,6 дахь нь гарч ирээд л байсан. Арай ч амжихгүй юм билээ. Ялангуяа 7 сард бол бүр их эрэлттэй, сонголт ихтэй. 


Эхний явсан компани маань уух ус гэж өгдөггүй юм байна. Тэгээд одоо карманаасаа мөнгө гаргаад л ус авч уугаад яваад байх юм уу хаашаа юм бүү мэд. Хаа очиж дандаа жуулчины баазаар явсан болохоор би урд орой нь хар цай чануулаал, өглөө савандаа хийгээд л аваад яваад байсан. 

Дараагийн компаний аялалд явлаа. Нисээл говьд буусан чинь орчуулагчаа усаа аваарай гээл нутгийн усыг ёстой хроп хропоор нь нөгөө муу Делика дотор чинь бараг гурав хуваасны нэгд нь дүүргэчиж. 

Өө сайхан л байлаа. Бас маргааш усны асуудлаа зохьцуулна гэж бодохгүй. Компани бүр л дотроо журам, дүрэмтэй бололтой юм. 

Дахиад эхний компанийхаа аялалд явлаа бас л ус өгсөнгүй ээ. Жуулчид ч яахав дээ баазаас үнэтэй ус аваад уучихна. Би тэгэхийн бол тэгээд нөгөө өдрийн 25 000 төгрөг чинь будаа шүү дээ. 

Өмнө-говь, Хонгорын гол дээр +38C хүрчихсэн, ам хатаад юун нөгөө элсээд авирах манатай зүгээр бараг дуу гарахгүй болоол буцаад бааз дээрээ ирлээ. Аялалаа дуусгаад, компани дээрээ тайлан тавихдаа хэлж орхилоо. 

Танайх яагаад ус өгдөггүй юм бэ? Тэр говьд ёстой харангадах дөхсөн. Ундны ус өгөхгүй бол их л хэцүү юм байна гэж хэллээ. 

Ажилчид нь даргадаа өчсөн бололтой. Намайг дууддын байна. Зө нөхөөр юун ус мус яриад байна гэж байна. Би үнэнээ хэлсэн. 

Тэгсэн чинь манайх олон орчуулагчтай, олон аялал хийсэн. Бүгд адилхан маршрут, хангамжтай. Анх удаагаа ийм усны гомдол гарч байна. Чи тэгж их ус уудаг юм уу? Ямар сонин юм бэ гэсий ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах ах ах ах а ха ха ха. 

Хэдэн тэмээний бараа харж өссийн. Тэмээгээ бас дагадаг юм уу яадаг юм бүү мэдээ. 

Уг нь өдрийн хоолон дээр аль ч бааз ус өгөх юмаа. Даанч нээх жоохон ус, ганц хөнтрөөл дуусхын. Тэгээл ус яаж зохицуулах вэ гэж бодоостой. 

Монгол хүний сүжигээ бодсон ч хар усыг нээх тэгж хямагдаад баймааргүй л санагдсан ш дээ. Зарим жуулчид нь хэл, ам гаргах гээд л байх юм билээ. 

Майхантай аялал дээр бол нөгөө жуулчид чинь нэг литрийн цэвэр усаар бараг талаар нь амаа угаачихаж байгаам чинь. Цэвэр усаар амаа битгий угаа, зөвхөн уу гээд л орьлох ч бас хаашаа л юмб дээ. Санаа зовмоор л юм билээ. 

Жолооч нарын хувьд бас л хэд хэдэн компаний аялалд явдаг болохоор усаар хангадаг компаний аялал дуусхад үлдсэн усыг нь авч үлдээл тэгээл усаар хангадаггүй компаны аялалд яваал... гэх мэтээр зохьцуулдаг л юм билээ. 

Ус чандмань эрдэнэ. Хар ус харамлаж болохгүй гэж сайхан Монгол үг байдаг даа. 

9 comments:

  1. neeree l usgui bol getsuu shuu, tgd ter us ogdogguin odoo tsashdaa ankhaarch avsan bgaa daa

    ReplyDelete
    Replies
    1. Хангайд ч яахав, сэрүүхэн. Говьд хэцүү л юм билээ. Анхаарахгүй харин миний ус их уудагыг гайхаад инээгээд гарсан ш дээ.

      Delete
  2. чи тэгж их ус уудаг юм уу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Манай ээж бас тэгж хэлдэг болсон байна лээ. Би бас жирийн хүнээс их уудаг болсон юм байлгүй дээ.

      Delete
  3. тэр компани сонсоод хариулж байгаа супер юмаа

    ReplyDelete
  4. Хар ус харамлаад... гэдэг үгэнд үнэн голоосоо дургүй. Тэр хар усны хүчээр л өнөөдөр амьд явж байна шдээ. Удахгүй хамаг усаа бохирдуулаад балрахаараа нөгөө хар ус маань жинхэнэ утгаараа чандмань эрдэнэ болох байх даа. Би ч олон л хүнд муу хэлүүлж явлаа. Ус харамладаг нэртэй.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ гэхдээ аялалд өгөх уух ус биш шүү. Говьд байжийж савласан цэвэр усаар усанд ордог, бас цэвэр ундны усаар машинаа угаадаг улсуудыг хэлсэн юм.

      Delete
    2. Үгүй ээ одоо их бодууштай юмаа. Говьд цэвэр усаар усанд орно гэдэг бол ёстой сэрүүн зүүд юмаа.

      Харамлана гэдэг нь одоо өчнөөн төчнөөн орлоготой байж тэр хэдэн сав ус жуулчиндаа өгчиж чадахгүй болохоор нь бас жаахан эмзэглээд байгаа юм.

      Хэдэн сав уснаас болж тэрнээс үнэтэй юмаа алдвал яанаа гэж...

      Delete