Сүүлдээ эмч бид 2 дуугаа хураагаад нөгөө залуу ёстой ярьж өгч байнаа. Эхлээд их сонирхолтой, түүх шиг л ярьж байлаа.
Сохор эмгэнд хараа оруулсан, өвчтэй хүүхэд эдгээсэн, байгалийн гамшиг зайлуулсан за ер нь хийгээгүй, чаддаггүй зүйл ховор л болж таарав.
Эмч бид 2 сонсоод л байлаа. Бид 2-ийг ухуулж эхлэв. Сүүлдээ бүр манай эзэн, бурхан та 2-ыг ивээх гэж байна, та 2 бол манай эзний хүүхэд гэсэн шүү дээ ва ха ха ха ха ах ах ха ха ха ха.
Эмч бид 2 яаж энэ номлогч залуугаас салах вэ гээд л өмнө өмнөөсөө хараад жуумалзаад байдаг. Залуу улам их юм яриад байдаг. Харанхуй ч болох нь, за гэртээ харьж унтья даа, манай жуулчид ирчихлээ гээд бид 2 боссон чинь, ярьсаараа байгаад, дагаад гэр рүү орчдын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Ядаж байхад манай гэр таван ортой, тэгсэн нөгөө залуу хэдүүлээ сайхан буу халья, манай гэр хүйтэн би танайд хоноё гэнээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Би ч чимээгүй л байлаа. Эмч (эмэгтэй) тэг тэг, манайх олон ортой л гээд аваатлаа. За гэрт олуулаа байхад гээд би бас нээх элдэв, юм бодсонгүй.
Манай жолооч ахтай нийлээд 4-үүлээ болоод өөр шинээр сэдэв эхлээд ярьж гараваа. Нэг мэдэхэд л нөгөө орчуулагч залуу аль хэдийн ярианы сэдэв өөрчлөөд бурханаа яриад эхэлсэн байх нь тэр.
Жолооч ах тэр залуугийн шашинг баахан үгүйсгэж байгаад дийлээгүй унтаад өглөө. Эмч бид 2 ч дуугай л сонсоод байлаа. Сүүлдээ бүр нойр хүрлээ.
Тэр номлогч хүмүүс чинь ямар аймаар залхмаар юм бэ, тэгээд эрэгтэй хүн, дээрээс нь тийм аймаар яриа байхаар ёстой зугатмаар санагдаж байгаа юм чинь.
Эмч бид 2 зүүн талын орон дээр нэг нэгээрээ, жолооч ах баруун талын орон дээр, түүний доод 2 орны нэг дээр тэр залуу унтахаар боловоо.
Миний бүр нойр хүрээд үүрэглээд байдаг. Нөгөө залуу ёстой үүрэглэтэл бурханаа ярьж байгаа юм чинь. Сүүлдээ би бурханаа дуудаад эмч, та 2-ын амьдралыг чинь уншаад өгье гэсэн шүү дээ ва хаха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Үгүй ээ тэр бурханаа яасан ч их магтдагын, бүр итгүүлэх гээд үзээд байгаа бололтой. Та 2 бүр туршаад үз гээд байгаа юм биш үү?
Яриал байсан яриал байсан, арай гэж нэг юм амрахаар явж дээ, нэг санаа амарсан шүү дээ. Маргааш нь Өгий нуур дээр тааралдаад би бүр шууд зугатаасан.
Гэх мэтийн хаа холын хөдөө тааралдаж байгаа Христийн урсгалын номлогч нар манайд бөөгөөсөө дутахааргүй олон болсон юм шиг санагдаад байгаа.
Хэнд итгэж, юуг шүтэж амьдрахаа өөрөө өөрсдөө мэдэж байгаа байх гэж найднам.
Ene hyataduud suuliin 15 jild sugarch usch chadsan neg chuhal huchin zuil n shashin ihenhdee horiotoi humuusiin tolgoig bohirloj buzartuulah shashinii zuils bagaas bolj humuus n ajil yumandaa tuurtelgui tuvlurch ulsaa uud n tataj chadsan gej baina. Mongold shashin suuliin 20 jild delgereed gemt hereg ba yaduural tesreltiin tuvshind hursen tehleer mash hortoi zuil gedeg n ilerhii haragdaad baigaa yum.
ReplyDeleteМанай зарим нэг хүмүүс энэ Мормончуудын шашиныг олсон нь Монгол хүн болж төрсний хэрэг ухааны юм ярьж явна шүү дээ.
Delete