Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 18 December 2013

Агаарын бохирдол

Хор судлал(Агаарын бохирдол), Экологи (Агаарын бохирдол) гэсэн хичээл үзсэн хүний хувьд агаарын бохирдолын талаар жаахан юм бичдийм үү гээд, хэсэг бүлэг хүмүүст хэрэг болж магад.

За манай багш ёстой Хятадын хэд хэдэн хотын агаарын бохирдолоор жишээ аваад ярихаар нь Монгол гээд дуугарчих вий гээд жаахан доошихноо болоол суугаад байлаа. Дуугарвал ширээн доогуураа орхым уу яахын. Тэгсэн харин дурдахгүй байсаар байгаад хичээл дууслаа.

Цахим ертөнцөөр Улаанбаатарын агаарын бохирдолын PM2.5-ийн хэмжээг мэдчих гээд хайсан чинь олддоггүй. Багш уруу цахим захиа бичээд, багшаа манай хот ч одоо энэ жишээ аваад байгаа хотуудаас аймаар байгаа байх гэж хардах юм. Би даанч тэр PM2.5-ийн хэмжээг нь олж чадахгүй байна гэсэн чинь багш надад дор нь олоод өглөө.

За одоо шинжлэх ухаан уруу орьё. Particulate matter (Монголоор оноосон нэрийг нь мэддэггүй ээ) гэдэг нь мааааш жижигхэн (хүний үснээс хэд дахин нарийхан), шингэн болон хатуу биетээс үүсдэг, микрограмаар хэмжигдэнэ. Энэ нь хэмжээгээрээ 2.5 болон 10 гэж дотроо хуваагдана. PM2.5 нь хүний үснээс 100 илүү дахин нарийхан, маш жижигхэн учираас  хүний биед улмаар уушигны гүн хэсэг рүү амархаан яваад орчихно гэсэн үг. Хордуулнаа.

PM10 хүний үснээс 25-100 дахин нарийхан, PM2.5-ийг бодвол хор нь арай бага, хэмжээ нь арай том учираас уушигны гүнд орохгүй уушигны салбар хэсэгт тээглэж үлдэнэ гэсэн үг.

За энэ хоёр маань ямар хортой вэ гэвэл амьсгалын зам болон зүрхний үйл ажиллагаанд нөлөөлнө, муутгана гэсэн үг.

Амьсгалын систем:

  • Архаг бронхит
  • Астма
  • Амьсгалын өвчний шинж тэмдэг (ханиалгах, цээж шуухитнах)
  • Уушигны үйл ажиллагааг саатуулах
  • Амьсгалын зам үрэвсэх
Зүрхний систем: 
  • Зүрхний шигдээс
  • Зүрхний цохилтын хэмжээ алдагдуулах
  • Зуурдын үхэл
PM2.5, PM10 маань юунаас үүсэн гарах вэ гэхээр PM2.5-автомашины утаа, үйлдвэрийн утаа, ойн түймэр, металь хайлуулалт, PM10-чулуу, шорооны бутлалт, үйлдвэрийн тоос, бохир... гэх мэт. 

Тэгэхээр агаарын бохирдолттой хотуудад эдгээр болон бусад хорт/химийн бодисуудыг хэмжинэ. Улаанбаатарын PM2.5/10 болбоос өвөл 148 μg/mбайгаа юм байна. Эх сурвалж Энэ хэмжээг юу гэж үзэх вэ гэхээр эмзэг бүлгийн хүмүүст хор хөнөөлтэй гэж ойлгож болно. 
0-100 дотор хоргүй. 100-150 дотор эмзэг бүлгийн хүмүүст хортой. 500-аас дээш аюул, гамшиг  гэж үзнэ.  

Эмзэг бүлгийн хүмүүст: 
  • Уушиг, зүрхний өвчтэй хүмүүс (Өвчинийг улам хүндрүүлнэ)
  • Өндөр настан (Зүрх, уушигны өвчин хурдан тархана)
  • Хүүхэд 
Энд хамгийн эмзэг нь хүүхэд байна. Яагаад вэ гэхээр хүүхэд хамгийн их хөдөлгөөнтэй, бие нь жижиг, өсөж яваа учираас маш их тунгаар амьсгалж, улмаар илүү их хордоно гэсэн үг. Биеийн жингийнхээ кг тутамд их хорт агаараар амьсгална. 

Энэ сарын 05-ны өдөр Хятадын Шанхай хотын агаарын бохирдолын PM2.5 хэмжээ 602.5 μg/mхүрч бүх барилгын ажилыг зогсоож, сургуулийн хүүхдүүдийг гадагш гарахыг хориглосон. Тэгэхээр манай Улаанбаатарынх 5 дахин бага өөрөөр хэлбэл бохирдолыг багасгах боломж өндөр байнаа гэсэн үг. 

За тэгэхээр Улаанбаатарын PM2.5/10-ийн хэмжээг гэр хороолол дунд хамгийн ихээр байна гэж илтгэсэн байна. Тэгэхэр нөгөө Өлзий зуухаа сайн хэрэгжүүлэхнээ. Аюулгүй, яаж ашиглах вэ сайн суралцах нь ээ. 

Олон сайхан Hummer, Land Cruiser-ээ тэмээн тэрэг, үхэр тэрэг, морин тэргээр сольёоо. Ганган машинаа хөдөө явахдаа унаа. Хот дотор нийтийн автобус, морин тэрэг, тэмээн тэргээрээ ажилдаа хүргүүлчихээ. Үнэ нь ч хямд. Аятайхан бус уу. Тэртээ тэргүй Дарханы нэхий, үстэй дээл гээд дулаан хувцас зөндөө байгаа ш дээ. 

Дараагаар нь одоо нэг асуулт байна. Нөгөө хэдэн ЦТС-уудын ёндон Богд уулаас өндөр үү гэж? Хэрэв намхан бол утаа маань хэзээ ч багасахгүй ээ. Хэрэв ёндон нь Богд уулаас өндөр бол Богд уулан дээгүүр даваад хойноос жаахан салхилахад хорт утаа 1000 гаруй км хүртэл тархах боломжтой. Говийг даваад Хятад уруу бөмбөрөөд орно гэсэн үг. Аятай бус уу?

Одоогоор дахиж Улаанбаатарт өндөр барилга барьж болохгүй ээ. Ялангуяа Богд уулаас өндөр барилга барьж болохгүй. Яагаад гэхээр нөгөө үйлдвэрийн ёндонгийн утаа чинь өндөр байшинд тээглээд дээшээ агаарт хөөрч, тархаж чадахгүй биднийгээ хордуулнаа. 

Одоо дараагийн бидний анхаарах хамгийн чухал зүйл бол өрөө, тасалгааны агаарын бохирдол. Яг үнэндээ гадаа хэдий хорт утаа байгаа ч өрөө тасалгаа агаарын бохирдол багатай бол гадаа хорт удаа тэгж их нөлөөлөхгүй ээ гэсэн үг. Бага хордоноо. 

Хамгийн нэгдүгээрт гэртээ, өрөөндөө тамхи бүү тат. 

Хоёрдугаарт нь хивс, тавилга, барилгын материалын формальдгед гэдэг органик нэгдэлийн стандартыг сайн шалгаж байх. Ялангуяа бага насны хүүхэдтэй айл.

Гуравдугаарт гэр цэвэрлэх, хивс цэвэрлэх, шал угаах химийн бодисыг багаар хэрэглэ. Ялангуяа юу нь мэдэгдэхгүй цэвэрлэгч шингэн, нунтаг гэртээ бүү хураа. Ер нь тэр дамбуун шалны алчуураа сайн угаагаад эдийн савангаар савандаад л гэрээ цэвэрлэх чинь одоо зол юм шиг байна. 

Дөрөвдүгээрт гадуур хорт утаанд өмсөж явсан гутал, гадуур хувцасаа аль болохоор үүдний өрөө эсвэл битүү шүүгээнд орж ирэнгүүтээ хийж бай. Бүр сайн үр дүн авья гэвэл үүдэндээ тайлж битүүлээд гэртээ орж ирж бай. 

Тавдугаарт гэртээ хий болон уусдаг химийн бодис бүү хадгал. Гадаа гараажиндаа хий.

Зургаадугаарт, гэрийн тэжээмэл амьтан бүү тэжээ. Нөгөө баас, шээс нь өрөөний тань агаарыг бохирдуулнаа. Муу. 

За тэгээд хорт утаа их ч гэр тань агаарын бохирдолгүй бол бага ч гэсэн санаа амар сайхан сууж болох нь ээ. 

Манайх шиг дөрвөн уулаар хүрээлэгдсэн, мод, ус багатай төлөвлөлт муутай Улаанбаатарт хотод агаарын бохирдолыг багасгахад нэлээд цаг хугацаа шаардагдана байх. Гэхдээ хүн бүр дорноо хичээеээ. Ойрхон газар алхаад яваа. Эхнэр нөхөр 2 нэг нэг машинаар бага гангарьяаа. 

Өөрөөр илүү дутуу зүйл орхисон эсвэл залруулах зүйл байвал нэмээрэй. Асуух зүйл байвал бас асуугаарай. 

18 comments:

  1. Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл өгсөнд. Ганц зүйл залруулъя. Ёндон биш яндан шүү дээ. Эхлээд уншаад ойлгохгүй гайхлаа.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм бил үү? Би бодож бодож зөв биччихлээ гэж бодсын хэ хэ хэ. Бая

      Delete
  2. Салхины түннэл байгуулана гээд байгаа нь хир бодитой юм бол? Мэдэхгүй биз
    Ёндон гэх нь гоё байшдээ хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь нэг арга нь зөв. Гэхдээ салхи нь хаашаа туугдах вэ гэдэг бас асуудал. Дөрвөн уулаар хүрээлэгдсэн хонхорт бол хэрэгжихэд хэцүү. Дөрвүүлэнг нь доош нь буулгавал юу юм гэхээс.

      Delete
  3. Ingeed sain chanartai postuud hiivel daraa dahiad arab delguurees goy yum olhiig zaaj ugnuu! ;P

    ReplyDelete
    Replies
    1. Араб дэлгүүр орж амжихгүй байноо кккккккккк.

      Delete
  4. Yostoi heregtei medeelel bna. Bayarlalaa.Iimerhuu shinjleh uhaanii undesleltei medeelel bidend ih heregtei. Hun bur dor burnee utaanii ihiig gaihahaas yaaj horiig buuruulah, uursdiiguu hamgaalag talaar maruuhan medlegtei bgaa shuu dee. Surlagad ni amjilt husye.

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр дээ. Баярлалаа. Өөр ч их судалгаа хийж баймаар л байна. Уг нь ажилын хороо байгуулагдаад утааг багасгах тал дээр ажиллаж л байгаа юм билээ. Тэр нь аль зэрэг үр дүнтэй юм байдаг бол бүү мэд. Гол нь хүн болгон л дор бүрнээ анхаарах хэрэгтэй. Машинаа л бага унахад хувь хүний зүгээс болох гээд байх шиг.

      Delete
  5. Yasan aimar medee ve? Gexdee bidend yag l iim shinjlex uxaanii undesleltei oilgomjtoi medeelel dutmag baian um shigee. Ali bolox olon xund unshuulj meduulex xeregteim bna. Chi TOIM-d neg oguulel bicheed yavuulaach. :)

    ReplyDelete
    Replies
    1. Надаас илүү мэргэжилийн хүмүүс нь нарийн ширийн юм бичнэ байлгүй дээ. Би ч хичээл үзсэн хэмжээндээ л бичиж байгаа нь тэр. Зүгээр суухгүй бичиж байгаа хүмүүс байгаа байхаа. Баярлалаа.

      Delete
  6. Сайн мэдээлэл байнаа. Манайхан Particulate matter (PM10)-ийг тоос, тоосонцор гэж нэрлэдэг юм байх. Статистикийн эмхтгэлд гаргадаг болсон. www.1212.mn гэсэн сайтаас тоон мэдээлэл авах боломжтой болсон. Монгол эх үүсвэр гэвэл тэндээс харж болно. Бас манайд энэ үзүүлэлт нь илүү өндөр байдаг юм байна. Өвлийн саруудад 267-316 хүрсэн байна, 2010 оны байдлаар. Түүнээс хойш бүр ч нэмэгдэжь ур нь бол гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. Тоосонцор гэхээр нэг л сонин сонсогдох юм хэн мэдлээ дээ тээн. Зөв ч юм билүү. Дэлхийн банк миний харсан дүнг л хэлсэн байсан даа. Би бүр хуучин оныхыг нь харчихав уу?

      Delete
  7. Аймаар эмзэг сэдэв хөндлөөдөө. Тэр 150-тай бн гэсэн тоо бол цэвэрхэн сэнгэсэн агаар гэсэн үг. манайх 150 бишээ. Энэ РМ2.5 энэ жилийн 11 сарын 20-30 хооронд маш өндөр гарсан бналээ.
    11.20нд РМ2.5=1351μg/m3
    11.21нд РМ2.5=2083 μg/m3
    11.30нд РМ2.5=5440 μg/m3 хүрч дэлхийн байтугай галактикийн рекорд эвдсэн шүүдээ.
    УБ ихэвчлэн 200-600 хооронд бгаа.
    Твиттер дээр UB air quality гэж байгаа. тэрний хэмжээг өдөр болгон харж сэтгэлээр унаад сууж бдаг болсөөн.Чи тэрийг нэг олж хараарай хө.Unhealthy биш Hazardous хэмжээнд бгаа. :(((((
    Утааны шүүлтүүртэй маск зүүх л хамгийн зөв арга.

    ReplyDelete
    Replies
    1. Би өөрөө амьдрахгүй байгаа ч гэсэн энд эмзэглээл сууж байна. Би ч гэсэн анх 1000 хол давсан гэж бодож байсан. Гэтэл багш миний тавьсан эх сурвалжыг хэлж өгчихөөд үүнээс өндөр гараагүй гэж зөрсөн.
      Сүүлдээ багш би олон жил судалгаа хийж байгаа. Хаана өндөр байгааг би мэднэ. Улаанбаатар асуудал биш гэж хэлсэн. Үнэхээр 5440 хүрсэн бол тэгээд бүх хүмүүс амь амиа бодоорой л болж. Үнэхээр бүхнээ золиослоол хөдөө нүүхээс өөр аргагүйд хүрч.

      Delete
  8. Хүүхдэд эмзэг тусдаг нь хүүхдийн өндөртэй холбоотой. Агаар бохирдож байгаа нь хүнд элемент агаарт их байгаа гэсэн үг. Уг хүнд элемент нь "хүнд" учраас, нам доогуур их тархдаг. Хүүхэд ба нохой (бусад намхан амьтад) зэрэг нь өөрийнхөө өндрийн хэмжээнд байгаа агаараар амьсгалдаг учраас хүнд элемент ихтэй агаараар бидэнтэй харьцуулахад илүү их амьсгална. Энэ нь бас дээр таны дурьдсан илүү хурдан хордох нөхцлүүдийн нэг нь болж байгаа хэрэг. Тиймээс агаарт нь хүн элемент ихтэй газрууд, тухайлбал машин зам хөндлөн гарах гэх мэтэд аль болох хүүхдээ (бас нохойгоо) тэвэрч, өргөж гарах нь зөв гэдэг юм байна лэ. Хамгийн наад зах нь гэхэд. Хүчилтөрөгч өөрөө бусад элементтэй харьцуулахад хөнгөн юм болохоороо дээгүүрхэн л "их" байдаг байх өө.
    Мэдээлэл өгч, тайлбарласанд баярлалаа...

    Кати байна. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Өөрт тань бас тайлбар хийсэнд баярлалаа. Манай багш болохоор хүүхэд хөдөлгөөн ихтэй болохоор л гэж тайлбарлаад байсан. Өндөр гээд бодохоор бас л мөн юм байна шүү.

      Delete
  9. Нээрээ, бас нэг юм саначихлаа. Одоо үед, мөн цаашдаа эр хүйс "цөөрөх" болсон шалтгааны нэг томоохон хүчин зүйлд орчин үед бидний хэрэглээд байгаа янз бүрийн химийн найрлагатай, гаралтай угаалга, цэвэрлэгээний бодисийн нөлөө орсон гэж канадын нэг тв-ийн нэвтрүүлгээр гарч байхыг харсан юм байна. Судалгааны баримттай л нэвтрүүлэг байсан санаж байна.
    Гол нь, эр хүйсийн У хромосом нь Х-ээ бодвол харьцангуй эмзэг хромосом юм. Одоо бидний өдөр тутамдаа байнга, гэрийнхээ бүхий л газар хэрэглээд байгаа бодисууд (шил, шаазан, плита, паркет, бусад төрлийн шал, хивс цэвэрлэгчүүд, агаар цэвэршүүлэгч үнэртнүүд, угаалгын нунтаг, аяга таваг угаагч шингэн болон бусад төрлийн цэвэрлэгээний бодисууд) нь их хүчтэй химийн найрлагатай, тэрхүү найрлагууд нь уг цэвэрлэгдсэн зүйлсийнхээ гадаргууд тогтож үлддэг, агаарт их ууршдаг, хүний амьсгалын замаар болон арьсаар дамжин биед шингэдэг гэнэ. Ингэж шингэснээр, эмэгтэй хүний биед орж ирсэн У хромосомыг дарангуйлж, устгадаг юм байна. Тэр бүх цэвэрлэгээний бодистой тулж харьцдаг, байнга хэрэглэдэг хүмүүс нь эмэгтэйчүүд болохоор тэдний биед их хүчтэй шингэдэг гэж байна лэ.

    Дээр бас нэг, оросын тв-ээр гарч байсан нэвтрүүлэгт яг ижил бохирдолтой 2 өрөөг нэгийг нь орчин үеийн хамгийн л сайн гэсэн цэвэрлэгээний бодисуудаар, нөгөөг нь хуучны аргаар гээд барааны савангаар угааж цэвэрлээд, дараа нь их нарийн түвшинд бохирдлыг нь шалгаж үзэхэд барааны савангаар угаасан нь илүү сайн арилж, цэвэрхэн болсон байна гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Эхний өрөө (цэвэрлэгээний баахан бодисоор цэвэрлэсэн) их л сайхан гялалзаж, гялтаганаад байсан боловч бохирдол бүрэн цэвэрлэгдээгүй, зүгээр л баахан гялтганаад байсан гэж тайлбарлаж байсан.

    Уучлаарай, өөрийн блог юм шиг л баахан зүйл биччихлээ. Гэхдээ, таныхыг их хүн уншдаг болохоор уншиж байгаа хүмүүст хэрэгтэй байхаа гэж бодлоо.

    Баярлалаа...

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Бид нарыг бага байхад барааны саван тэжээлийн дампуу 2 үгүй ээ мөн их хэрэг болдог байж билээ.

      Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа.

      Delete