Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 16 December 2013

Амралт

Хайрт хонгорууд минь ороод ир, дундаа аагтай хонгор шаргал данхтай цай тавьж байгаад буу халья.

Бүтэн сар амрана гэхээр мишээл тодроол сууж байна. 10, 11 сар чинь энд ёстой сайхан налгар, тийм нэг хаврын тэргүүн сарын шинийн нэгэн шиг сайхан өдрүүд үргэлжилдэг юм байна.

12 сар гараад жаахан хүйтрээд бас хөөрхөн цас унаж байна. Гэхдээ нөгөө Кюбэкийг яаж гүйцхэв.

Өрөө хайхаас гадна жаал жуул ажил их л байна. Со надад Elizabeth Gilbert, "The signature of all things"-Eat, Pray, Love гэдэг ном уншаарай гээд санал болгосон. Бас манай энд J.L Witterecick, "My mother's secret" гэдэг ном Topseller болоод байнаа. Энэ хоёрыг унших санаа байна.

Бас ганц 2 улавч нэхнээ.

Манай сургуулийн гадаа талбайн гацуур, 11 сард авсан зураг байна, одоо цастай байгаа 
Эндхийн шинэ жил 27-нд төлбөр нь 60 доллар, Монриалын шинэ жил 28-нд төлбөр нь 59 доллар гэнээ. Энд хүн таних биш харин Монриалд очвол ганц 2 таньдаг хүн байх юм даа. Ирэхийг бодоорой л гээд байгаа. Нөгөө өмсөж, зүүдэг өндөр чанарыг нь яаж давах юм бүү мэд.

Арван жилд юм болгон дээр формоо өмсөж очдог байж билээ. Үгүй ээ мөн сайхан байжээ тээн. Илүү дутуу  юм нэхэхгүй. Хормогчоо угаагаал индүүдээл, формны захаа бас угаагаал индүүдээл хадаал тэгээл болоо. 

Дөрвөн жил шинэ жилд ороогүй дахиад 2 жил тэсэхэд яавал гэж дээ яавал гэж. Гол нь нээх сайхан нийтийн бүжиг болдог бол ч очмоор л байхын.

Монголд нөгөө нийтийн бүжиг гэж ярьсаар байгаад бүжиглээгүй ирсий ш дээ. Цуг явах хүн олдохгүй юм билээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах ха ха ха.

Энэ уг нь хөөрхөн юм болох юм билээ, Метрон дотор авсын
Та нар мину шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн үү? Гого зураг мургаа оруулаарай. За тэгээд Мийгаа эгч, Миша, Гуталчин өөр хэн хэн билээ дээ манайхаар ороод ирээрэй. Сайхан буу халий.

Данхтай цай л байхад болно.
Солонгос хотхоны зураг, их айхтар бүх гудамжыг ийм болгосон байна лээ
Би одоо ийм Монгол хотхон гэсэн шон байвал бараг тэвэрч аваад үнсэх байхаа даа ва ха ха ха ха ха ха ха. Хүүшээ шон үнсэх яахвээ би нэг Монгол хүүхэнтэй метронд таараад.

Нуль ноолууран ороолт, малгай, бээлий, өмд болсон хүүхэн нэг зогсоол дээр ороол ирсэн. Бас LV цүнхтэй. Би ч за энэ ч Монгол хүн байна дээ гэж бодтол тэнд суугаад Монгол ном гаргаад уншдаг байна ш дээ. Миний бүр инээд хүрээд болдоггүй ээ. Монгол хүн харсандаа.

За тэгээл эцсийн зогсоол дээр ирээл зогсоол, хүмүүс гарах болохоор нь дөхөж очоол Сайн байна уу та гэсэн чинь өмнөөс яанаа яаж Монгол гэж танив гэсий ш дээ иййй иййй иййй иййй иийй.

Би одо тэнэг юм шиг хүн болгоныг өөр шигээ Монгол хүн хараад баярлана гэж бодцон. Тэгээл нээх догдолсон сэтгэлийг усаар цацаал орхисон.

Дараа Монгол хүнтэй таарвал хөмсөгөө тас ширвээл гарч ирэхээс ва ха ха ха ха ха ха ха ха.

Манай сургуулийн оюутнууд хичээлээ тараал ирж гулгах юм билээ
Би одоо хонкейгээр гулгаж сураагүй хэвээрээ ш дээ. Хэзээ гулгаж сурах юм бүү мэдээ бүү мэд. 

6 comments:

  1. yagaad daraa ni uulzval tas shirveed garna gej be? uuzlsan huuhen ih taagui handsiimuu? hun bolgon ijilhen baihgui shu, yadgiin daraa ni bas dahial mgl hun taaruul hamag saihan setgeleeree l handah heregtei shuu, tegjiigaad oor shigee huntei uulzaj l taarna

    ReplyDelete
    Replies
    1. Уулзсан хүүхэн яах гэж танив бараг дуугүй чигээрээ явахгүй яав ухааны юм хэлсэн.
      Би тэгсэн өмнөөс нь тоохгүй бүр баярлаад байдаг сүүлдээ надаас зугатаах шиг болсоон ва ха ха ха ха ха ха.

      Delete
  2. Бид ч тэгээд нэг нэгийгээ хараад андахгүй монгол хүн байна даа гээд хараад л мэддэг, зарим нь нүүрээ буруулаад л зугтаад байдгийн, яана гэж боддог юм, зарим нь гайгүй л байдгийн. Тоохоо байж дээ одоо, анх нүүрээ буруулаад цаашаа эргээд явчихаар нь би яасан юм бол гээд санаа зовоод гайхаад зогсчихдог байж билээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би энд харин их муу таньдаг ш дээ. Ази хүмүүсээ арай гэж таниад тэгээд Монгол болохоор сайн танихгүй юм билээ. Гутлаа чирсэн оюутан байна гэж бодоо биз. Сайхан ганган хүүхэн байсан.

      Delete
  3. Сонин юм гадаадад Монгол хүнтэй таарахаар гоё ш дээ. Нэг удаа Бээжинд дэлгүүр хэсч яваад тааралдаж л байсан нөгөө хүн ч гсн их баярлаал бие биенээ танихгүй байж л тэндэхийн гайгүй дэлгүүр хямдрал, аятайхан хоол идчихээр газрын тухай хальт ярилцаал салж байсан шд

    ReplyDelete
    Replies
    1. Өөртэйгээ адилхан хүн олохгүй л байх шиг байна ккккккк. Тэгж байгаад олдоно байхаа. Шавайгаа ханатал буу халнаа гэж мэгээд ккккккк.

      Delete