Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 1 January 2014

Хүмүүжил


Боловсрол, ур чадвар, авьяас гэдэг шалгууруудын өмнө ХҮМҮҮЖИЛ бат зогсоно.

Хүн ямар ч ажил төрөл, мэргэжилтэй байлаа ч юун түрүүнд хүмүүжилтэй байх ёстой. 


Энэ бол миний үнэлэмж. Хүмүүжилтэй, хүмүүжилгүй л гэж боддог. Мэдээж тэгээд бусад нь хэрэгцээтэй бол араас нь орно биз. 

Зун ингэлээ. 

Манай компани 10 хоногийн аялалд явах болоход, за ёстой хамгийн сайн, эелдэг, даруу, зөөлөн, сайн жолоочоо явууллаа шүү л гэжийн. Өө за за л гэж бодоод явлаа. 

Аялалын 5 дахь хоног дээр ирлээ. Шатахуун авах тухай л болж явлаа. Жолооч ах 5, 10 төгрөг илүү бичүүлээд түүнийг нь ууж идэх л юм яриатахлаа шүү. 

Би ч дуугай л явж байлаа. Шатахуун авах боллоо. Мөнгөө өгөөрэй л гэж байна. Ядаж байхад нөгөө авдар авдар сая төгрөг нь надад яваа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах ах ах ха ха. 

20 000 төгрөг илүү бичүүлнэ гээд дахиад хэллээ шүү. Би ч чимээгүй зогсож байтал миний сул тал дээр ажиллаваа. Чи хар, компани замын ус өгдөггүй. Чамд хэцүү байгаа биз дээ. Өдөр болгон баазын тогооч охидуудаас хар цай гуйх, энүүгээрээ ус, тамхи бас ганц 2 шар айраг авья л даа гэж байна шүү. 

Хүмүүс харахад би баазын гал тогооноос хар цай гуйгаад байсан юм шиг боловч яг үнэндээ тэр бол миний ажилын цалин байлаа. Энэ тухай маргааш бичье. 

За тэгээд жолооч ахтай дуугай л нөгөө шатахуун түгээгчийн өрөө үрүү орлоо. Хижээл насны эгч сууж байна. 

Хэдэн төгрөг болов гэж би асуулаа. Эгч: 78 000 төгрөг гэлээ. Жолооч ах тэндээс: 98 000 төгрөг гээд биччих гэлээ. 

Би наанаас: 78 000-р бичээ л гэлээ. Жолооч ах бууж өгсөнгүй, 98 000 гээд хэд хэд орилов. 

Үгүй ээ одоо хүн тэгээд дайраад байхад би одоо яалтай билээ. Барьж аваад зодолдолтой биш. 

Нөгөө түгээгч эгч бид 2 уруу баахан ээлжилж харж байснаа л баримт бичээд өгөөтөхлөө. Машиндаа ороод хартал минийхээр 78 000 төгрөг гэж бичсэн байна шүү. 

Жолооч ах мэдээж ууртай. Машиндаа орж ирээд, бусад орчуулагч нар ингэж тохироод яваад байдаг юм, чи бараг хаанаас гараад ирсэн юу вэ л ухааны юм ярьлаа. Би хэллээ. Үнэнч байх хэрэгтэй л гэлээ. Өөр юм хэлсэнгүй. 

Сүүлийн хэдэн хоногт жолооч ах эсэргүүцэл үзүүлсээр байгаад аялал дуусгалалаа. Бүр хотод ирээд жуулчидаа Баянголд буулгачихаад, намайг гэрт хүргэж өгөөгүй хаяаад явлаа. 

Би гүрийсээр алхаал гэртээ оччихлоо. Ирээд гэрийнхэндээ хэллээ. Намайг загнасан. Сохорын газар сохор, доголонгын газар доголон явсангүй гэж. 

Зам нийлдэггүй орчуулагчаа, дараа нь жолооч нар аялалд хамт явахгүй гэж уриалга гаргадаг гэнэ шүү. 

Гэх мэтээр энгийн сайхан жолооч хүний үнэнч чанар, хүмүүжил хааччихаа вэ гэж бодож л явлаа. 

Энэ бол энгийн жишээ. Гэхдээ ер нь энэ хүмүүжил гэдэг юм хаа сайгүй алдагдаад, хүнийг хүн болгож хүмүүжүүлэх чанар нь алга болчихоод байгаа юмуу даа гэж сэтгэл эмзэглэгээстэй. 

Энэ тухай энэ мундаг хүн маш сайхан ярьжээ. Шинэ ондоо хүмүүжилтэй, Шинэ Монгол иргэд олноороо төрөх болтугай!


6 comments:

  1. Энэ бас хүмүүжил гэхээсээ илүү, хүмүүс ядуу, цалин нь хүрэлцээ муутайгаас болдог байхаа. Хаа сайгүй ийм юм байхын байна лээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би бол үүний эсрэг. Ядуу байсан ч хүн хүмүүжилтэй байх ёстой гэж чанга зогсдог.
      Баян хүмүүжилгүй хүн, ядуу хүмүүжилтэй хүн 2 маш их ялгаатай.

      Delete
  2. thh, humuujil bol minii bodloor 10 jiliin yalanguya baga nasnii huuhduuded l iluu sain anzaaragddag, er ni nasand hureed ger bul zohiogood irhed tuhain hun hichneen sain humuujil suurishsan bsan ch niigemteigee zohitsood yanz bur bolson haragddag. tegheer niigem huniig er ni oorchilj bainaa l gesen ug. harin nasand hursen hunii huvid humuujil geheesee iluu hun chanaraa l aldahgui yavj baival boloh geed baina daa

    ReplyDelete
    Replies
    1. Хүн чанар байх ёстой зүйл. Гэхдээ би том хүнийг ч гэсэн хүмүүжилтэй, үгүй гэж ангилдаг.

      Хүмүүжилгүй том хүнийг хүмүүжүүлэх хэцүү. Харин боловсролгүй хүнийг боловсролтой болгох амархан гээд.

      Гэхдээ хүмүүс энэ тал дээр их эсрэг байдаг юм билээ. Би бол яг үүгээрээ чанга зогсоноо.

      Delete
  3. Би ч уул нь гайгүй хүмүүжилтэй, дисент байхыг маш их хичээдэг юм хахаха. Гэхдээ л хааяа хааяа загнуулна шүү дээ. Шинэ байранд ороод хогоо хаяхдаа байраа тойрч нилээн алхаад саванд хаядаг байлаа. Манай байрныхан бол шууд орцондоо, давхартаа хаядаг юм. Өвөл болоод сүүлдээ заа хүмүүс шиг орцондоо хаяж байгаа биш гээд хаа нэг байрны үүдэнд /Тэнд бөөгнүүлж байгаад жижүүр аваачиж хаядаг юм/ 2-3 хаяаад загнуулсаан ккк. Жижүүрийг бодсонгүй, хүн болгон л хогоо хаях гэж хэдэн м газар явж болоод л байна гээд хэхэ. Хүмүүс шиг орцондоо хаяагүй шдээ гэж өөрийгөө өмөөрөөд тас цавчуулсан хаха. гэх мэтээр хаа нэг хүмүүжлийн доголдол илрүүлсэн шигээ л амьдарч байна даа.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Тэр нь энэ эрдэм ном заахаас өмнө сургуульд хүүхдүүдийг эхний 2 жил Хүн болгож төлөвшүүлэхийг заах хэрэгтэй гээд хүмүүсийн яриад байгаатай холбоотой байхаа.

      Манайхан гэрээ цэмцийтэл цэвэрлэгэд байж, орчиндоо тэгж чаддаггүй сонин шүү.

      Гэтэл гадныхан орчин нь сайхан гэр нь авах юм байхгүй онгирсон хэ хэ хэ.

      Delete