Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг бил үү дээ. Үнэн л байгаасай. Долоон шалгалт, баахан даалгавар, илтгэлийн ард гараад өчигдөр үүдээрээ орж ирээд шууд сунаад өгмөөр санагдсан ч ар араасаа ажил овойж оцойгоод гэнэт амрахаараа өдөр бүр бичлэг хийнэ гэж амласан санагдаад ороод ирлээ хэ хэ хэ.
За энэ амралтын хугацаанд хийх юм маш их байна. Юун түрүүнд сургуульд ойрхон байр, өрөө олох хэрэгтэй байна.
Энэ Торонтод чинь байр, өрөө хайна гэдэг бол үнэхээр аймшигийн хэцүү юм байна. Монриалд их амар сайхан байжээ.
Би өөрөө ч зар тавиад бардаггүй. Хүний зар уруу яриад, захиа бичээд ч бардаггүй дээ. Өнгөрсөн нэг дэх өдрөөс эхлээд өдөрт 20 гаруй хүн рүү утасдаж, захидал бичхэд дөнгөж ганцхан байр үзсэн гээд бод доо.
Хулхины хүмүүс нь ч байхын. Бас тэгж байгаад нарийн ширийн их шалгууртай юмаа бурхан минь бас болоогүй. Шалгууруудаас нь жагсаавал:
- Тамхи татдаггүй
- Тэжээмэл амьтангүй
- Найз залуугүй
- Наргиа цэнгээн хийдэггүй
- Цэвэрхэн
- Найрсаг
Миний таарахгүй байгаа шалгуур нь:
- Махан хоолтон хэрэггүй
- Зөвхөн лалын шашинтан
- Маш идэвхитэй, ноомой биш
- Нас залуу, шүд цагаан
- Хоол их хийдэггүй
Очиж очиж энэ хоол их хийдэггүй гэдэг шалгуур дээр би унаад байхдаа яахав дээ. Үгүй одоо үнэнээ л хэлсэн нь дээр биз дээ. Яагаад гэвэл манай энэ айлынхан хамгийн их хоол хийдэг хүнээр намайг шалгаруулаад байгаа. Нээрэнгээсээ би ямар гадуур хоол авч идэх биш, болсон болоогүй юм хийж идэх шиг сайхан юм хаана байна.
Сүүлийн 14 хоног жигнэсэн гурилаар л амьдарлаа. Хамгийн инээдтэй нь маш их аз жаргалтайгаар түүнийгээ идэх шүү дээ. Хэдэн мянган төгрөгөөр үнэтэй хоолны газар ороод гэдсээ илээд гарч ирж байгаа хүний сэтгэл зүйтэй адилхан байлаа шүү дээ. Энэ чинь одоо аугаа мөн чанар мөн биз дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах ах ах ха ха.
Одоо сүүлдээ энэ байрандаа гүрийдэг ч юм бил үү? Аль болгон холоос явдаг хүнийг тэр гэхэв гээд л бодхын. Танил муутай болохоор ёстой урагшаа алхдаггүй ээ алхдаггүй.
Зарим нь нээх сайхан байршил хэлчээл за үзий харий гэнгүүт манайх тэнд ш дээ гээд аймаар хол байршил хэлэхийн. Энэ чинь одоо ариун явдал мөн үү?
Нэг өдөр шалгалтаа өгчөөд Солонгос хотхон хэрэг болгож ороод сонин аваад нөгөөхөө өрөөндөө ирээд Google ахаас тусламж авч зары нь орчуулаад ярьсан чинь юу гэсэн гээч зөвхөн Солонгос хүнд л хөлслүүлнэ гэсэн шүү дээ.
Солонгос хэл дээр гарсан сонинг аваад тэгээд ярьж байдаг би бас жаахан ойлгоогүй хүн үү үгүй юу гэж хүртэл бодлоо ш дээ. Зарим нь өмнөөс шууд Солонгос хэлээр яриад би ганц 2 мэддэг үгээрээ би Солонгос биш Монгол гэж орьлоод юу боловоо ва ха ха ха ха ха ха ха ха ха.
Энэ зарууд нь их цэвэрхэн хүн л гэхийн ишшшш чааваас нээх цэвэрхэн улсууд юм шиг. Бүгдээрээ л заваараал гахайн хороо шиг л байдаг байж.
Ганц үзсэн байр маань сургуулиас 200 м шилэн 15 давхар байшин байна. Үнэхээр дажгүй цэвэрхэн. Яг хотын төвд. Тэр байр нь 24 цагийн харуул хамгаалалт, бүр зоорь за бишээ агуулах бишээ биш яахав дээ илүү дутуу юмаа хийж байдаг тийм өрөөтэй доороо.
Хөлслөх гээд байгаа өрөө маань 3 өрөө байр. Хоёулаа манай сургуулийн оюутан. Нэг нь Энэтхэг нөгөө нь Нигер гэсэн байхаа. Ямар ч байсан өргөдөлөө явуулсан байгаа. Сарын 750 доллар дээрээс нь бас илүү дутуу юмны 30 доллар төлхийн гэсэн.
Уг нь үнэтэй л юм. Байршил сайтаа юмаа. За тэгээд тэнцвэл тэр биз тэнцэхгүй бол лам олдохгүй бол буцахдаа Туркийнхээ өрөөг залах болох вий дээ гэж бодоостой.
Одоо бүр нөгөө бясаа мясаа нь яг яадаг бол гэж бодоостой. Бөө, лам, Христ энэ тэр болхымаа яахын бүү мэд.
Аль эсвэл энэ өрөөндөө холоос 2 жил гүйгээд гүрийх үү ч гэж бодохын. Хэн мэдлээ дээ.
Craigslist ru orj xarsan u? http://toronto.en.craigslist.ca/roo/ ene rvv neg orood xaraarai. Amjit ; )
ReplyDeleteОроод ороод бардаггүй ээ хө. Энэ айлдаа л байгаа гээд байгаа юм байлгүй.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteБайр ч асуудал шүү, би одоо 3 сард энэ байрнаасаа нүүх ёстой. Яаж байр хайна даа гээд л халшираад л байгаа. Он гаргаад л хайж эхлэнэ дээ
ReplyDelete.
Газар газараасаа болдог байх. Жижиг хот бол гайгүй байх. Том хотын сүүдэр ч их хүндээр тусах юмаа. Амжилт.
Delete