Манай Орос, Украйн 2 хүүхэн ч бас л айн, номын сангаас гараад шар айрагды л гэнэ шүү дээ.
Манай Орос хүүхэн Курганых, бараа нь тодроогүй байхад л тэнд дуугарч байдаг юм. Аймаар түргэн. Тэгээд би Курганы Түргэн гээд нэр өгчихсөн.
Энэ хоёртой нөгөө Volvo-ийн үйлдвэр дээр очиж баахан дуу чимээ, халуун хүйтэн, гэрэлтүүлэгний хэмжээ аваад, бид 3 хэрэндээ л хэлхээтэй байв.
Эхлээд нөгөө үйлдвэр рүү явах болсон чинь замдаа Орос дэлгүүр орий л гэж байна. Дуугай л дагаад орсон чинь аймаар том набор барьсанаа даргад нь аваачиж өгнө гэж авдын ва ха ха ха ха ха ха ах. Үгүй ээ та 2 чинь юу яриад байгаа юм бэ? Ийм юм хэрэггүй ш дээ гэсэн чинь 2-лаа өмнөөс дайраад манайд лав ингэдэг, энэ чинь бидний ёс гэнээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ах.
Манайд набор, вино мино юу юу ч билээ өгдөг гээд хэлчүүл бүр балрана биз дээ. Тэгээд яахав дээ тэр 2-ын өмнөөс би яаж ганцаараа дийлхэв дийлдээл нөгөө наборыг нь хувааж төлөөл гарлаа.
Өөрсдөө л өгсөн байх. Би ч хол очоол зогсож байлаа. Дараа нь дахиад тийшээ явах болсон бас л Орос дэлгүүр орно гэнээ. За бас яах гэж байгаа юм бол доо гэсэн чинь Пирошки аваачиж ажилчид бас даргад нь өгнө гэнээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Дахиад л би нөгөө улиг болсон хэрэггүй гэдэг үгээ хэлээл нөгөө 2 манай ёс мос гээл дийлээл баахан пирошки бариаал очлоо. Тэр 2 л өгсөн байх. Би ч зүгээр хол очоод зогсож байсан.
Тэд нар ч одоо идэж чадсан уу? Би тэр дэлгүүрийн Пирошки авч үзсэн. Манайхаас шал өөр л юм байна лээ. Идэж чадаагүй ш дээ.
За тэгээл сая нөгөө дадлагын ажилын тайлан майлан бичих болсон нөгөө 2 нэг сүр хүмүүс л ирнэ. Ном дэвтэр цуглуулаагүй л юм байхгүй.
Тэгээл номын санд ирчээл хажууд идээл, кофе уугаал суугаад байна. Манай Украйн чи нэг тэр асуултын дагуу юм бичиж байгаач гэхийн бол сайхан номноос хуулаад ирнэ шүү дээ. Аймаар аюултай.
Тэгээд одоо тийм юм болж байснаас гээд өөрөө л хийж байгаа юм чинь. Орос цахим тооцоолуур дээр л ажиллаж чадахгүй болохоос биш тусалнаа цаадах чинь.
Долоо хоног л хичээлийн дараа орой болтол номын санд суув. Нөгөө хийсэн ажилаа бас ярьж, дуу хураалгах л юм болов. Мань хоёр харж уншина гэж дайраад та 2 одоо юу яриад байгаа юм бэ? Уншихын бол хэн ч энийг чинь сонсохгүй гэж би дайраад ярьж хэлэх үгийг нь зааж өгөөд 10 минут хийсэн ажилаа Ppt дээр хийгээд, ярьж дууг нь хураалгаад багш уруу явуулав.
Дараа нь бас 10 хуудас тайлан бичиж байгаа юм. Тэгээд яахав дээ дүндээ би энэ ажлын 80 хувийг хийчиж байгаа байхгүй. Манай Иран багш айхтар юм болохоороо Contribution letter бичиж явуул л гэж байна. Нөгөө 2 айсан уу яасан миний бичсэн захиаг эхэлж уншина гэж дайраад.
Яг адилхан 33.3 хувиар ажилаа хийсэн гэж бичсэнийг маань харж байж санаа нь амарч байгаа бололтой. Би ч тэгж ганцаараа 80 хувь хийсэн гэж бичиж чадахгүй ш дээ. Тэгвэл тэр 2 унана.
За тэгсэн надаас нөгөө видео бичлэгээ Flash disk-ээр хуулж авах л юм болов. Тэгсэн миний цүнхний кармаанд хийчлээ л гэсийн. За гэчээл гэртэ ирээл цүнхээ ухаж байсан чинь 100 доллар гараад ирдийн.
Тэгсэн тэр 2 100 доллар хийчихсэн байгаам чинь. Би чинь эхлээд учиры нь олохгүй цүнхээ мөнгө ургуулдаг болчиж гэж бодохоос л наагуур юм болов.
Уур ч хүрэх шиг, гомдох ч шиг, доромжлуулах ч шиг их л юм бодогдов. Би энэ 100 доллараар нь яг яахвээ?
Энэ хоёртой дахиж дуугарахгүй байсан ч хамаа алга гэж бодоол урт захиа бичлээ. Захианаас дурдвал:
Би чадах зүйл байвал хүнд байнга туслахыг хичээж явдаг. Би хүний сайхан сэтгэлээс өөр юмыг өндөрт өргөж чаддаггүй. Би шулуун шударга хүн. Үхэр тэргээр туулай байтугай яст мэлхий гүйцхэд ч бэлэн байна.
Би та 2-оор хүндлүүлэх гээгүй. Гуйлгуулах гээгүй. Та 2 үнэхээр надад талархаж байгаа бол энэ талархсан сэтгэлээ илэрхийлж байгааг чинь би хүлээж авч чадахгүй нь ээ.
Би өнөөдөр, өлсөж, даарч явсан ч надад хүний сэтгэлээсээ бус гарсан эд хөрөнгө байтугай үг ч хэрэггүй. Та 2 энэ мөнгөө буцааж ав. Та хоёрыг намайг 100 доллароор үнэлээгүй гэж итгэнэм.
За ингээл явуулчлаа. Тэгсэн хамгийн түрүүнд Украйн хариу ирүүлж байна. Яанаа чи ямар эмзэг юм бэ? Энэ бол бид 2-ийн чин сэтгэлээс өгч байгаа зүйл. Үнэхээр чамд таалагдахгүй байгаа бол яахав яахав. Уучлаарай гэнээ.
Би: Та 2-ын талархаж байгааг би ойлгож байна. Гэхдээ би энэ талархалыг чинь хүлээж авч чадахгүй.
Нөгөө 100 доллар нь энд байж л байна. Хоёр дахь өдөр уулзаж буцааж өгөхөөр болсон. Намайг бас л айн, нэг муу ядуу Монгол гэж бодсон уу эсвэл одоо юу гэсэн үг бэ?
Би бас хүнд туслаад яг ийм байдалд орж байсан. Их эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Гомдох ч шиг муухай байсан.
ReplyDeleteМанай ангийн украйн харин ёстой шал ондоо шдээ, аягүй сүрхий хүүхэн байдаг..хэхэ. Оростой бол мэдэхгүй ээ хамт сурч үзээгүй.
Мөнгий нь буцааж өгч, санаа амарчихаад сууж байна. Надад гарынхаа хоолыг хийж өгсөн. Би тэгэхээр нь энэ 100 доллараас чинь хэд дахин их баярлалаа л гэж хэлсэн. Орос жаахан дээрэлхүү юм шиг санагддаг.
DeleteOrsuud Ukrainuud neg talaaraa manaihnaas niigmiin hugjiltiin setgelgeegeer 20 jileer hotsorson yavaa. Odoo harahgui yu Ukraind neg daranguilagch yurunhiilugch undesniihee esreg Orsiin bool bolohgeed zutgeed irged n eserguutseed. 1930-aad ond olon say Ukrainuudiig Orsuud aimaglaad ustgasan tuuhiig odoo boltol Orsuud nuuhgeed uilee uzej baina. (wikipedia deer Holodomor geed uzere). Mongolchuud Aziin huuchinii baruudtai turgen tunshilsen n bidniig setgehuigeeree ene 2 sharuudaas ers turuuleh bolomjiig olgoson yum. Baruunii niigemd ochichihood uildveriin bosst nabor ugnu gedeg arai denduu hotsrogdson uhraa setgelgee he he.
ReplyDeleteБид 3 яг адилхан хугацаанд энэ улсад амьдарч байгаа юм билээ. Би гайхсан.
DeleteЯг юу нөлөөлөөд байдаг юм бүү мэд.
Энэ хахууль чинь угаасаа оросоос л манайд орж ирсэн байх даа энэ янзаараа бол хэхэ. Анхнаасаа гэрээ байгуулаад юм уу хоорондоо тохироод мөнгө өгч авалцахаар болсон бол яахав, сүүлд нь ингэхээр би л лав дургүй, авдаггүй.
ReplyDeleteПал хийтэл авсан. Одоо нэг ингэхгүй байх гэж найдаж байна. Ирэх семестэрт Энэтхэгтэй хамтарч ажилланаа. Гайгүй байна байх хэ хэ хэ.
Delete