Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 23 December 2013

Баярлалаа

Өнөө өглөө дүн гарлаа.

Уйлж, дуулсаар 7 хичээлийн ард гарлаа. Тусалж дэмжсэн найзууддаа маш их баярлалаа. Ялангуяа энэ бичлэг дээр сэтгэгдэл үлдээж, надад урам хайрлаж, хаа байгаа газараасаа тусалж дэмжиж байсан найзууддаа маш их баярлаж байна. 


Хамгийн онцгой нь Miracle, надад маш их цаг, зав гаргаж цахим ертөнцөөр тоо зааж өгсөн чамдаа баярлалаа. Чиний маань ажил, үйлс бүгд сайхан бүтнэ гэдэгт итгэлтэй байна. 

Заримдаа боддогын. Олон Монгол оюутнууд гадаадад очоод, ингэж над шиг гүн хямралд орж, хичээлээ яаж хийхээ мэдэхээ байдаг болов уу гэж? 

Тийм байдаг бол тэр хүмүүст би хамгийн түрүүнд зөвлөгөө өгч, сэтгэлийг нь засч, хямралаас гаргахад бэлэн байна. Би өөрөө даваад гараад ирлээ. 

9 сар надад маш их хэцүү байсан. Монгол яваад ирчихсэн, Торонтогийн янагын сарууд үргэлжилж, дээрээс нь хичээлийн хүнд, ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байлаа.

Яг үнэнийг хэлэхэд функцтэй тооны машин ч ажиллуулж чадахгүй их сургуульд ороод ирсэн шүү дээ. Заримдаа энэ их хатан зориг, зүрх гэж юмыг гайхахын. Тус болох нь их юм даа. 

Энэ 4-ийг л дуусгалаа даа
Их л бичдэг хүн дээ. 7 хичээлийг их бичлээ. Тоо ч их бодлоо. Одоо ирэх семестэрээс жаахан бодлоготой үзнээ.

Байраа сольж чадахгүй юм шиг байна. Хавар болтол эндээ л гүрийе дээ. Яахав дээ бас, өрөөндөө ирээд сэтгэл зовох юмгүй байна гэдэг сайхан болов уу гэж бодох юм. Үр хүүхэдтэй айл илүү тайван амгалан юм даа. Юмыг сайн сайхан талаас нь хармаар ч юм шиг.

Ирэх семестэрт 8 хичээл намайг авах уу намайг авах уу гээд анивчаал байгаа. 8-ланг нь авчихвал яадаг бол гэж бодоостой.

Энэ шинэ жилийн хямдралаар нэг хэвлэгч авчихвал болох нь тэр дээ. Ирэх семестэрт илүү их амжилт, үр дүн гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Найзууддаа дахин дахин баярлалаа.

14 comments:

  1. Мундаг, өөрийгөө шагнаарай хэхэ. Амжилт!

    ReplyDelete
  2. Naaguuraa baigaa delguuruudiin couponuudiig sain sudal dajgui hyamdruulj printer avch bolno.

    ReplyDelete
    Replies
    1. tuhain delguureesee oor hyamd baigaa deolguurtei taaruulj price adjustment hiideguu esvel competitors couponiig avdaguu geed asuuh heregtei tegvel ovoo hyamdruulna.

      Delete
    2. Тийм юм нээх байдаггүй юмаа энд. Худлаа л бүлтэрцгээгээд. Болдог бол энд цуглуулаагүй л юм алга.

      Гол нь хор нь хямдхан л хэвлэгч авчихвал болох нь тэр.

      Delete
    3. Naaguuraa tegvel ink refill saitai brand ba zagvar n ali n geed forumuudaar sain sudal tegvel gol n printer ba neg hor avchaad tuuniigee olon dahin ooroo tsenegleed ih zugeer office supplies delguuruud refilluud tseneglegchuud zardag boltson.

      Delete
  3. Кк за баяр хүргэеээ. Ямар ч байсан хичээсний үр дүн гарлаа шдээ. Кк би ч муу багшдаа надаас илүү функцтэй тооны машины л хэрэг их гарсан байх. Өө тэгээл ачаалалтай л байвал ер нь зүгээр шд. Хичээлүүдээ харж байгаал авчихгүй юу. Би ч бас амраал сайхан л байна эгчийндээ ирчихсэн хүүхдий нь хараал кк. Чи бас сайн бичих юмаа 4-ийн 4н бал дуусгадаг минийх 1 нь ч дуусаагүй байгаа шд ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Өө тэр функцтэй машиныг чинь бас чамгүйгээр ажиллуулж чадахгүй байлаа шүү дээ хө.

      Харин тиймээ угаасаа би их бичдэг юмаа. Одоо бодлоготой үзнээ.

      Delete
  4. wow mundag bna shuu, bayar hurgey!!!

    ReplyDelete
  5. За баяр хүргэе ээ. нэг учраа олчиход цаашаа яваад байдаг юм билээ. Эхний семестер хамгийн хэцүү. 7гийн 7 хичээлийн ард гарсан байна шдээ мундаг байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин эхний семестэрийг давбал гайгүй болно гээд байсан. Одоо гайгүй байна байхаа гэж найдаж байнаа.

      Delete
  6. Эхний семестер сэтгэл санаагаар их унасаан.
    Одоо тэгээд дараагийн семестердээ гайгүй болох биз дээ гээд л найдаал байгаа хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Дараагийн семестэртээ сайн хиээгээд тэгэд дара нь лав би сул тавьсан байна лээ тэр эрчээрээ яваарай.

      Delete