Тэрэлжийг нэг сайхан болговол болгохоор доо. Тэнд жуулчингаа авч очдоггүй компани гэж байна уу? Ялангуяа Транс-Сибирийн галт тэргээр явж байгаа жуулчидыг Монголд 2-3 хоног саатахад, Тэрэлж рүү авч явж хонуулаад, жуулчид Монголыг Тэрэлжээр төсөөлөөд буцдаг байх.
Гэтэл тэр замнаасаа авхуулаад үнэхээр гамшиг. 5 сард анхны, 8 сард сүүлийн аялалд явсан. Зам нь яг хэвээрээ. Хөдөө аймгуудад ч тийм аймаар зам байхгүй ээ нээрээ.
Хятадын нэг компани замыг нь барьж байгаан гээд нээх тоом бааз байгуулчихсан. Зам барьж байгаа нэртэй, тэр бааз дотроо өөр юм хийж байж мэдэх л хүмүүс шүү дээ. Аймаар хардав.
Уг нь байгаль, мод, ус сайтай сайхан газар. Ялангуяа тэр цохионууд нь үнэхээр сайхан. Гэтэл жаахан хайрлах хэрэгтэй ш дээ. Тэрэлжийн баазууд, оршин суугчид хэн байдгын тэд нар нийлж тэр орчин тойрноо сайжруулахгүй бол үнэхээр сэтгэл харамсмаар юм билээ.
За тэгээд урагшаа Туул голын эрэг дээр жуулчидтайгаа майханд хэд хоносон. Монголчууд их, сайхан, наргиж ууж, дуулж байгаад баахан хогоо хаяаад л буцах нь тэр. Тэндхийн хогыг цэвэрлэвэл үнэхээр баяжина гэдэг нь болох байх.
Сүүлдээ Тэрэлж рүү аялал авч явахгүй шүү л гээд зугатаамаар санагдсан. Суурин газар юм уу гэхээр үгүй, хөдөө газар юм уу гэхээр бас үгүй. Нэг тиймэрхүү л газар болсон байна лээ.
Уг нь тэр хаалган дээр нь нэг хүн мөнгө хураагаад зогсож байгаан. Харин тэр хүмүүсийг орсон хойно нь юу хийж байна, хогоо түүж байна уу? Байгаль орчинд ээлтэй хандаж байна уу гэдэгийг нь шалгах нь дутуу юм шиг.
Байгаль орчины байцаагч энэ тэр нь хаана байгаан бүү мэд. Харин тэр Туул гол дотор чинь аврагчид гээд хүмүүс, аврах хантаазтай, завиар явж байх юм билээ. Баярламаар.
Эзэнгүй айл нэг хүйт оргиод эвгүй байдаг даа. Тэрэлж нэг тиймэрхүү л айл болсон байна лээ.
Манайхан жуулчинд үйлчилнэ гэхээрээ татвар, мөнгө хураана л гэж бодоод байгаа юм шиг. Хаа газар тэр хүн нь гозойтол зогсож байна. Харин өөрсдөө үйлчилэх болохоороо таг чиг алга болно. Татвараа ч хурааж, өөрсдөө ч гэсэн үйлчилгээгээ сайн үзүүлэх хэрэгтэй ш дээ.
Санал нэг байна, арай л явцуу сэтгээд байх шиг байгаа юм, өөрсдийхөө тэр хавийг л янзалсан болгоод л. Тэнд үйл ажиллагаа явуулдаг газруудад үүрэг өгдөг тэрийгээ биелүүлдэг болоосой.
ReplyDeleteУг нь тэр сайхан газарыг арчиж, тордож явбал ямар сайхан бэ? Зардал багатайгаар гадны хүний нүдийг хужирлаад гаргана.
DeleteГэтэл хүнийд байгаа юм шиг манайхан сэтгэл дутмаг хандах юмаа.
Одоо бол зам нь гоё болсон. Давкиад л орчихно
ReplyDeleteАшгүй дээ. Одоо хогоо цэвэрлээсэй.
DeleteӨнгөрсөн зун очсон, үнэхээр аймаар байсан шүү зам бол. Бас тэр Цонжин болдогийн тэнд голын эрэг дээр очсон битүү хог, буух майхан барих газар олдохгүй байсан.
ReplyDeleteХарин тиймээ, Цонжин болдогийн зам мам нэг л эвгүй болсон байна лээ.
DeleteХог мог бол аймаар аймаар. Бас нэг элс, хайрганы компани байсан уу? Бөөн тоос шороо л байсан. Хэд хэд очсон.