Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 27 December 2013

Их Сургуульд элсэн орсон нь...

Энэ тухай бичихээр зарим хүмүүс энэ ТБ ямар бүтэлгүй новш вэ гэж бодох байхаа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха аха ха ха ха ха.

Байрнаасаа хөдөлсөн чулуу нэлээд хэдэн жил өнхөрнөө гэж......өнхөрч өнхөрч арай өөр мэргэжилтэй болохоор шийдлээ. Хамгийн эхлээд сургууль хайлаа.

Канадын бүх сургуулиудын цахим ертөнцөөр аялаад өөрийн хүсээд байгаа сургалтыг өгч чадах ганцхан сургууль байгааг оллоо.

За тэгээд энэ сургууль дээр 2 жилийн өмнөөс ажиллаж эхэллээ. Намар авах элсэлтэнд 1 сар гэхэд бичиг баримтаа явуулах байсан тул бичиг баримтаа явуулаад, TOEFL-ын шалгалт өгнө, оноо нь шууд очино гээд хэлчихлээ.

Франц хэлтэй орчинд амьдарч байж Англи хэлийг давна гэж бодоол инээж байгаал шалгалтанд орсон байдаггүй. Нисчихдийн байна.

Шалгалтын газраас маш дэлгэрэнгүй захиа ирлээ. За ТБ минь ээ чи ер нь Англи хэл мэддэг юм уу мэддэггүй юм уу л гэсэн байна шүү.

Нэлээд хэдэн доллараар шатлаа. Хөдөө амьдардагыг хэлэх үү. Монриал орж шалгалт өгөх энэ тэр гээд зардал их гарсаан. Хэлний шалгалтан дээр унасан ч нөгөө сургууль, мэргэжилий анги 2 маань зүүдэнд үзэгдээд, мөрөөдлийн үзүүрт цацраад байдаг.

Англи хэл дээрээ шаргуу ажиллахаар шийдлээ. English Grammar in Use Elementary-Advanced хүртэл English Vocabulary, Grammar, Pronunciation, Idioms, Phrasal Verbs, Collocation in Use гээд нийт 32 номыг цахим ертөнцөөс олж аваад, хэвлэж байгаад 2 сарын дотор үзээд дуусгачихлаа.

Өглөө 6 цагт ёстой жинхэнэ мөрөөдөлдөө хөтлөгөдж сэрнэ гэдэг л болдог байлаа. Торонто хотод очиж сурна, өөрийн хүссэн мэргэжилтэй болно гээд л өдөржин л Англи хэлээ үздэг байлаа.

32 номоо дуусгаад TOEFL-ийн 3 ном худалдаж авлаа. Нэг нь энэ, нөгөө нь энэ, бас нөгөөх нь энэ. Гурван номоо уншигчидын сэтгэгдэлийг уншиж байгаад авчихлаа.

3 номон дээрээ бас нэг сар ажиллаал, баахан ганцаараа яриал тэгээд дахиад TOEFL өглөө дөө. Өө өндөр оноо авлаа, тэнцлээ. Дахиад сургуульдаа материалаа явууллаа.

Монголд сурсан Их Сургуулиас баахан л бичиг баримт нэхдэгийн байна. Сургууль уруугаа холбогдлоо. Ямар ч байсан бүрдүүлээд явууллаа л гэлээ.

Тэр чинь одоо 2 сар шүү дээ. 3 сард Монгол явах ажилтай байдаг. За одоо илүү дутуу бүх юмыг бүрдүүлсэн орох байх гэж бодоод, бүх юмаа жин тан бэлдээд Монгол явчихлаа.

4 сард захиа ирлээ. 6 сард элсэлтийн хариу гарна гэлээ. 6 сар дууслаа. Би хүлээсээр. Баян-Өлгий явлаа. Сар шахуу яваад иртэл Уучлаарай таны бичиг барим дутуу учир элсэлтээс хаслаа гэдэгийн байна.

Би ч одоо тэр дороо муужирч унана биз дээ. Ямар ч бичиг баримт дутуу биш байхад юу байдаг билээ гэж мөн их бодлоо. Өөрийгөө ч загналаа. Өдий хугацаа өнгөрүүлчихээд ийм хариу сонсох амаргүй байлаа.

Бодож бодож тэнхимийнхээ эрхлэгч үрүү цахим захидал явууллаа. Би ингээд бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байтал намайг хасчихлаа. Би үүнд арай өөр хариулт авмаар байна яах вэ гэтэл миний захидалыг элсэлт хариуцсан хүн үрүү явуулчихлаа. Чи өөрөө бас дахиад тэр хүн рүү захидал явуул гэлээ.

Тэр хүн рүү нь захидал явууллаа. 3 хоногийн дараа хариу ирлээ. Таны бичиг баримтыг дахин үзэж байна. Эргээд хариу хэлнэ гэлээ. Би хүлээсээр...цаг явсаар...

Дахиад хэд хоногийн дараа таны бичиг баримт бүрэн байна. Манай ажилынхан таны сүүлд ирсэн бичиг баримтыг шинэчлээгүй байна гэдэг байгаа.

Би хэрэв хүүе хаая яав ийв гээгүй бол ингээд өнгөрөх байлаа шүү дээ. Одоо элсэлтийн ангид маш цөөхөн орон тоо үлдсэн. Таны бичиг баримтыг дахиж шалгаад, эцсийн хариу өгнө гэлээ.

Тэр хооронд би сургуульд орно гэсэн итгэлтэйгээр ажил төрлөө зохьцуулж байлаа.

Хэд хоногийн дараа та элсэлтийн шалгаруулалтыг давлаа. Таныг сургуульдаа элсэн авлаа гэдэг захидал ирлээ. Тэр чинь Монголд шөнө болж байсан, 8 сарын 10 шүү дээ.

Тэгээд л баярлаж хөөрөөд, билет хайгаад, олсон билет нь баахан газраар дайрах байгаад Японд саатаад, буцаж Инчон орж 2 хоноод барцадыг давж туулсаар Торонто хотод буусан даа.

Анх хичээлдээ орчихоод хичээл хэцүү байхад энэ бүхэн бодогдож, анхнаасаа л бүтэлгүй байж гэж их бодогдож байж билээ.

Одоо өөр болсоон. Энэ сургуулийг уйлж дуулж байгаад төгсөнөө. Мөрөөдөлдөө хүрнээ.

25 comments:

  1. амжилт хүсье

    ReplyDelete
  2. Bas sharguu uzjee. Bi onoogoo ahiulaad apply hiih yumsan geed l bodood l bna bodood l bn zalhuu hunee bi gej bodchood l zalhuuraad bn

    ReplyDelete
    Replies
    1. Нэг л өдөр залхуугаа хаяаад гараад ирээрэй.

      Delete
  3. Хөөх чи ёстой дайчин үзсэн байна шд кк. 32-ын 32 номыг 2 сарын дотор үзэж дуусгана гэдэг чинь. Үнэндээ шууд чиний замаар англи хэлээ сайжруулж тоэфл өгмөөр санагдчихлаа. Би бас нэг л их оноогоо сайжруулах талаар бодсон хүн яваал байгаа. Надаа тэр 32 номоо файлаар нь явуулаач тэх үү? Эсвэл блог дээрээ тавьж мавиад над шиг хаанаас олохоо мэдэхгүй чиний бичлэгийг уншаад урам зориг орсон хүмүүст хэрэгтэй кк. Би наад grammar in use-ыг харин дажгүйн байна гээд нэгийг олоод татаж авав тэгсэн бусад нь олдохгүйн өөр өөр зохиогчтоймуу хаашааийн бүү мэд.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Нэг зүтгэвэл тэгээд бүтнээ бүтнэ.

      Delete
  4. Sharguu ymaa, bi bas englishee yaaj saijruulnaa. Dissertatsaa englisheer bichnee, yaanaa. Ter 32 nom n file-r bvl uguuch nzaa. Durem gej 00 zaachihsan hun bnaa. gkkk.
    Er n ahuutsulduj bgaa ajilaa hichneen medeejiin ym bsn ch lavlaj, shalgaj baih, hariu n garsan ch dahin dahin lavlah n zuv ym bna lee.Neg orhcihson bhd doroo tugsnuu!!! amjilt! mergejil ih Mongold ch heregtei chuhal mergejil bna lee, amjilt!

    ReplyDelete
    Replies
    1. Номнууд цахим хэлбэрээрээ их ховор байнаа. Байгаа хэдээ чадах чинээгээрээ дамжуульяаа. Баярлалаа.

      Delete
  5. Хэрвээ ямар нэг ажил чинь эхлэхдээ их бүтэлгүйтээд байвал тэр ажил чинь маш амжилттай дуусахын шинж юм шүү дээ. Яг тэгдэгийн шүү. Бүр нэг хүссэн юмыг бол ёстой нойр хоолгүй сууж байгаад дуусгана шдээ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин одоо л тэгж бодож байна. Нэг хэсэг ч бүтэхгүй байж гээд л бодоод явлаа ш дээ.

      Delete
  6. мундаг сахйн эгч шүү ... баяр хүргэяаа

    ReplyDelete
  7. hi yamar goy yum be bi gej neg hun suulin uyed gadagshaa yawahaas uur yum bodohoo bailaa gehdee canada germany 2s songoltoo hiij chadahgui bn gehdee yr n bol helee sursan bhad ene 2n ali n ch hamaaguin bn gj bodood yruusuu l helee uzey gej bodood bgn bi helnii kust yawii gj bodood bgashde ali n deer we zuwluguu uguuch

    ReplyDelete
    Replies
    1. Хүн өөрөө л сурч чадвал заавал яг тийм аргаар сурвал болно гэсэн юм байхгүй л дээ. Биеэ даагаад сурч чаддаг бол мөнгөөрөө аятайхан ном сурах бичиг аваад л үзсэн нь дээр. Курст яваад сайн сурна гэж бодвол курстээ явж болно. Гэхдээ сургалтын чанар энэ тэр бас хамаарна байхаа.

      Гадагшаа явахаас өөр юм бодохгүй байна гэдэг чинь хэл сурах зайлшгүй гарц дээр очсон л гэсэн үг дээ. Одоо жаахан хичээ, мөрөөдлөө жигүүрлүүл. Цагаа зөв зохицуул.

      Хэлээ сурчихаад яг сурья гэсэн сургуулиа олвол аль ч орон дажгүй дээ. Амжилт хүсий.

      Delete
  8. Нэтээр хэсэж яваад блогийг чинь санамсаргүй олсон юмаа. Хэд хэдэн нийтлэлийг чинь уншиж үзлээ. Илэн далангүй, сэтгэлээсээ бичиж байгаа чинь ёстой их таалагдлаа. Илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье ТБ :)

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Манайхаар орж гарч байгаарай. Өөрийн тань амьдралд мөн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

      Delete
    2. Баярлалаа. Орж гарч байлгүй яахав. Бүр follow хийчихсийшдээ.

      Delete
  9. Мундаг юм аа, та үнэхээр шаргуу юм. Амжилт... Эхэлнэ гэдэг уул ажлын тал нь гэдэг. Талаа өнгөрөөд явж байгаа юм чинь удахгүй амжилттай дуусгана аа!
    Тань шиг зүтгэх санаатай л явна. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Энэ хүртэл явахад бас их цаг хугацаа ордог юм байна. Зүтгэж л байна. Зүтгэж л байна. Бараг талдаа орчихлоо.

      Өөрт тань бас амжилт хүсий!

      Delete
  10. bi toefl uguud 42 onoo avtsooon odoo yag tani shig l ehelj bgan bn. ghdee unendee 1 shirheg nomnooos hunii urmand essay ntr bicheegui zugeer l za za bolnoo geel neg tiim mongol zan gargaad l ortson. avah hariu n ch todorhoi bsan. Geriinheneeseee mash ih ichij snaa zowson ch odoo bodohod neg turshlaga bolson yum bn gj bodoh bolloo. bi canadad helnii kursed surahg gj bgan. tgd uneheeer saijirch chadah bh geel uurtuu itgeed bn. ghdee ene buhend hugatsaa zartsuulagddag gdgiiig ergen toirond bgaa humuus oilgohgui bn. buh yum l gerliin hurdaar saadgui bolj bh estoi gesn tednii bodol nadaa uneheer daramt bolj bn daa.

    ReplyDelete
    Replies
    1. Өөрөө л хичээж зүтгэвэл хаана ч байсан сайжрах л байх. Хүнээсээ л болох байх даа. Өчнөөн сайхан орчинд сурахгүй хүн байгаа л байгаа. Орчин нь бүрдээгүй ч сайн сурч байгаа хүн байгаа л байх.

      Амжилт хүсий!

      Delete