Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 24 December 2013

Олон хүн үзээсэй

Зарим нэг хүмүүс энэ Монгол бичигийг хуучин Монгол бичиг  гээд байх юм. Энэ маш буруу.

Хуучин Монгол бичиг гэдэг юм хэзээ ч бидэнд байгаагүй. Зөвхөн Монгол бичиг бидэнд байгаа. Яахав хүмүүс тэгж ярьж хэвшсэн байж болно. Гэхдээ одоо зөв ярьж сурах хэрэгтэй. 


Хуучин Монгол бичиг гэж ярьвал хэн нэгэн шинэ Монгол бичиг гэдэг нь юу юм бол гэж андуурам буруу ойлголт л доо. 

Монгол бичиг шүү. Монгол бичиг. Монгол бичиг. Монгол бичиг. Монгол бичиг. Монгол бичиг.

 Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн Хөгжимийн зохиолч Н.Жанцанноров гуайн орсон дугаар нь маш их таалагдлаа. 

Миний нөгөө хэлээд байдаг хүний сайхан юмыг дагаж дуурайх, хүний юмыг гоё, сайхан гэж дуурайх биш өөрийнхөө юмыг хүний сайхны хэмжээнд авчирч дуурайх гэдэг юмыг их хэлжээ. 

Энэ нэвтрүүлгийг олон хүн үзээсэй. Ялангуяа залуучууд их үзээсэй. 


Энэ тухай энэ одоогийн залуучуудад юу гэж сургамаар юм бүү мэд. Тэд нэг бол нэг их азгүй хүмүүс юм шиг. Нэг болохоор бэлэн юман дээр бууж ирсэн их азтай хүмүүс юм шиг. 

Аль эсвэл нийгэм ийм өөр өөр байх ёстой ч юм уу бүү мэд. Бидний үе, бидний аав ээжийн үе, эмээ өвөөгийн үе бүгдээрээ адилхан байвал утгагүй байдаг ч юмуу хэн мэдлээ. 

Ямар ч байсан энэ нэвтрүүлгийг дахин дахин үзмээр бас маш олон хүнд үзүүлмээр л санагдаж байна. 

Их Аварга Д.Дагвадорж гуайн орсон дугаар бас байна. Сайхан сайхан юм их ярьжээ. Гадаадад байгаа Монголчууд Монголоо маш их санадаг. Гэтэл Монголдоо ирээд 7 хоноод санахаа больчдог гэв үү эсвэл тэр мэдрэмж нь алга болчихдог гэв үү? Нэг тийм бүүдгэр юм хэллээ. 


Үүний хариулт нь юу байваа?

2 comments:

  1. Dagvadorj bol matriin nulims sanagdsaan. harin Tuvshinbayar, Byambasuren guai 2 bol oor bsan shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ харин ч жинхэнээсээ уйлсан ш дээ. Тийм хүнийг уйлуулаад...

      Delete