Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 20 December 2013

Буддын шашин

Дундговийн Онгийн хийдээс Хархорум уруу өдөржин давхиад орой нь ирлээ. 

Орой музей хаагаагүй байсан тул Хархорумын музей үзлээ. Үнэхээр гоё музей байна лээ. Японы JICA-ийн сайн дурын ажилтан Япон хүн хүртэл ажилладаг юм байна лээ. 


Бас болоогүй утасгүй интернэттэй. Би бүр 00-д нь орж цахим шуудангаа шалгаад байгаан биш үү. Тайлбарлагч нь хүртэл мундаг юм билээ. 

Маргааш өглөө нь цайгаа уучихаад Эрдэнэзуу хийд орлоо. Тайлбарлагч авья гэсэн нэг хүүхэн гараад ирж байна. За тэгээд нөгөө том тогооноос нь авхуулаад ярьж эхэллээ. Би ч орчуулж эхэллээ. 

Дугана уруу нь орлоо. Нөгөө хэдэн зээгт наамал, торгон дээрх зураг энэ тэрийг үзэж баахан бишрээд хойд хоёр сүмд нь орлоо доо. 

Барилгынх нь зураг, хээ хуар нь бас гоё шүү тиймээ. 

Тэгсэн тэр хойд 2 сүмийн барын талын сүмд ороод очингуут нэг бурхан байнаа. Луус унасан хүүхэн байсан бил үү. Гол нь тэр луус дээрээ хүн ч бил үү хүүхэд ч бил үү ... арьсыг нь тохчихсон байдаг нээх эвгүй дүр зураг. 

Тэрийг нөгөө тайлбарлагч хүүхэн ингэж тайлбарлав. Бурхан дайснаа дар гээд хэдэн элч илгээжээ. Гэтэл нэг дайсан маш хүчтэй, дарагдахгүй болонгуут элчүүддээ тэр дайсныг ямар ч аргаар хамаагүй дараад ир гэж шаарддаг. Гэтэл тэр дайсан нь эр хүйстэн байж таараад дарах гэж байгаа нь эм хүйстэн болж хувираад тэр дайсантайгаа нөхцөөд, суугаад, хүүхэдтэй болоод дараа нь тэр 2-ыгоо .... тэгээд дайснаа дардаг гээл ярьчив. 

Би  ч одоо үгүй ээ тийм биш гэж зөрж чадсангүй. Манай жуулчид жуумалзаал явчив. Буддын шашин чинь тэгээхэр юу болоод хувирчив энэ тэр ухааны л юм ярив. Тайлбарлагч хүүхнээс баахан асуулт асуув. Мань хүүхэн тайлбарлаж байснаа гэнэт өөрөө толгой нь эргээд бид бүр ном хаялцаж чадсангүй гараад ирэвээ. 

Нөгөөхөө бодсоор учирыг олж, хужирыг тунгаамаар санагдаад байдаг. Өдөр нь хоолоо идчихээд үдээс хойш нь Архангай аймаг Цэнхэр сумын халуун рашаан уруу мордлоо доо. 

Оройн хоолоо идчихээд манай жуулчид алхана гэцгээв. Би дагаад явдаг юм бил үү гэснээ хос хүмүүст зай тавьж өгье гээд алсаал харуулдаж суухаар болов. Учир нь тэр баазад Монгол жуулчин ихтэй, ууж идсэн хүмүүс их байв. 

Сүүдрэвч доор, эмч 2-лаа сууж байтал Франц жуулчидын орчуулагч залуу хүрээд ирэвээ. Ойр зуур, аялалынхаа тухай ярьж суугаал би нөгөөхөө асуулаа даа. Орчуулагч залуу дуу алдаал надад яг өглөө тэгж тайлбарласан, би хэрэлдээд гарч ирсэн л гэлээ. 

Тэр залуу 10 жил хөтөч хийж байгаа гэнэ. 10 жил Хархорум, Эрдэнэзуу дээр ирж байгаа. 10 жил надад яг ингэж тайлбарлаж өгсөн гэлээ. 

За тэгээд Буддын шашин гээд ном хаялцлаа даа. Тэр залуу бол шууд бүр оргүй хоосон зүйл гээд үгүйсгээд бүр Буддын шашинг гаргаж хаях хэрэгтэй гээд бүр баллаад орхив. 

Гэтэл тэр өөрөө...................................................................... (маргааш үргэлжлүүлнээ)

Тэр луус унасан хүүхний тухай мэддэг хүн байвал сайхан тайлбарлаад өгөөрэй. 

12 comments:

  1. Buddiin shashinguigeer umnu n Mongol undesten Azi Evropiig ezegnej chadsan chadvartai humuus. Harin iim ayultai chadvartai humuusiig Manjuud 1690-eed ond ezleed yunii turuund haranhui noomoi buddismd jivuulj uuriiguu ch sain archilj chaddaggui boltol n doroituulsan sanagddag.

    ReplyDelete
    Replies
    1. Аргагүйн эрхэнд шинэ үеийнхэн буюу бидний үр хүүхдийн үе ирэхэд алга болсон байх юм шиг санагдаад байгаа.

      Delete
  2. анх удаа сонсож байна, сонирхолтой байна

    ReplyDelete
    Replies
    1. Хархорум уруу дахиж явахдаа нэлээд сайн уншиж явнаа. Гол нь өөр бусад номон дээр тэр тухай дурдаагүй байна лээ.

      Delete
  3. буддын иймэрхүү үлгэр домгууд байдаг.Энэ домог Дайсан буюу муу бүхнийг буддын шашин ялан дийлж бадарна гэсэн утгатай байх. Буддын шашин сургааль номоо энгийн ардад ухаарахуулах үүднээс үлгэр домгоор их илэрхийлдэг. Луус унасан эмэгтэй бол дайснаа дарах билиг тэмдэг юм уу даа.Домгийг яг одоочлон ойлгож болохгүй байх.

    ReplyDelete
    Replies
    1. Домог нь лав ойлгомжтой байсан. Гэхдээ тэр доторх үлгэр нь сургаад байдаг сургаалиасаа эсрэг болоод явчихсан. Тэр нэг л барьцалдахгүй байгаа юм.

      Delete
  4. Lham burhni tuhai domog bn.buddhismin tsaad mun chanartai holboh gehesr ilutei domog tudi l zuil gj oilgoh ni dr bh.yamar ch bsan chutgurin baga ni adtai gh yaria enr domgos uudeltei bh

    ReplyDelete
    Replies
    1. Нэг л сайн ойлгоогүй. Дараа нь сайн ном энэ тэр олж харах гээд ч амжаагүй. Гэхдээ домог өөр тусдаа зүйл бол тэгж тайлбарлаж хэлмээр юм. Шууд шашинтайгаа холбоод байсан л даа.

      Delete
  5. Lham burhni tuhai domog bn.buddhismin tsaad mun chanartai holboh gehesr ilutei domog tudi l zuil gj oilgoh ni dr bh.yamar ch bsan chutgurin baga ni adtai gh yaria enr domgos uudeltei bh

    ReplyDelete
    Replies
    1. Аан зөв зөв. Би бас тэр талаас нь судлаагүй юм байна шүү. Шууд л нөгөө сүмд байсан болохоор л шашинтайгаа л холбоод байлаа.

      Баярлалаа.

      Delete
  6. http://www.touristinfocenter.mn/Religion_more.aspx?CateID=45&ItemID=12

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Заваараа орж үзнээ.

      Delete