Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 20 June 2012

TOMSC


Энэ юу вэ гэхээр, Test of Mongolian as a Second Language.

TOEFL гэдэг этгээдийн сурагийг сонссоноос хойш би энэ TOMSC-ийн тухай бодох болсон юм.

Хэзээ нэгэн цагт энэ TOMSC-ийг авдаг болно байхаа. Байхаа ч юмгүй болгоно.

Тэгэхээр нүдэнд юу харагдаад байна вэ гэхээр ингэх нь ээ.

Чансаа ѳндѳртэй сургуулиар МУИС тодрох аж. Юун нѳгѳѳ Харвард үеээ элээчихсэн байх нь ээ.

Тэгээд алсын Америкаас авхуулаад таван тивийн хүмүүс энэ шалгалтыг давах гэж мѳрѳѳдѳж амьдрах нь байна ш дээ. Зарим нь бүр мѳрѳѳдѳѳд ч амжихгүй гэж мэд.

АНУ-ийн ерѳнхийлѳгч Монголд ирж Монгол хэл хальт мулт сурсан нь түүний нэр хүндийг эх оронд нь ѳсгѳх бол энгийн жишээ.

Хаа газарын бизнес эрхлэгчид Монгол хэлгүйгээр урагшаа алханаа гонжийн жоо. Тэд зѳвхѳн Лувсан, Лхам, Равдан гэх мэт нэрийг хэлж сурах гэж 10 жил болно.

Монгол малчин айлд хонь хариулангаа Монгол хэл сурах гэсэн гадаад хүний тоо ѳдѳрѳѳс ѳдѳрт нэмэгдэж малчид гадаад малчинтай болно.

Шалгалтын утгыг жаахан тайлбарлавааас нэгдүгээр хэсэг бол шүлэг байх болно. Сэгс цагаан богд, Хүрэн морь найраглал, Тэхийн зогсоол гэх мэтээс хэдэн мѳрт оруулчихсан утгыг ойлгоод 15 минутанд цээжлээд ярь.

Энэ хэсгийг зѳвхѳн Оросууд давна гэж мэд. Бусад нь унана.

Хоёрдугаар хэсэг бол сонсгол. Зах дээр цаана нь Мянга явна, Цамба явна, Офицер явна гэсэн хүмүүс орилолдож байгаа шуумтай наана нь нэг нь Увсын нѳгѳѳ нь Хѳвсгѳлийн хоёр хүн зодог шуудагны талаар ярьна гэж мэд.

Энэ хэсэгийг Япончууд хичээвэл хагас оноог нь авч магадгүй. Бусад нь унана.

Гуравдугаар хэсэг бол зохион бичлэг. Жишээ нь Хүн хэлээрээ Мал хѳлѳѳрѳѳ гэсэн хэлцийг тайлбарлаж эргэцүүлэл бичнэ үү.

Энэ бол бүх хүмүүс унадаг хэсэг болно гэсэн үг.

Сүүлийн хэсэг бол дүрэм. Эр үгийн ы, эм үгийн ий, балархай эгшиг, эгшиг гээгдэх, зѳѳлрүүлэх ёс гэх мэтээс орох бѳгѳѳд шалгалтан дээр нэг үг зѳв бичсэн хүн үл олдох бѳгѳѳд холин бантангийн үүр гэж мэд.

За ингээд нэг жилд гарын арван хуруунд орсон хүн TOMSC шалгалтыг ѳргүүлэн байж давж МУИСд орно.

Шалгалтыг засдаг хүмүүс нь Монгол хэлний багш нар байх бѳгѳѳд тэд нарын эрэмбэ тѳрийн ѳндѳрлѳгүүдийн дараа 76ийн ѳмнѳ гишгэнэ.


Энэ цаг үеийг энэ насандаа үздэггүй юмаа гэхэд Ума хум болхынхоо урд ѳдѳр үзчээд маргааш нь Ума хум болсон ч гомдох юм алга.

Дутуу юм байвал нэмээд санаа оноогоо хандивлаарай.


10 comments:

  1. Mongoliin irgenshil husegchdees iim shalgalt avdag bolood, delhiigeer neg tarsan mongol humuusee mongoldoo tsugluulah umsan

    ReplyDelete
    Replies
    1. Эх орон хѳхѳѳрѳѳ далалвал гүйгээд л ирэх байх даа хэ хэ хэ.

      Энэ шалгалтандаа Хужаа нарыг бол хэзээ ч тэнцүүлэхгүй ээ.

      Delete
  2. Ийм болчуул миний инээд хүрээд сууж чадахгүй юм шиг байнаа, шалгалтыг нь арай зөөлрүүлье :-)

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха гого л байгаа биз дээ. Аль зэрэг Монгол хэл сурж байгаагаас нь шалтгаалаад бас орон орны иргэдийн шалгалтыг ѳѳрчилж болно. Тэдний орны нэг иргэн Монголд буруутай үйл ажиллагаа явуулсан, хумсын чинээ ч хамаагүй хохирол л үзүүлсэн байвал шалгалтыг чангалнаа.

      Delete
  3. Ха ха ха
    Ёооо мундаг бодож олсон байшүү. 7 буудал явлаа, 7 явлаа долоо, долоо, долоо......... ДОЛОООО долоо ДОлоо Долоо Долоо Долоо

    ReplyDelete
    Replies
    1. Эд нарын шалгалтны ард гал тэрэгний дуу, цагдаагийн машины орилоо гээд балиар балиар шуум байдаг ш дээ хэ хэ хэ.

      Delete
  4. ямар гоё бээгий вэ. Тэгвэл би АНУ дахь ЭСЯ д ажиллана аа тэгээд тэндээс виза хүсэгчдийг шалгаад л зэвүүцэлтэй жуумалзаж инээж байгаад хар дараад л хахаха гоё доо

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээрэй за юу хѳ. Ер нь виза дардаг тамгагүй, хар тамгатай л байвал яасын тэнд ва ха ха ха ха ха.

      Delete
  5. Удахгүй ийм болох ч юм бил үү.ОХУ-д дээд сургуулийн элсэлтэд бүх салбарт эх хэлний шалгалт авдаг гэсэн.Манайх эхлээд дотооддоо эх хэлээ цэгцэлмээр байгаа юм. Бид хэлээ хүндлэхгүй бол хүн хүндлэхгүй. Манайд үндэсний үзэл сэргээд эхний алхам хийгдэж л байна.Боловсролын гэрчилгээ монгол бичгээр бичигдэж байгаа нь бас овоо шүү.Хэлний төрийн зөвлөл байдаг л гэдэг.Мэдээллийн хэрэгсэл,сонин хэвлэл монгол хэлийг эвдээд л байдаг,хяналт хууль гэж байхгүй.Монгол хэл сэтгэлгээ өргөн баялаг хэл гэдгийг би улам бүр ойлгоод байгаа.Гадаадынхан монгол хэлийг яг тэр сэтгэлгээнд нь хүрч сурч чадахгүй бараг.

    ReplyDelete
    Replies
    1. Цаадуул чинь уг нь зүгээр суухгүй л байгаа байх. Даанч нѳгѳѳ хэд нь хэдэн толгойноос яаж мѳнгѳ олох вэ гээд дэмжихгүй байж болох ч талтай.

      76ийн нэг эсвэл ерѳнхийлѳгч л санаачлахгүй бол бусад хүмүүсийн санаачилсан юмыг тэд нар ер нь баталдаг болов уу. Үгүй л гэж бодды ш дээ.

      Боловсролын яам энэ тэр бол мэдэл энэ тэр байдаггүй байхооо. Нэг л сайхан нэр албан тушаал хоёр.

      Миний бодлоор хэл эвддэг чинь хэт их гадаад хэл сураад эсвэл орж ирээд тэгж байгаа юм болов уу гэж ойлгодог. Ядаж л бүх албан газрынхаа хаягийг Монгол Бичигээр биш юмаа гэхэд Криллээр болгочихвол энэ бол асар их дэвшилт болно.

      Delete