Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 27 June 2012

Хамгийн зѳв сонголт байжээ


10 настайгаасаа эхлээд 5 жил сургуулийн дотуур байранд амьдарсан минь алтан үе байжээ.

Тэр үедээ би байрны тухай ярихдаа дандаа ѳлсдѳг гээд л ярьдаг байж билээ. Ѳлсѳхѳѳрѳѳ ахдаа очиж хэлнэ. Ах хоолны гуанзны түлээ хагалж, мод хѳрѳѳдѳж боорцог олж ирнэ.

Би түүнийг нь амтархан иднэ. Тийм л эрхийн мангар  байв ш дээ. Гэхдээ одоо их гоё юм ярьнаа.

Тэр үед байрны хүүхдүүд ѳглѳѳ 06 цагт босно. Монголын радио дуугарахтай л зэрэгцээд босно шүү дээ. Гэрэл энэ тэр асна гэсэн тансаг юм байхгүй ээ. Бүх хувцасаа баримжаагаар ѳмсѳнѳ.

Хувцасаа буруу зѳрүү ѳмсѳв үү үгүй юу гимнастикандаа гээд л цуурайтна. Гараад л гүйчихнэ шүү дээ.

800 метрийн тойрогтой талбайг 5 тойрно. Босохгүй удсан бол түүнээс их тойруулна. За тэгээд л гадаа талбай дээр жагсаад дасгал хийнэ дээ. Нэг нэг нэг хоёр гурав алхаад гээд л сүртэй ш дээ.

07 цаг боллоо цайндаа орох болно. Тэр үед нэг ѳдѳр нь нэг ширхэг гамбир нэг ѳдѳр үзэмтэй тѳмсѳн нухаш ѳгдѳг байлаа.

Тѳмсѳн нухаш ѳгдѳг ѳдѳр ходоодны ирээдүй бүрхэг шүү дээ. Тэгээд үдэд 13 цаг хүртэл хэлэн дээрээ юм тавьнаа гонж.

Тэр үед чинь зарим айл ганцхан гамбираар ѳдѳрийг давж, орой нь шѳлѳѳр цаддаг үе байлаа шүү дээ.

За тэгээд нэг гамбираа эсвэл тѳмсѳн нухашаа идчээл орж ирж үс гэзэгээ самнана. Тасагийнхаа эгчээр самнуулна.

Жаахан гэгээ орно. Хичээлээ харна. 08 цаг хичээлдээ очино доо. Ойрхон ш дээ 5 алхаад л сургууль.

Хичээлдээ суугаал, тараал хувцасаа сольтол хоолны цаг. Бас дэг журамтай . Бүх тасгийн хүүхдүүд гарч ирээд, жагсаж байж цуваагаар алхаж очиж хоолоо иднэ. Үхрийн баас шиг уварч цуварч явна гэсэн түүх үгүй шүү дээ.

Нэгдүгээр хоол ногоотой шѳл, хоёрдугаар хоол хуурай хоол. За нэг гэдэс гарж авна даа. Подхийгээд л явчихна.

Хоолоо идэж ирээд л тасагаа цэвэрлэнэ дээ. Муу модон шалыг чинь угаагаал, лаагаар зураал араас нь дѳрвѳн хѳллѳѳл, зүлгээл шал бол толь л гэсэн үг.

Дараа нь хичээлээ хийнэ. Ойлгохгүй юм байвал ангийнхаа хүүхэдээс эсвэл дээд ангийнхаа ах, эгч нараас асуучихна.

Дахиад цаг гарвал гадаа гарч ширээний теннис, шатар, даам, лаптуу за тэгээд бүх л тѳрлийн тоглоом тоглоно.

Орой 18 00 цаг хоолондоо. Жагсаж очоод л бас нэг гэдэс гарч аваад л маргааш ѳглѳѳ 07 цаг хүртэл ходоод минь амар тайвандаа жарганаа.

Оройн хоолны дараа хийгээгүй хичээл байвал хийгээд, тэгээд тоглоом наадам, нэгнийдээ очоол үлгэр домог, амралтаараа яаж идсэн уусанаа яриад л суучихна.

Тэр хооронд чинь тог 20 цагаас 22 цаг хүртэл асна. Моторын дуу зогсохоор л сумын тѳвд хэн хаана алхаж явааг мэдмээр сайхан нам гүм болдогсон.

22 цаг тоондоо гээд л хашгирна. Бүх тасагийн хүүхдүүд биетээр бүртгүүлэх ёстой. Номхон командтай тасаг тасагаараа, намаасаа ѳндѳр рүүгээ командтай зогсоно.

Бүх хүүхдүүдийг нэрсээр нь дуудаж бүртгэнэ. Байхгүй юу хаачсан. Ээж нь ирээд ѳвѳрт нь унтах гээд явчихсан гэх мэт шалтаг хэлнэ. Гэхдээ байрын багшид мэдэгдэлгүй явсан бол байрнаас хѳѳгдѳх шахуу л юм болно.

Тоогоо авч дууслаа. Дуугааа команд. Монгол улсын тѳрийн дуулалыг номхон зогсож байгаад бүрэн эхээр нь дуулна даа.

Анги ахих тусам эрэгтэй хүүхдүүд хѳдѳѳ гарсаар оройн тоон дээр эрэгтэй хүний хоолой гарахгүй би гэдэг хүн тёнор хоолойгоор дуулж хѳг оруулдаг байлааа ва ха ха ха ха.

Хэн дуулж байна хэн дуулахгүй байна гээд маш сайн шалгана. Тѳрийн дуу дуулахгүй байгаа хүүхдүүд торгуулна. Хоолноосоо хасуулна. Гэхдээ тийм хэрэг бараг гарахгүй.

Амралтын ѳдѳр болно. Тэр үед чинь зургаа дахь ѳдѳр хагас хичээллэдэг байлаа ш дээ. Үдээс хойш бѳѳн угаалга болно доо. Сэрүүн булгийн усыг ѳѳрсдѳѳ дамжилж зѳѳж авчирч байгаад л  булгийн хүйтэн усаар барааны савангаар угааж ѳгнѳ дѳѳ.

Би цамц, ѳмдѳѳ ахаараа угаалгана. Ѳѳрѳѳ тэгээд 10 настай байхдаа дотуур хувцас, парчик, манжатик энэ тэрээ угаана шүү дээ. Хирэнд нь хутгаал тавьдаг байсан байх даа хѳѳрхий.

Тэр үеийн нэг зураг байдаг юм. Хар формон дээрээ цагаан товч хадчихсан, захны цагаан монжаатик дээрээ хар товч хадчихсан. Онгойж байхаас умайж байг гэж.

Одоо ингээд бодохоор дотуур байрны амьдрал их нарийн, дэг жаяг, чанартай, зѳв байжээ. Ямар ч байсан ѳглѳѳ эрт хоолло, ѳдѳр цадталаа ид, орой бага ид, их ногоо бага мах гэдэгийг дагадаг байж.

Ѳдѳр болгон гүйж 30 минут дасгал хийнэ гэдэг ямар зѳв зохион байгуулалт вэ.

Хүйтэн усаар хувцасаа угаадаг байсандаа хир нь сайн гараагүй хувцастай явдаг байсан байж магадгүй гэхдээ хүйтэн усны буянгаар сүмбэн цагаан хуруутай явааг үгүйсгэхгүй ээ.

Амралтын ѳдѳрѳѳр нѳгѳѳ тасгийн хүүхдүүдтэй шагай хамах, мянгацах, шагай няслах, морь уралдуулах ... гэх мэт жинхэнэ Монгол тоглоом найдгайг тэнд амжилттай сурчээ.

Байрны хүүхдүүдийн дунд урлагийн үзлэг, спортийн уралдаан тэмцээн гээд л багаар ажиллах чадвар, багачууд дүү нартаа үлгэд дууриал болох гээд хэмжээлшгүй их зүйл сурч.

Байрны хэдэн нѳхѳд минь хаана явдаг бол доо. Нэг сайхан уулзаж хүүхэд насанд хүргэж ѳгдѳг галт тэргэндээ суухсан даа.

Байрны хүүхдүүд уралдаач
Бас дээр нь  барилдаач


6 comments:

  1. Хөөрхөн дурсамж вэ. Тэр хүйтэн усаар юм угаахаар сүмбэн цагаан хуруутай болдог гэж худлаа байх, барааны савандаа байдаг байх да. Хүйтэн усаар юм угаахдаа вок хийж угаасаар байгаад миний гар бүр аймаар үрчгэр болсон штэ.
    Дотуур байрны амьдрал нэг иймэрхүү байдаг юм бий вий, мэдэж авлаа хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ яанаа тийм үү. Би ёстой вокоор угааж чаддаггүй байсан юм. Барааны савангуудынхаа үлдэгдэлийг шилэн тирконд боож байгаад угааж ѳгдѳг байлаа.

      Ай даа дотуур байранд ч аз жаргал амсаж байлаа. Сайхан шүү дээ. Олуулаа бужигнаал.

      Delete
  2. Ямар сайхан юм бэ? Хүн багадаа амьдралын хатуу ширүүнийг үзлээ гээд ерөөсөө мууддаггүй юм билээ. Харин ч хатуужилтай болно, бэрхшээл тохиолдоход өө үүнээс илүүг үзэж л явлаа гээд инээгээд давах сэтгэлийн тэнхээтэй болно.
    Нээрэн австралид гэлүү хаана гэлээ манай хөдөөний дотуур байртай сургуулиудтай ер нь л төстэй нэг алдартай сургууль байдаг гэнээ. 12-14 насны хүүхдүүдийг ганц жил л авдаг, төлбөр нь жилийн 50,000 доллар, дандаа баян айлын хүүхдүүд явдаг. Яадаг сургууль вэ гэхээр ямар ч тв, гар утас, интернэт, компьютер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл байхгүй. Усаа булгаас зөөнө, модоо ой руу очиж хөрөөдөж авчирч хагалж бэлдэнэ, хоол ундаа өөрсдөө хийнэ, хувцсаа ч өөрсдөө угаана, дотуур байранд амьдарна, хичээлээ л хийнэ, биеийн тамираар хичээллэнэ. Баян айлууд хүүхдээ амьдрал үзүүлэх гэж ийш нь өндөр төлбөр төлж явуулдаг юм гэсэн. Тэгсэн яг тиймэрхүү стандартын сургууль манай сум болгонд байж байдаг.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ тэд нарын хүүхдүүдийг чинь энэ сумдын хѳдѳѳний хүүхдүүдтэй байлгамаар юм байна даа.

      Тэгээд тэгээд тэр баячуудын хүүхдүүд нь юм сурдаг болов уу даа. Юманд хандах хандлага гэдэг бас л хатуу эд шүү дээ тээн.

      Delete
  3. Өө нээрээ, хөтөлгөө морины тухай нэг постыг чинь уншаад сээгий үлдээе гэж бодож байгаад амжаагүй. Хөтөлгөө морьтой хол газар явахад сайн л байх. Харин боловсролын хувьд бол би мастерт сурч зэргээ ахиул гэж л хэлнэ. Мастерийн чиглэлээ харин сонирхоод байгаа 2 дахь сэдвээ сонгож болно шд. Тэнд энд мастер төгссөн гэж л ярина уу гэхээс хоёр бакалавртай гэж ярихгүй шүү дээ хө.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хѳ. Шийдсэн юмгүй ингээл дүнкүүрээл байж байна. Ѳѳдѳѳ харсан ангаахайны дэгдээхэй, Ѳѳхѳнд боосон бѳѳр шиг хэ хэ хэ

      Delete