Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 13 June 2012

Хоёр улиралтай болох уу

Хүйтэн байна, Монголд зун болохгүй байна гээл байхын.

Хүлэмжийн хий ихэссэнээс болж Монгол орон хавар, намар гэсэн 2 улиралтай болох ажээ.
Харин тэрхүү цаг одоо эхэлчихэв үү эсвэл дараа юу?

Хулжийн гол гээд дуунд уяраад, урсаад хайлаад дууссий ш дээ. Газарзүйн багш, найз хүүхэн рүүгээ утас цохьлоо.

Хулжийн голын тухай мэдээлэл авья. Тагнуулын албанаас ярьж байгаа аятай.

Тэгсэн ѳѳдѳѳс наана чинь дулаарч байна уу. Ѳѳ энд чинь гуч хүрээд миний тэвчээрийг барж байна. Шалдалвал шумууланд идүүлчих гээд най алга гээд үнэнээ хэллээ.

Энд харин зун болдоггүй ээ. Нѳгѳѳ хавар нь дуусахгүй байсаар намар болох гээд байна уу мэдэхгүй ээ. Хүйтрээд онцгүй байна л гээд байна.

Юу бэ намайг оюутан байхад чинь 05 сарын дунд хүрээл аая яааяаа шууд халуун зун эхэлдэг байсий ш дээ.

Яацын бэ. Байгаль ээж гомдчихсон уу. Гомдохоор бархав болсон байхаа даа.

Ядаж ухсан хэдэн нүхээ буцаагаад булчаад яваачээ Нинжа нар минь ээээээээээ.

Хятадаас салхин сэнс гээл нээг сүртэй юм оруулаал ирсэн. Тэр чинь үнэндээ үүл хѳѳдѳг эргэнэг шүү дээ.

Жунгаа нарт бүх үйл хѳдлѳлѳѳрѳѳ мад тавиулхымаа.

ѲѲ энэ Ѳмнѳговь чинь Жунгаад эзлэгдчихсэн ч юм шиг, сонгуулийн сурталчилгаан дээр зурайж байна лээ ш дээ.

Энэ ѳвѳл ер нь цас гээч юм оров уу та минь ээ. Нѳгѳѳ сайхан тас хѳлдѳѳдѳг хүйтэн агаар айлчилсан уу та минь эээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment