Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 2 June 2012

Энэ одоо үзвэр үү?

Түрүү 7 хоногт Монриалын гудамжаар дуу аялцан алхаж яваваа.

Тэгсэн хүмүүс нэг газар бѳѳгнѳрѳѳд шаагилдаад болдоггүй. За нѳгѳѳ дуулдаг, хуурддаг, илбэддэг хүмүүс байгаа биз гээд нээх тоохгүй ѳнгѳрѳх гэтэл хүмүүс юу харж баясаад байгаа нь мэдэгдэхгүй еэн.

Гайхаад эргэн тойронг харав юу ч алга, тэнгэр дээрээс юм унжиж уу гэсэн унжаагүй байна. Тэгсэн чинь энэ эмгэнийг харчих та нар.

Үзвэр үү юу вэ
Би эхлээд хѳшѳѳ байна гэсэн чинь толгой нь хѳдѳлдийн. Яаж аваад энэ дээр гараад суучихдаг эмгэн бэ нээрээ. Шүүр унасан эмгэн гэж сонссоноос байшингийн бѳѳрѳн дээрх сандал дээр суусан эмгэн гэж сонсоогүй ш дээ.

Ѳмнѳѳ нэг малгай барьчихнаа бас. Тэрэндээ мѳнгѳ авах санаа байгаа бололтой. Хѳдѳлвѳл там уу диваажин уу биз дээ.

Ингээд тоохгүй сууж байхыг бодход үзвэр ч юм шиг. Сайн дурын үзүүлбэр ч юм шиг.

Тэгээл цаашаа алхтал ѳѳ ѳвгѳн нь энд сууж байдын.

Хоёр хѳгшин гэртээ л сууж байна биз дээ
Ѳвгѳн бүр юм нэхээд ч байгаам шиг харагдсан шүү дээ. Би энүүгээр ѳмнѳ нь зѳндѳѳ л явж байсан. Сандал энэ тэр харагдаагүй шиг санагдахын.

За ямар тэнд сандал байна уу гээд харж явсан биш дээ.

Энэ гоё ч юм шиг .... ѳнгѳтэй ч юм шиг ккккк

6 comments:

  1. Ene hugjiltei ornii emgen uvgunuud hiih yumaa buur olj yadhiiin. Manai emee uvuuguud uhtlee ur huuhed gej yavaad yun sandal deer garch suuh hehehe

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, сонин содон юмаар оролддог золигнууд шүү дээ.

      Delete
  2. хэхэ сонин юм юу рекламдаад ПР даад байгаа золигнууд бээ

    ReplyDelete
  3. нөгөө их британ билүү хунтайз чарльз нь цаг агаарын мэдээ уншиж ард түмэнээ шоконд оруулж бэлэг барьсан бол манай УИХын гишүүн цаг агаарын мэдээ уншиж , шууд хуулбарласнаар тэнэг байдалд орсон шиг ... энэ аргыг хамаагүй бичиж байж энд тэндгүй сандал дээр суусан нэр дэвшсэн нөхдүүд гарч ирэх вий

    ReplyDelete
    Replies
    1. ккккк бас тийм юм болоо юу. Дуучид нь хүртэл дуу хуулаад байхаар одоо яахав дээ тээн.

      Delete