Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 19 June 2012

Эдийн засаг уначихав уу?

Эдийн засаг уначихав уу, яав ийв. Уначихсан юм байлгүй дээ би ажилгүй болчихсон байхыг бодоход ва ха ха ха ха ха.

Би цом авсаныхаа дараа 7 хоногт нэг уурхайн ажилын байранд очтол уул уурхайн ажил жаахан буурч байна гэж хэлсийн.

Тэгсэн дараа долоо хоногт нь энд тэндхийн нээгдэх гэж байгаа уурхайнууд нээгдэхээ болиод хойшлогдсон гэж сонин дээрээс уншсан юм.

Ѳчигдѳр нэг сонин аваад жаал жуул сонирхох гэтэл ажилд авья гэсэн зар ховорхон харагдана лээ шүү.

Би ч одоо ажил хайж байгаа юм алга. Нэг сургууль онилчихоол байж байна. Захиа занаа, ѳргѳдѳл гээд бѳѳн бичиг цаасны ажилтай байна.


Тэр яахавээ. Цаана чинь Хятадууд Улаанбаатарын үдэш дууг маань дуулжээ. Ээ нээрээ үнэээр гомдмоор. Хашааны завсар толгойгоо хавчуулчихаад орилоод байдаг борлон байдаг ш дээ. Яааааааааааггггггггг тэр борлон орилж байнаа.

Дахилтан дээр нь бүр аймаар нѳгѳѳ сайхан чихний чимэг болсон Улаанбаатар гэдэг үгийг одоо юу гэж хэлээд  байгаа юм бүү мэд бүү мэд.

Би эхэлж сонсчихоод инээд хүрээд болдоггүй. Зарим газараа нѳгѳѳ тууз нь хѳвж эхлэхээр касэт яаж дуугардаг билээ. Яааааггггг тэр зүгээр. Одооноос харин уур хүрээд болдоггүй.

Манайхан энэ Оюуны эрхээ нэг сайн хийхэд яанаа. Хаа хамаагүй нэг Хужаа эр манай дууг дуулж болохгүй ш дээ. Ѳѳ тэр ѳнгѳ, хэмжээ энэ тэр байхгүй ээ  байхгүй.

Харин 2009 онд Хятадын нэгэн алдартай эмэгтэй дуучин дуулсан юм гэнэ. Тэр нь арай дээр дуулсан байна лээ. Дахилты нь ядаж Монголоор дуулсан байна.

Гэхдээ эмэгтэй дуулсан хувилбары нь цахим ертѳнцѳѳс хайгаад олохгүй байна.


Ѳглѳѳ ийм хѳгжилтэй юм болоод. Би чинь ѳглѳѳ бүр 30 минут гүйж байгаа ш дээ. Ѳнѳѳдѳр нээх л сайхан хѳгжим сонсоё гээд чихэвчний хѳгжимѳѳ аваал, гараал асаагаал зүүтэл ѳѳ сайхан дуу явжийнаа. Цэцгэн дундаас мишээгээгүй энэ тэр гээл...

Тэгсэн харин ганцхан дуу дотор нь байсан байгаа юм даа. 30 минут Хаагуур нь чи ѳнгѳрсѳн юм бэ гээд загнуулсий ш дээ.

Би одоо хэний, хаагуур ѳнгѳрчихсѳн хүүхэн бэ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.


4 comments:

  1. хахаха .. тэр улаанбаатарын үдшийг аль дээр хуулсышдээ .. за байзаа .. намайг 2 3 курст байхад шүүдээ .. гэтэл би одоо төгсөөөд 3 жил болох гэж байдаг

    ReplyDelete
    Replies
    1. Эрэгтэй дуучин нь 2010, эмэгтэй нь 2009 онд юм байна лээ.

      Delete
  2. Canad chine Amerikiig gazriin tosoor hangadag hamgiin tom niiluulegch bolson tiimees kanadchuud super gurnii amin sudsiig atgachihsan arai naidvartai baih.

    UB-iin Udesh duug heden jiliin omnoh neg hyatad kinon deer neg oros emegtei duulsaniig n uzeed bur chochirdson. Nogoo oros emegtei nileen hazgai gehdee bur sain oilgogdhoor todoor ter duug duulsan. Tehleer bur tend tegeed tartsan yum baina.

    ReplyDelete
    Replies
    1. За тэгвэл тэр чинь тэр миний хайгаад байгаа эмэгтэй хувилбар нь юм байна. Бүтнээр нь сонсох гээд олж чаддаггүй ээ. Дахилтыг нь Монголоор их цэвэрхэн хэлж байна лээ.

      Delete