Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 11 June 2012

Мѳнхрѳх үү мажийх уу?

Хүн мѳнхрѳѳд ирвэл дэлхий даахгүй биз дээ. Даах юм болов уу?

Цаана чинь Японы эрдэмтэд хѳгшрѳлтийн ген олсон за цаашилбал хүн мѳнхрѳх зам ойртож байгаа юм байх.

Гэхдээ хѳгшрѳлтийн генийг зогсоосноор дархлааны тогтолцоо үгүй болно гэсэн байна.

Хэрэв мѳнхийн амьдралыг олвол энэ хүн тѳрѳлхтѳн улам л аймаар араатан шинжтэй болж за бараг нэгнийгээ барьж идэх байхаа.

Одоо ч бараг идээд эхэлчихсэн гэсэн биз дээ.

Миний сүүлийн үед сонирхоод байдаг зүйл бол сээгий унших шүү дээ. За энэ мэдээний доорх сээгий болбоос ингэж байна.


  • Энэ дэмий муусайн Япончууд дэлхийг хамгийн их ѳѳрчилж байгаа үндэстэнгүүдийн нэг. Бас нэг хачин юм сэдээд олж. Одоо тэгээд шуналтай баячууд үхэхгүйн тулд улам шунаж бусдыг мѳлжиж тэр эмчилгээг нь хийлгэж мийлгээд заваарсан юм болно доо.
  • Хойч үедээ үхэж ѳгч тус болох хэрэгтэй, Гишгэх газар идэх хоолноос нь булаацалдаад л гай болно.
  • Гэхдээ энэ ургийн үйл ажиллагааг нь зогсооход дархлаа устана гэж байна шүү дээ. тэгэхээр харин ч хурдан үхэх юм биш үү. энэ төгс нээлт болохгүй байх өө. байгаль өөрөө хүнийг бүтээхдээ энийг тооцоолсон байх. хэхэ.
  • Японууд олдог нь ч юув дээ. 
  • За тэр аргыг нь битгий олоосой. 
Эндээс хархад мѳнхрѳѳд зүүгдээд үлдий гэсэн бодол ховор л байгаа юм шиг. Мѳнхрѳѳл 
байгаад байна гэхээр одоо юу хийх вэ


Утгагүй авцалдаагүй л юм болох байх. Нѳгѳѳ хэдэн 76 харин суудалдаа мѳнхѳрнѳѳ гэх юм биш биз дээ та минь.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment