Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 21 June 2012

Баярын жагсаал болно


07 сарын нэгэн болбоос Канад улсын баярын ѳдѳр бѳгѳѳд хот суурин бүхэн нийтээр амарч тэмдэглэн ѳнгѳрүүлдэг.

Монриал хотноо жил бүр Баярын жагсаал болдог бѳгѳѳд 2012 онд энэ жагсаалд Монриалын Монголчуудын Холбоо оролцох эрх авсан бѳлгѳѳ.

Ингээд улс нийгмийн зүтгэлтэн, мятрашгүй тэмцэгч ТБ миний бие жагсаалд оролцоно хэмээн хамгийн түрүүнд нэрээ явуулсан билээ.

Эндээс шѳнийн авотбусаар 31нд гараад ѳглѳѳ буугаад жагсаал болох газар очоод бүжигийн хувцасаа ѳмсѳѳд жагсаалд оролцмой.

Бүжигийн хувцастай гэхэд дан хүүхдүүд байгаа гэсэн. Би дунд нь орж цэцгэнд тѳѳрсѳн эрвээхэй болно.

Том хүмүүс Монгол тэрлэг, хантаазаар гангарч алхах бѳлгѳѳ.

Би Монгол гэж Монгол Бичигээр бичээд барьж алхах санаа байна. Нѳгѳѳ тугны ишэрхүү юм хаанаас олох юм бүү мэд. Үг нь ч энд дүүрэн мод.

Энд бүх юм нь нэг долларын үнэтэй Доллармаа гэдэг Хужаагийн хогоор дүүрсэн дэлгүүр бий. Тэндээс нэг юм аваад аргалчихнаа.

Одоо харин надад нэг асуулт байна. Наадмаар хүмүүс хацар дээр улсынхаа туг энэ тэрийг зураад байдаг ш дээ. Би тэгье гэсэн санаа гаргасан юм.

Одоо харин зурдаг хүн хэрэгтэй. Би уг нь хацар дээрээ Монгол Бичигээр Монгол гээд биччихмээр байгаан даанч би ѳѳрѳѳ яаж бичихэв дээ.

Тэгэхээр биччихээд дараа нь хуулаад наачдаг ч юм уу тийм юм олох хэрэгтэй байнаа нѳгѳѳ хүүхдүүдийн чихэр дотроос гардаг ч бил үү нэг удаагийн шивээс шиг.

Тэр харин тэгж дураар олдох болов уу. Тийм юмыг бас бас тэр хацар дээрх зурагийг ямар будагаар зурдаг энэ тэрийг хэлж ѳгнѳ үү.

8 comments:

  1. Party shopoor orood asuu ter nuurnii budgiig. yellow pagess shuud utasdaad asuusan n deer baih.

    Tom urtaashaa ulaan esvel tsenher daavuun deer ongo hosluulj Mongol bichgeer ugee bichvel iluu olon huneer zurgaa avhuulj CBC-eer garah magadlaltai! ;)

    ReplyDelete
    Replies
    1. Тусгай нүүр аман дээр зурах ёстой будаг биз дээ тээн.

      Энд одоо харин бѳс даавуу ховор шүү дээ. Би одоо аль ч дэлгүүрт харж байгаагүй санагдахын. Ѳнгѳ хослуулж бичнэ гэдэг чинь юу гэсэн үг билээ. Хараар Монгол гэж бичээд цэнхэрээр улс гэж бичнэ гэсэн үг үү.

      За тэр зурагт энэ тэрээр гарах нь ч яахав ээ хэ хэ хэ.

      Delete
    2. Naad oir haviinhaa tomhon delguuruud mall-uud ruu utasdaad websiteiig n uhaad suraglah heregtei yanz yanziin ongotei daavuunuud ih hyamd baidag yum bilee. Bi deer neg udaa yumand heregleh daavuu haij wallmart orj medsen. Wallmart maygiin delguuruuded l daavuunii tasag baih magadlaltai.

      Ehnees n pc-dee ulaan, tsenher devsger deer yamar ongoor bichsen n sain anhaaral tatahuits haragdahiig turshih heregtei tegeed daavuun deeree tiim ongiih n harandaa budgiig Arts Shopoos avaad bichivel zugeer.

      CBC-eer garch chadval tegeed mission accomplished shuu dee! ;)

      Delete
    3. Wallmart- бѳс бараа байдаг юм байх даа. Зо очиж хайя байз. Би ерѳѳсѳѳ тэнд харж байгаагүй.

      Манай энд нэг хѳдѳѳний дэлгүүрүүд байнаа Монриалд буугаад дэлгүүр ороод явж байх зав бараг гарахгүй байх. Гэхдээ энд сайн хайвал олдох байлгүй дээ арай ч дээ.

      Зѳлѳгѳѳ ѳгч байгаад нь баярлалаа.

      Delete
  2. Би нүдний өнгийн контур байдаг даа, тэрүүгээр зурчиж байсан, өөрийнхөө хацах дээр болдым байна лээ шүү, болохгүй бол ми найз цагаан пудоолк аваад дээр нь сайхан Монгол гэгээд биччихээч тэгүүд найс шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. За байз контур энэ тэр муутай буддаггүй эмэгтэй бас. Цагаан пудболкон дээр бичнэ гэж үү тэгээд намируул гэж үү.

      Delete
  3. Чи минь яруу сайхан Монгол бичгээрээ үнэхээр гого бичдэг шүү дээ. Хүмүүс нэрээ бичүүлий гээд сүйд болох вийдээ, чухам гадаад нэр бичээд сууж байвал уу ёстой гого доо

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин тиймээ тэр нѳгѳѳ их шивээс хийлгэдэг хүмүүст шивээсний санаа ѳгѳх гээд ингээд байгаа юм. Тэгвэл ч тэгээл болоол явчлаа гэсэн үг. Мѳнгий нь аваад холбоондоо хандивлачихна.

      Delete